Тавантолгойн ногдол ашгаар хийж буй албатуудын шоуг зогсоож өгөөч

Aдмин / Улстөр

2015 онд Засгийн газраас Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах консорциумтай гэрээ байгуулахаар төлөвлөж байв. Тухайн үед УИХ-ын дарга байсан З.Энхболд “Тавантолгойн ордыг ашиглах гэрээ, хэлэлцээрийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүйгээр өнөөдөр гарын үсэг зурах шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцон огцруулах болно” хэмээн хатуу мэдэгдэж байсан. Ийнхүү Тавантолгойн хэлэлцээрийг зогсоож, тус ордыг аварч монголчуудад үлдээсэн. Өөрөөр хэлбэл УИХ-ын дарга асан Зандаахүүгийн Энхболд тэр үед Таван толгойн ордыг авч үлдэх шийдэмгий үг УИХ-ын чуулганы танхимд хэлээгүй бол ард түмний Тавантолгойн орд өрийн барьцаанд орж, Хятадын компанид шилжих байжээ. Одоо энэ ордыг эзэмшигч нь жилд нэг тэрбум долларын борлуулалт хийдэг үндэсний, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК юм.

“Эрдэнэс Тавантолгой” компани энэ оны хоёрдугаар сарын 17-ны өдөр хийсэн мэдээлэлдээ хувьцаа эзэмшигч хүн бүрт ногдол ашиг тараах болсноо зарлаж, компанийн үйл ажиллагаа ногдол ашиг хуваарилах хэмжээнд зүй ёсоор хүрсэн гэв. Гэвч 1072 хувьцаанд ногдох 96 гаруй мянган төгрөг ард иргэдэд бодит хөрөнгө оруулалт болж чадах уу гэдэг асуултыг тэдэнд тавья.

1072 хувьцааг нийт нэг сая 80 мянга гаруй иргэд эзэмшдэг. Хэдийгээр үүнийг бэлэн мөнгө тараалт биш хэмээн мэдэгдсэн ч бодит байдалд хий хоосон зарлага, бэлэн мөнгө тараалт болохыг юу гэж тайлбарлах вэ?

Таван толгойн ногдол ашиг тараах нэрийдлээр сонгуулийн өмнөх “шоу” хийхийн оронд Монгол орны хамгийн эмзэг сэдэв болсон эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулалт хийж эхэлбэл ард иргэдэд чиглэсэн бодитой хөрөнгө оруулалт болох биш үү.

Ханиад томууны улирал хэдийнэ эхэлж, үр хүүхдэддээ санаа зовнисон, тэднийгээ тэврээд эмчид үзүүлэх оочир дараалалд зогсож буй эцэг эхчүүдийн танил дүр зургийг өнөөдөр аль ч эмнэлгээс ороод харж болохоор байгаа. Эх хүүхдийн ганц эмнэлэг, гарын таван хуруунд тоологдох хүүхдийн эмчтэй дүүргийн хэдэн эмнэлэгт эцэг эхчүүд өвчтэй хүүхдээ эмчид үзүүлэхээр “царайчилдаг” дүр зураг олон жил явж ирлээ. Дахин асууя,

Арван жил барьж байгаа хүүхдийн эмнэлэг хэзээ ашиглалтанд орох вэ?

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 300 ортой хүүхдийн эмнэлгийн барилга арван жил баригдаж байна. Тус эмнэлгийг барих шийдвэр одоогоос есөн жилийн өмнө гарч, Засгийн газар,“Нийслэл өргөө” компани, “Пума” консерциумтай гэрээ байгуулан улсын төсвөөс 17.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж барилгыг эхлүүлж байжээ. Гэтэл нэмэлт санхүүжилт шаардлагатай болсноор 2013 онд барилгын ажил зогссон. Нөхцөл байдалд бодитоор хандаж, иргэдэд “жинхэнэ” хөрөнгө оруулалт хийх Монголын төр хаана байна? Тавантолгойн ногдол ашгаар хийж буй амьгүй албатуудын шоуг зогсоож өгөөч Ерөнхий сайд аа.


Сэтгэгдэл

Tur 85%-raa buteen baiguulaltaa hii dee [192.82.68.226] 2020-02-21 08:10:14

Ard tumen 15%-haa nogdol ashgaa huvaaj avch baina. Ter buteen baiguulaltaa turiin 85%-raa hiihgui yu. Tertei tergui baihgui munguur bond bosgood (ur tavij) zeel tegledeg tom halamjtai uls l yum bilee. Tegvel ashigtai ajillasnii daraah belen baigaa ashgaasaa nogdol ashig huvaah gej baihad 15% ezemshdeg ard tumen ashgaa hurtehed yagaad bolohgui baigaan. Ene hutsdag yumaa saya baihgui mungiig ur tavij bosgood zeel teglene gehed ni hutsaj baih ni yasiim.

Зочин [139.5.219.141] 2020-02-19 05:01:40

Капитализм мандтугай. Ногдол ашиг сайхан байна. Авахгүй гэж байгаа хүн наашаа ногдол ашгаа өгөөрэй.

Zochin [192.82.71.52] 2020-02-19 12:56:08

Arhinii uildveruudee demjih. 5 shil arhinii mongo bna daa. Bi emnelegt handivlanaa.

зочин [66.181.190.182] 2020-02-19 08:56:25

Чи бол Монгол Улсыг хөгжихийн эсрэг үзэлтэн. Ийм үзэлтнүүд эх орныхоо баялагийг ирээдүй хойчдоо үлдээлгүй, тухайн цагтаа залгиж дуусгахыг эрмэлздэг. Тэдэнд ирээдүйгээ харах чадвар байхгүй. Амин хувиа хичээгсэд.

Зочин [202.9.46.58] 2020-02-19 04:40:31

Ганц таван толгой ч бишээ цагаан суврага,төмөртэйн овоо ,сэлэнгийн төмрийн болон алтны ордууд чинь нийт ард түмний л юм шүүдээ энэ талаар яагаад олон түмэн дуугардаггүй юм вэ,заамар байна,хөшөөтин нүүрс,алтайн хүдэрийн ухаад байгаа баялаг эрдэс хэний халаасанд ороод ард олон юу ч үгүй байгааг яагаад ярьдаггүй юм вэ,энэ сонгуулиар энэ талаар бодлого гарган тавьж байгаа хүмүүсийг сонгоцгооё ард түмээн бүгдээс нь ногдол ашиг авах хэрэгтэй тэгж бид хүн шиг амьдарна шүү

Zochin [202.179.24.15] 2020-02-19 03:05:32

Hulgaichuudaas l uls munguu butsaagaad avchmaar baih yum. Neeh ih barij horij sullasan huuliinhan haha. Chadvargui yum bol chadahgui ni geed zailaasai da.

Irgen [59.153.113.10] 2020-02-19 02:58:05

Huulind zaasan huvitsaanii noogdol ashig taraahad shou geed goochlood baih hereggui Ene bol uls torjuuleed baih asuidal bish.Saihanbileg Enhsaihan nar hulgailah gej baisniig zogsooj chadsan ni gavya Enhboldod hamaatai.Ene uurhaig ashigtai ajilluulj ard tumend ashig taraaj baigaa ni ene zasgiin gazriin gavya..

Zolboo [202.126.89.238] 2020-02-19 02:40:17

Awah ni zow. Toriin mon idej yysan hylgaich naraasaa mongoo awch syrgyyli tsetserleg emneleg bari. Toriin mon sanaatai idsen hylgaich nar olon ba. Garamjaw yndarmaa nariig oroo tol gej heleh ba. Ard tumen yadyy ta nar ylsiin mon idej bayajih esgui ee. Yndarma tolgoi hayalaad neg l bishee. Luiwatchin torhtei ba

Зочин [202.55.188.91] 2020-02-19 02:30:55

Уг нь бол ногдол ашигаар улсын тѳсвийн алдагдал, ѳр зээл, тѳсвийн хѳрѳнгѳ оруулалтыг нѳхѳх юм ярьж байхаар тэр шамшигдаж үрэгдсэн хѳрѳнгийг нѳхѳн тѳлүүлэх асуудал яригдах ёстой ёо доо? Тэр баригддаггүй эмнэлгийн тендрийг авсан компани гэж байгаа. Тэр компанийн захирал санхүүжилтийн мѳнгѳѳр дураараа дургиснаар тѳсѳл зогссон байх вий. Тэгвэл тэр компанийн захирлыг баривчилж шалга л даа. Капиталын ѳрийг барагдуулахын тулд Ундармааг шоронд хий. Хэн тэр мѳнгийг тарааж цацсан түүнтэй хариуцлага тооц. З.Энхболдын үнэгүйдүүлж байгаад хувьчилж авсан тѳрийн ѳмчлѳлийн обьектууд одоо хүртэл түүний хамаатнуудын мэдэлд байгаа шүү. Гэх мэт.

Зочин [202.126.89.245] 2020-02-19 02:29:56

битгий хачин юм яриад бай юун сургууль үйлдвэр хэнд өгөх гээд байгаам зүгээр хувьцааны ашгаа авах гэж байна иргэн баян бол улс баян

Хов [192.82.69.223] 2020-02-19 02:26:42

Ноогдол Ашиг авмааргуй бн. Энэ монгийг Эруул мэндийн яаманд Эмнэлэг эсвэл оор бодит зуйлд тусгамаар бн

Зочин [202.55.188.91] 2020-02-19 02:25:38

Энэ мѳнгийг ѳсгѳѳд үржүүлээд, иргэдэд оновчтой хѳрѳнгѳ оруулалт хийгээд явах, Скандинавын орны жишгээр хѳдлѳх хүчин чадал, сэтгэл тѳрийн нохойнуудад байхгүй. Харин эсрэгээрээ сан байвал тонохоо л бодно. Шахаа хийнэ. Нямка, ждүчид, Ундармаагийн хэргийг мѳрдѳж ч эхлээгүй байна гээд бод. Ийм нѳхцѳлд ямар ч хамгаалалтгүй 1 трилион тѳгрѳг бол чононд хадгалуулсан хонь. Иймээс одоохондоо тараагаад хүртчихсэн нь иргэдэд хожоотой болоод байна. Тараах нь бол буруу жишиг. Гэхдээ л одоохондоо тараахаас ѳѳр сайн зам харагдахгүй байна. Тэд идэх үү, бид идэх үү?

kub [202.21.124.21] 2020-02-19 02:11:44

taraagaagui bol Taraa gej albatuuddaa kheleed uguuch gekh baisan bolov uu , tegeed ard tumen yaaj kharangadan zovj bga tukhai. bchne. Odoo taraasan yum chini esregeer ...

Зочин [66.181.178.93] 2020-02-19 02:06:14

Авах нь зөв

Зочин [66.181.186.146] 2020-02-19 01:54:40

Бидний туулаад ирсэн социализмын үеийн улс төрчид бол жинхэнэ эх орончид,улсаас хумаслах өчүүхэнч бодолгүй улс байсан.Өнөөдөр төрийн томчууд гэгдэх гурваас эхлээд төлгөн,хурган бүх дарга гэгдэгсэд энэ албан тушаалаа ашиглаад яавал энэ төрөөс ахиухан юм цохицчихож болохоор байна гэсэн бодолтой бэртэгчингүүд.Тэтгэврийн үээл тэглэнэ гэж баахан дөвчигнөсөн одоо тэр 96,0 мянга боль доо наад хэдгүйгээр чинь нэг жилдээ ард олон болно.Эхлээл улсад хэрэгтэй зүйл бодож олоод наад хэдэн төгрөгөө жаахан арвижуул.Дараа нь96 биш 200 ч өгч болно.Эрхэм сүржин гурав минь жаахан сатгэж ажиллаачээ.Энэ өвчин даамжирч байгаа үед ард олондоо түгээчих амны хаалт хийгээд тараачихаж чадахгүй хийсэн хэдийг нь МОНОС мэт нь аваад дамалчихдаг энэ байдлаа ядаж зогсоогоод овоо хэдэн маск хийгээд тараачих.рагшаа гаргах нүүрсээ зогсоочихоод улсын төсвийн орлогоо тасалчихаад мөнгө тараана гэж сүржигнэх чинь цагаа олоогүй хөөрцөглөл байна шүү

Кса [192.82.77.63] 2020-02-19 01:12:59

Ноднин ноогдол ашгаа Зүүнбаянгийн төмөр замд оруулахад ард түмэн эсэргүүцээгүй. Одоо ахин ингэвэл арай л сэрүүдэх байх аа. Харин хулгайчуудын мөнгийг хуу хураан авч бүтээн байгуулалтад оруулбал дээр.

Зочин [202.55.184.253] 2020-02-19 01:01:52

НООГДОЛ АШИГ Ч ЯАХАВ. УГААСАА АВАХ ЁСТОЙ ЮМАА АВЧ БАЙГАА. АЛЬ ХЭДИЙНЭЭ ОРООД ИРЧИХСЭН БЭЛЭН БАЙГАА МӨНГӨ. ХАРИН ТЭР ДҮНКҮҮ ЕРӨНХИЙЛӨГЧДӨӨ НААД ҮГЭЭ ХЭЛ. БАЙХГҮЙ МӨНГӨӨР ТЭТГЭВЭРИЙН ЗЭЭЛ ТЭГЛЭХ ГЭЭД БАЙГАА ШҮҮ ДЭЭ. БОНД БОСГОНО Ч ГЭЖ БАЙХ ШИГ. БАЙХГҮЙ МӨНГӨӨР ӨР ТЭГЛЭНЭ ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ ДЭЭ. ЭНХБОЛДЫН САИТАА

зочин [202.9.46.48] 2020-02-18 22:24:44

яагаад энэ хувьцааны ашиг тараах болохоороо иймэрхүү мессеж тараадаг бнаа Нэг хүнд оногдох ашиг нь бага юм шиг харагдах авч харин хэдхэн хүнд бол асар их мөнгө билээ Энэ хувьцааны ашигуудынх нь зөвхөн нэг л оны ашгийг өгөх гэж бгаа нь хүртэл ноотой бна түрүү онуудынх нь ашиг хаана хэнд бас юунд зориулагдсаныг тодорхой болгож өгнө үү хэдэн төгрөг бсан ч авна

Зочин [202.126.89.213] 2020-02-18 22:19:37

Энэ ногдол ашиг бол авах ёстой мөнгө юм. Харин тэр овшоорт хийсэн хулгайн мөнгө бол жинхэнэ бүтээн байгуулалтанд зориулагдах ёстой юм. Ард түмэнд очих ёстой өчүүхэн юмаар ямар их сенсаац хийж байна аа....

Зочин [103.10.21.58] 2020-02-18 20:51:15

Ганц ТТ нүүрсний уурхайн 15 хувь 1072 хувьцаа 96000 төг Бидэнд ийм үр өгөөжтэй байх хэдэн уурхай байна вэ Дахиад 9 уурхайд 9800 ш хувьцаа ер нь 10 томоохон уурхайгаас нэг иргэн 11000 хувьцаа эзэмшинээ гэж тооцвол жилд 1000000 төг гэх мэт Уул уурхайн бүх баялагийг жинхэнэ ард түмэнд хувиарлаж чадах тийм л НАМ.бидэнд хэрэгтэй байна даа Ноогдол ашгийг авна гэсэнд нь өгөө авахгүй гэсэнд нь мөнгийг нь өсгөж өгөх замаар төр ашиглаж болно

З.Энхболдын сайт [89.162.105.128] 2020-02-18 16:05:39

Энхболд бяхлуу сайтаараа реклам хийхээ болиорой

zochin [66.181.160.108] 2020-02-18 14:55:29

huwitsainii munguu irgen awsan deer.Hunii huwiin munguur uur zuild zartsuulah horiotoi

Зочин [192.82.73.168] 2020-02-18 15:37:19

Энэ чинь 15 хувийн хувьцаа шүү дээ.Байгалын баялгийхаа ашгийг хууль ёсоор арл түмэндээ өхөд юү нь буруу байна.Ямар зээлийг тэглэж байгаа биш...

Зочин [192.82.67.127] 2020-02-18 14:36:35

Саяхан тэтгэвэр тэглэх гэж 900 тэрбум төг хэрүүл тэмцэлтэй дуусгасан.Тэглэх мөнгө босгох гэж ар хормойгоо урьд хормойгоор нөхөв ггэгч болов.Харин 1072 хувьцаа ноогдол ашиг бол газрын доорх баялгийн тэгш хувиарлалт мөн.Бид 96 мянга бүү хэл 100 байсан ард түмэн авах ёстой.дэмжиж байна.

Иргэн [150.129.140.233] 2020-02-18 14:31:17

Ноогдол ашиг авах гэж улайрагчид бүгд архичид. 96480 ₮ архины мөнгө болоод л дуусна. Ард түмнээ архин далайд живүүлж байхаар нэг ч гэсэн үйлдвэр ашиглалтанд оруулж ажлын байр бий болго. Эмнэлэг сургууль цэцэрлэг барьж үр хоч нартаа буян бол.

би архичин биш. [192.82.67.127] 2020-02-18 14:47:48

Танд хэлэхэд Салхитын ордоороо 900 тэрбум төг босгож тэтгэвэр тэглэн гэж хундага өргөхийн оронд өөрийн чинь яриад байгаа эмнэлэг сургууль станц босгочихоор мөнгө байжээ.Тэгэхэд наад үгээ хэлээд гуцахгүй яав!

Зочин [66.181.161.90] 2020-02-18 14:29:30

Ноогдол ашиг нь олон янз баигаа төрд оногдох хувиар эмлэг барих хот тэлхииг хиих ёстой харин ард түмэн ноогдох хувииг ард түэнд өгөх ёстой тэгэхгүй бол худлаа нэрхэлээд согуулд ашиглан шүү дээ

Зочин [103.9.90.98] 2020-02-18 14:07:24

МАЛ МИНЬ НОГДОЛ АШГИЙГ БИТГИЙ УЛСТӨРЖҮҮЛЭЭД БАЙ.. ЮМ АА МЭДЭЖ ХУЦААРАЙ

БИ [103.9.90.98] 2020-02-18 14:06:38

битгийн хуцаад бай .энэ шоу биш иргэд байгалийн баялагаас 10 жил хүлээж 96.000 төгрөг авах уу үгүй юм уу гээд байхад. тэр оффшор дансанд байгаа нэг их наяд тэрбум долллар , эсвэл авлигачдын үрэн таран идэж цацаж байгаа мөнгөөр 100 эмнэлэг барьу болно шүү .энд жирийн иргэний 1072 ш хувьцаа ямар гай болов . ХУЦААРАЙ ЗА ЮУ

Зочин [83.254.133.111] 2020-02-18 13:50:46

olon emneleggui swed uls eruul mend urt naslaltaar delhii deeguur ordog.emneleg barihaar uridchilan sergiileh arga hemjee avah ni zuv, ger horoolol yaduusiig huduu amidrah sain nuhtsul ded buttsiig hugjuuleh alsiin haraatai bmaar bna.bi urid mungu avaagui ene udaa avahgui blaa gehed hen negnii karmaaruu ordogiin bish bga.

Иргэн [64.119.26.141] 2020-02-18 13:21:31

Авах нь зөв. Тэд сонгуульдаа хэрэглэж байна. Харин бид хэрсүүжиж МАНАН- гаас салах цаг. Салах өргөдлөө санал авах хуудсаараа баталгаажуул.

зочин [64.119.16.102] 2020-02-18 13:17:28

ноогдол ашгаараа болзошгүй аюулаас сэргийлсэн арга хэмжээ авбал зохистой бусуу шишээ нь халдвартын эмнэлгээ өргөтгөж ямарч халдварт өвчний үед бэлэн байдалд байдаг болговол ямар вэ уучлаарай минийл санаа шүү

Зочин [103.229.121.90] 2020-02-18 13:16:27

Архины мөнгө бүү өг. Сайхан станц барьчих Дараа нь түм түмээр нь өг

Зочин [150.129.140.72] 2020-02-18 13:05:54

Энэ монго хэрэггуй ажлын байр гаргаж уйлдвэр барих хэрэгтэй дээ

Орд [103.212.118.124] 2020-02-18 12:55:51

Авах нь зөвөө ард түмэн байгалийн баялагаас дусаал амсах гэж бн их юм авахгүй орд бүрийг угаасаа томчууд авсан

Зочин [66.181.178.93] 2020-02-18 12:44:31

Ногдол ашгаа том хөрөнгө оруулалт хийхээр болгож байгаад авья гэж Админ донгосчээ, ёстой гайгүй байлгүй, ганц төг байсан ч өгөх хэрэгтэй

Иргэн [202.126.88.48] 2020-02-18 12:22:12

Ноогдол ашиг бол халамж биш бидний авах ёстой зүйл 20,0 ч байсан авах нь зөв.

Зочин [64.119.19.253] 2020-02-18 11:55:37

Ногдол ашиг жигд авах нь зөв. Буруу бодлого явуулсан хүмүүсийн мөнгөөр эмнэлэгээ барь. Сэтгүүлч гуай хадуурахгүй шүү

Хувьцаа эзэмшигч [202.9.46.207] 2020-02-18 11:50:26

Зөв санал. Хүн нэг бүр тэр мөнгийг авч тэрүүхэн зууртаа энэ тэрхэнд зараад дуусах уу, эсвэл нийт хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн сан байгуулж, иргэн бүрт хүртээлтэй ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРАА ӨӨД НЬ ТАТАХУУ гэдгээр нийт ард түмний санал асуулга явуулж байж шийдвэл яасан юм бэ?

Irgen [103.212.117.233] 2020-02-18 11:49:50

Huuhdiin emneleg ashiglaltand orolgui 10-n jil bolsoni uchriig ni ol. Buruutai idej uusan hulgaichuudiig shiitge.

Зочин [182.160.34.20] 2020-02-18 11:37:27

Сонгуулийн шоугаа боль. МЯаН

Зочин [59.153.112.234] 2020-02-18 11:32:39

МАНгарууд хичнээн мөнгө тарааж цацсан ч сонгуульд навс ялагдана. Та нар улсын эдийн засгийг ХОРЛОХОО боль

Эрка [150.129.142.140] 2020-02-18 11:28:45

Компанийн Ноогдол ашиг бол төсвийн мөнгө биш.Хувьцааны ноогдол ашгаа авах гэж бна сэтгүүлчээ

Зочин [192.82.67.81] 2020-02-18 11:03:05

Ashig ugnu geheer ugluu gene uguhgui bol ugsungui gene ydargaatai humuus zugeer l taivan haraad huleegeed bj bj chaddagguin bhda 1 ih tsetserhsen humuus

Зочин [66.181.190.25] 2020-02-18 10:48:33

1072 хувьцаа амь орж байхад юу яриад байгаан? Ноогдол ашиг тарааж байж тавантолгой компани дэлхийн хөрөнгийн зах зээл дээр гарч хөрөнгөө улам нэмэгдүүлэх боломж үүсэнэ.Хувьцаандаа ноогдол ашиг тараахгүй бол хэн итгэж хувьцааг нь авах вэ дээ? Харин тараахдаа мөнгөний нийлүүлэлтийг нэмэхгүйгээр тараах хэрэгтэй!

доша [175.206.87.218] 2020-02-18 10:42:12

Сэтгүүлч юу хуцаад бгаан бэ. Ногдоол ашгаа ард иргэд авалгүй яадгийн. Цаана чинь хоосон хонож бгаа айл бна. Чи битгий хуцаад бгаарай аль улс тѳрийн хүчний гѳлѳг вэ. Эмнэлэг сургуулийн хѳрѳнгийг Тэр Эби. Сайхбалайгаасаа ав. Оффорчдоосоо авч байгуул. Чи авахгүй бол дуугүй бай. Бѳгс долоосон новш вэ чи

Зочин [64.119.19.192] 2020-02-18 11:54:58

89.238 голоор нь хэллээ юм дуулахаараа л идье ууя гээд чичрээд дайрчдаг оркууд минь улс орон чинь хүнд байна хүн болгонд зүсэм зүсэм өгснөөс энэ мөнгөөрөө төмөр замтай болчмоор байна

Зочин [202.126.89.238] 2020-02-18 11:37:18

Орк минь, Чамд наад үгийг чинь тэр МАН чинь зааж өгсөн үү? Ноогдол ашгийн 96480 төгрөгөө гэрийнхээ гишүүдийн тоогоор үржүүлж аваад танайх ядуурлөас гарах уу? Нэг л өдөр сайн цадаж аваад маргаащ нь буцаад гуйлгачин хэвээрээ л байна шүү дээ.Тэрэн дорноо хотын зах руу дэд бүтцийг нь тавиад өгвөл байр суц баригдаж үнэ хямдарч чи эхнэр хүүхэдтэйгээ байранд орж хир бөөснөөсөө сална.

зочин [103.10.23.80] 2020-02-18 10:35:59

халамжийн мөнгө биш ноогдол ашгаа авах гэж байна битгий улс төржүүлээд бай


49 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
49 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.