Дарханы замд 200 гаруй иргэд 500 мянгаас 40 сая төгрөгийн хохирол амсжээ

Н.Алтанцэцэг / Нүүр

Дархан-Улаанбаатар чиглэлийн зам там болоод хагас жил боллоо. 224 км энэ замыг суудлын тэрэг дунджаар гурван цаг орчим туулдаг байсан. Харин одоо бол хаа сайгүй үүссэн нүх бүрийг тойрч огцом тоормослосоор жолооч ч зүдэрч тав зургаан цаг явж байна. Харин хот хоорондын зорчигч тээврийн том автобус 6-8 цаг явж байгаа. Зургаагаас найман цаг сэгсчүүлсээр арайхийж зорьсон газартаа ирэхэд ядарч зүдрэх гэдэг тоймгүй. Хол замд ийм удаан, байнга шахам займчуулж явахад хүүхэд багачууд уйлагнаж, хөгшчүүдийн даралт ихсэн, залуучуудын тэвчээр барагдаж байна. Тэр дундаа Төв аймгийн Баянчандмань сумаас Баруунхараа, Хонгор сум хүртэл зам үнэхээр там. Жижиг тэрэгтэй явж байгаа жолооч нар дугуйгаа хоёроос гурав хагалж үйлээ үзэж, үсээ үгтээдэг. Заримынх нь бүх дугуй хагараад явах боломжгүй болчихсон зам дээр гар өргөн хэн нэгнээс тусламж гуйгаад зогсож байх нь хэчнээн гунигтай гээч. Энэ л тамын новшийн замаас болж амьдралаа залгуулах гээд замд гарсан жолооч нарын машины дотоод эд анги авах юмгүй болж, эд хөрөнгөөрөө хохирсоор л байгаа нь харамсмаар.

ДАРХАНЫ ЗАМД ЯВАХДАА ХОХИРСОН ИРГЭД НЭГДЭЖ, НӨХӨН ТӨЛБӨР ГАРГУУЛАХААР ТЭМЦЭНЭ

Дарханы замд хохирогчдод нөхөн төлбөр гаргуулах асуудлаар иргэн А.Цэрэнбат удаа дараа мэдээлэл хийсэн.

image

А.Цэрэнбат “Дарханы замын ашиглалтад орох хугацаа яг хэзээ эсэх нь тодорхойгүй. Зарим хүмүүс хуулийн цоорхойтой тушаал гаргаад зугатаж байна. Хууль тодорхой цаг хугацаатай байх ёстой. Тодорхойгүй байдлаас болж иргэд хохироод байна. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаар өдөрт дунджаар 5800 тээврийн хэрэгсэл зорчдог. Харин амралт зугаалгын үеэр 12.300 тээврийн хэрэгсэл зорчин өнгөрдөг. Надтай адил маргаан үүсгэх хүсэлтэй 200 гаруй хүн долоо хоногийн дотор нэгдсэн. Төр засаг ард иргэдээсээ уучлал гуйх хэрэгтэй. Дархны зам нь өөрөө муу юм шиг хандах хандлага ихэслээ. Харамсалтай нь энэ байдал зам муугийнх биш замын менежментийг буруу хийсэн учраас үүсэж буй асуудал юм. Дарханы замын улмаас иргэд 500 мянгаас 40 сая төгрөгийн хохирол амссаар байна. Зам тээврийн яам буруу менежменттэй ажилласныг шүүхээр тогтоолгохоор гурван өмгөөлөгч энэ асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна. Дарханы замд явахдаа хохирсон иргэд нэгдэж, нөхөн төлбөр гаргуулахаар тэмцэх хэрэгтэй” гэж уриалсан.

Түүнчлэн зам хааж түр замаар зорчуулсан дөрвөн сарын хугацаанд 16 хүн амь насаа алдаж, 70 орчим хүн гэмтэл, бэртэл авч, маш олон иргэд эд хөрөнгө, машин, техникээр хохирчээ. Тэд одоо үргэлжилж буй энэ байдлыг таслан зогсоохоор хийж болох бүхий л алхмыг авах тухайгаа онцолсон юм.​ Түүнчлэн хуулинд заасны дагуу Засгийн газар, Зам тээвэр хөгжлийн яам Дарханы зам засварын ажлыг хариуцаж байгаа тул бид бүхэн иргэдэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, уучлал гуйлгах, хариуцлага алдсан албан тушаалтанд хуулийн хариуцлага хүлээлгэх хүртэл ажиллах болно” гэдгээ мэдэгдсэнюм.

ЗАМ ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН САЙД Б. ЭНХ-АМГАЛАН 2019 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРД ДАРХАНЫ ЗАМ АШИГЛАЛТАД ОРЧИХНО ГЭЭД ИРГЭДИЙГ МОЛИГО ҮМХҮҮЛСЭН

Дархан-Улаанбаатарын зам ингэж “там” болоод хагас жил үзлээ. ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан “2019 оны арваннэгдүгээр сард дарханы зам ашиглалтад орчихно” хэмээн толгойгоороо хариуцаж зогссон нь саяхан. Сайдаасаа гадна авлигын хэрэгт холбогдсон Х.Оргил-Эрдэнэ дарга хүртэл “Удахгүй ашиглалтад орно” гэж улс даяар зарлаж байсан ч хэлсэн ярьсан нь ёстой “нохойн жогорхой” болсон. Бодит байдал дээр Дарханы зам ашиглалтад орох нь байтугай шороон замаа бүрэн тэгшлээгүй, хугацаандаа амжихгүй, он дамнан хойшлогдсон. Бодит байдал дээр ЗТХ-ийн сайд Б. Энх-Амгалан “2019 оны арваннэгдүгээр сард Дарханы зам ашиглалтад орно” гэж иргэдэд молиго үмхүүлсэн.

ДАРХАНЫ ЗАМЫГ ХААЖ ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛСАН ДӨРВӨН САРЫН ХУГАЦААНД 16 ХҮН АМЬ НАСАА АЛДАЖ, 70 ОРЧИМ ХҮН ГЭМТЖЭЭ

Дарханы замыг хааж түр замаар зорчуулсан дөрвөн сарын хугацаанд 16 хүн амь насаа алдаж, 70 орчим хүн гэмтэл, бэртэл авч олон иргэд эд хөрөнгө, машин техникээрээ хохирсон байна. Машин техник хэрэгслээр хохирсон хүн 200 гаруй байгаа аж. Там болсон тамтаггүй эл замд явахдаа хохирсон 200 гаруй иргэдийн 500 мянгаас 40 сая төгрөгийн хохирлыг өнөөдөр хэн хариуцаж барагдуулах вэ гэдэг асуулт зүй ёсоор гарч ирж байгаа.Одоо хүртэл үргэлжилж буй энэ байдлаас болж хичнээн иргэд эд хөрөнгөөр хохирохыг ч цаашид таашгүй юм. Авто замын тухай хуулинд хариуцлагын тухай тодорхой заалт байгаа. Монгол Улс хэрвээ хуультай, хуулиа мөрддөг улс орон мөн л юм бол энэ хуулийн заалтыг хэрэгжүүлж, хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах л хэрэгтэй болно доо.

АВТО ЗАМЫН ТУХАЙ ХУУЛЬ АРАВДУГААР БҮЛЭГ

35 дугаар зүйл. Авто замын тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

35.1.Авто замын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад учруулсан хохирлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтан гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

35.2.Авто зам, замын байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг хангаагүйгээс иргэн, хуулийн этгээдэд хохирол учирсныг хууль, хяналтын байгууллага тогтоосон бол тухайн авто зам хариуцагч болон эзэмшигч уг хохирлыг хариуцан төлнө.

35.3.Авто замын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээд гарсан хохирлыг нөхөн төлсөн нь түүнийг хуулийн бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

35.4.Авто замын тухай хууль тогтоомж, стандарт, норм, нормативыг зөрчсөн, авто зам, замын байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйлд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан шийтгэл ногдуулна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:52:40

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:52:40

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:56:03

XDA79v http://pills2sale.com/ levitra nizagara

зочин [202.179.27.176] 2020-02-20 11:39:24

ЕСБХБ энэ замын ажлыг санхүүжүүлж байгаа. Түүний Хамгааллын бодлогын дагуу хүмүүсийг хохироохоос сэргийлэх, хамгаалах хохироосон бол нөхөн олговор олгох ёстой. Банканд нь гомдол гаргав уу? Нам зогсоох арга шүү. Ялангуяа замын зургийн стандарт дагуу хийгээгүй, ,зургийн дагуу байгуулаагүй, хэт огцом эргэлт хийх эрсдэлтэй газар хашлага, тэмдэглэл байхгүй г.м. асуудал байгаа бол зайлшгүй хандаж засуулах хэрэгтэй.

bataa [202.179.31.78] 2020-02-20 01:54:03

zam ashiglasnii mungu gej bas nehne

Зочин [103.10.23.115] 2020-02-19 23:29:03

Бид хэн сайн машин жолоодох уралдаан тэмцээн оролцоогүй, хариуцлагаас зугтаасан нөхдүүдийг өмөөрөөд байгаа гар хөлүүдтэй нь хамт тамд явуул

Зочин [64.119.22.227] 2020-02-19 14:59:22

Дарханы замд дор хаяж 200000 иргэн хохирсон нарийхан, эргэлийн налуу хэсгүүдийг эсрэгээр нь хийснээс амь нас эрсдэх аваар осол маш их гардаг. Энэ олон хүний амь нас эрүүл мннд эд хөрөнгийг төрд байгаа арчаагүй хэдэн нөхдөөс нэхэж хариуцлага тооцох хэрэгтэй .Хятадад бол бүх эд хөрөнгийг нь хурааж улсын орлого болгоод ЦААЗААР авдаг.

kkkk [66.181.180.226] 2020-02-19 13:51:15

ter zamaar zaaval yv geed yvuulaad bga umu uursduu yvaad bga umu zamda hurdaa tohiruulj yv yvj bga zuvhun ta nar bish e

Зочин [122.201.20.194] 2020-02-20 05:02:40

ter nowshiin zamaar ywahad hurd ymar hamaa bainaa uur ymar zam baigaa yumbe haana ch neg iim uhna eserguutseel olon yum hutsaad baij baihiimaa chi hohiroogui bol dugai l harj bai

Сонгогч [202.126.89.100] 2020-02-19 13:16:23

Б.Энх-Амгалан , шилэн Цогоо 2-ын хийсэн ажил энэ яамаар дүүрэн асуудал Х.Оргил-Эрдэнэ, Махбал АТҮТөв гээд цуварч өгнө сайд зөвлөх 2 нь юу ч аваагүй юу тэр шилэн Цогоо гэж нүхтэд амьдарч бенз унаж баянаа гайхуулсан хүн бх юм

Зочин [64.119.16.155] 2020-02-19 11:27:50

Энхамгалан гэж наймаачинг огцруулах эрх мэдэл зориг зүрх Хүрэлсүхэд л лав байхгүй юм байна даа баян хүн таван төрд нүүртэй гэж энэ байхдаа хөөрхий

Асар их хохирол учирч байгаа [103.26.193.155] 2020-02-19 11:18:42

Дэржигнүүртэй шороон замаар явахад чулуу үсэрч өөрийн болон өрөөлийн машиныг сэвтүүлж бна, салхины шил болон дугуй хагарч байна. Тэгэхээр олон мянган жолооч хохирч байгаа. Юуны чинь 200-хан хүн бэ??? УБ-Дархан чиглэлийн замаар явсан болгон хохирч байгаа шүү.

Zochin [202.9.46.183] 2020-02-19 11:09:09

Ene nohon tolbor nehej bgaa novshnuud bolimoor yumaa bi ochigdor yavaad irlee zam gaigui bn le hurdaa taaruulj ayataihan yavtsgaa jolooch naraa jiriin joroon zam l bn le tengerees unachihsan yum shig zangaa bolitsgoo

Зочин [202.126.88.36] 2020-02-19 10:41:07

Songuuli duhuud irheer ym ym bolnoo gej

Зочин [59.153.113.124] 2020-02-19 09:53:32

ДА_УБ хооронд төмөр замтай.Галт тэргээр Тав тухтай зорчих бүрэн боломжтой.Хэтэрхий даврах юм даа.Соц нийгмийн үёд шуудангийн машины тэвшин дээр сэгсчүүлж явсан ахмад үёийнхэн эсэн мэнд л байцгаана

Зочин [202.9.40.177] 2020-02-19 10:18:24

Тэр тамаас чинь салгаад 1500км зам тавьчихсан нөхдүүдийг зам тавьлаагээд л сонгуульд унагасан нөхөд хохь нь. АН байсан бол өдийд наад зам чинь алиоо хэдийн 4 урсгалтай болчихсон. Юун дээгүүр явах нь гол биш зурагтаар хардаг л МАН-ийн хүн сонгогдох нь чухал юм уу?

orkod [202.179.25.126] 2020-02-19 09:56:13

haanahiin haltar ork ve chii

bold [66.181.166.30] 2020-02-19 08:57:15

Darhhan hotiin huuhdiin parkiin baruun taliin zuv zugeer baisan zasmal zamiig hurtel huulaad hayad baihtai yahav dee, hiih yumaa olj yadsan hulgaich nar, ter zamiig heden tugrugeer barisan bilee, nuhun tuluulerei saidaar, darhanii zasag darga gej bas hulduu , irgediinhee taivan amidrah erhiig zurchij baihad chimeegui l suuj baidag

bayar [66.181.166.30] 2020-02-19 08:53:57

Enhamgaland nuyu hubi hund ni hariutslaga tootsoj, nuhun tulburiig tuunees huvi hunees ni garguuli, uchir ni ter durandaa said bolson, iim ajliig zohion baiguulj chadahgui yum bol alban tushaalaasaa buuh ni hariutslaga bish yum , alban tushaalsaa ni buulgaad deerees ni huvi huntei hariutslgag tootsoj nuhun tulburiig ni baragduulah heregtei,

zochib [110.19.213.123] 2020-02-19 08:30:02

Teseldee shan zamtai bolno

Зочин [107.77.85.93] 2020-02-19 08:07:15

Mashintai humuus ni zamaa baridag bolmoor um. Ene mashintai humuusiig uhuurduj amidrana gej yu baisiin. Heregtei humuus ni zamaa barina biz . Esvel galt teregeer yavtsgaa

Zochin [67.175.230.242] 2020-02-19 07:44:01

Hariutslaga tootsoh heregtei bn!!!! Gomdoltoi bn!!!

Zochin [202.9.46.183] 2020-02-19 11:15:38

Huts chi muu Ork ayataihan yavbal asuudal alga bn le shoroon zam yamar baidag bilee tiim l bn le davarsan muu nusan dartsag be Ireh namar saihan zamtai bolno chi muu oortoo gomd

Mongol [202.131.243.190] 2020-02-19 07:23:21

хөдөө явсан бүх хүн машин эвдэрвэл бүх аймгаас нэхэхийн байна лд ааа Худлаа улс төржсөн гар вэ

Зочин [202.126.88.150] 2020-02-19 08:16:16

teneg ymuu zam ni muu baihad yaj yvah ym be

Зочин [202.9.46.39] 2020-02-19 07:06:54

Orkuud hurdaa tohiruulj sur. Tuunchlen ene zam tavisan humuusd aj ahuin negj tender gesen nuhduuded hatuu tootsoo hiivel.. Hyatad tsaazalsan l da...

Зочин [202.126.88.150] 2020-02-19 08:19:40

zam ni muu bolohoor yvah bolomjgui orkuud gevel chi uuruu ork ym shuu

Хамгийн хямд аргыг сонго гээд л байдаг биздээ? [202.131.225.53] 2020-02-19 04:47:46

Тендерт "хамгийн хямд" аргыг л сонгодог биздээ? Тэгээд л "хамгийн хямд" гэхлээр хуучин замаа хусаад, яг тэр голдирлоор нь шинэ зам тавьдаг нь бидний шилдэг арга юм. Хэрэв "хамгийн хямд"-аар биш байсан бол энэ замыг өөрөөр тавьж болох л байсан байх. Ж-нь хятадууд цоо шинэ зам өөр газраар тавьдаг шиг. Гэтэл илүү үнээр тавьсансан бол манайхан "тендерээр үндэсгүй баяжлаа" гээд л солиорч өгөх байсан байлгүй.

Иргэн [203.91.119.42] 2020-02-19 04:30:17

Ер нь манайхыг үхэр Монголчууд гэдэг нь үнэн, нэг зам барих гэж хуучнаа устгаад хусаад байдаг, харин Хятадад хуучин замын, хажууд нь шууд шинэ зам тавиад байдаг, хуучин дээгүүр нь том даацын машин явуулаад эвдрэлийг нь шинэ замын хураамжаас хөрөнгө гаргаад засварлаад байдаг гэнээ, Дарханы энэ хуучин замыг байлгаж байгаад шинээр зам тавьж болох л байсан, Хаашдаа л 4 урсгалтай зам тавих байсан, үнэхээр болох л байсан, Одоо энэ тэнэг бодлогогүй шийдвэр гаргасан төрийн байгууллагаар нь төлүүлээд , тэр мөнгийг тэр хариуцлагагүй төрийн алба хаагчаас гаргуулж хохиролыг барагдуул

Зочин [66.181.161.17] 2020-02-19 06:54:34

Би нэг л удаа явсан хойд амаржин хонгио болоод л ирсэн

bitgii shalchignatsgaa malnuudaa [122.201.21.113] 2020-02-19 04:29:35

songoltoo hiisen 4 jilee amaa udej amidarch sur malnuudaa.

zocnin [150.129.143.104] 2020-02-19 04:17:33

Yum l bol uls tor zasgaar tegluulne toluulne gedeg boljee nohduud

иргэн [64.119.23.146] 2020-02-19 04:13:35

Сайдаасаа эхлээд хурган дарга нар цөм хулгайчид. Эд нар мөнгө л бодохоос ард түмэн яаж зовж зүдэрч байгаа нь эдэнд хамаагүй

Зочин [103.10.21.58] 2020-02-19 03:51:46

ХУРДАА ТОХИРУУЛ ЧАДАХГҮЙ БОЛ.МӨЛХ УДААН ЯВЛАА ГЭЭД ХОХИРОХГҮЙ АМИНД ЧИНЬ ӨЛЗИИТЭЙ ЧАДВАРГҮЙ ЖОЛООЧИЙН БУРУУ БАС БАЙГАА ШҮҮ САЙХАН ЗАМТАЙ БОЛГОХ ГЭСЭН ТӨРИЙН БУРУУ БИШ ХЭДЭН ТӨГРӨГ ТӨРӨӨС.АВЧИХ САНААТАЙ БАГА ДАВАР АЛТАН ШАР ЗАМАА ЕРООЖ БАЙ

зочин [202.179.27.176] 2020-02-20 11:48:27

Зам барилгын компаниуд ба тэдний инженерүүд гэж хаана юу сурсан нь тодорхойгүй байгааг их олон нэг жилийн нүүр, нэг үеийн царай харж чадахгүй замууд нотолно. Голын сайр дагуулаад зам тавьсан байх шиг. Дарханы зам бол замын эргэлтийн стандартыг хангаагүй, хашлага тэмдэглээгүй л бололтой. Тэгээд бас хурдаа тохируул гэж хуцнаа? Замын стандартыг шалгуулаа, тэгээд энэ зам барилгын ойлголтгүй юмнуудад арга хэмжээ ав

Нямаа [202.179.25.174] 2020-02-19 03:39:14

энд хэдэн лаг хурдаа тохируулдаг лалрууд байнаа. Зүгээр л тендэр авахдаа сайн зам тавихдаа муу хэдэн новшийг шууд цааш н харуулж байж цэгцэндээ орно.

Зочин [203.217.139.225] 2020-02-19 03:30:47

Ene sakhalt neg nuhriin buunii nokhoi l doo!!!

сахал [103.9.90.130] 2020-02-19 03:28:38

Жолооч та ямар зам сонгож явах нь таны эрх , засвар хийж байгаа зам нь муу байвал тойроод өөр замаар явчих , шинэ зам тавихйын тулд хуучныг нь хуулах болно шинэ зам болтол хугацаа хэрэгтэй. ЗГ яар буруутай юм аль болох л сайхан замтай болгох гээд л гүрийж байна иргэд бид ойлгоод л цаг хугацааг тэвчээртэй хүлээх л хэрэгтэй ш дээ. Энэ сахалтай нөхөр бас нэг улс төрийн хүчний гар хөл болоод хэдэн төгрөг хусчихсан тэгээд л илийй балай юм яриад л яваа юм

хөвсгөл [202.179.31.84] 2020-02-19 03:19:10

ЭНЭ ЗАМААР ЗУН 2 УДАА ЯВЖ МАШИНЫ ДУГУЙ ХАГАРЧ, ДАХИН АШИГЛАХААРГҮЙ БОЛСОН. ДАРХАНААР ТОЙРЧ ИХ БУДИЛСААН. ҮНЭХЭЭР СЭТГЭЛГҮЙ. ХАМАГ ГАЗРЫН ХӨРСИЙГ ЭРГҮҮЛЭЭД ХАЯЧИХСАН. ӨӨР ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ.,, ЗАМ ТАВИХ ГЭЭД БАЙГААМ УУ... ӨӨР ЮМ ХАЙГААД БАЙГААМУУ ГЭМЭЭР...

Зочин [103.10.21.58] 2020-02-19 03:44:11

МУУ ЖОЛООЧ ХУУЧИН МУУ МАШИН

Зочин [203.91.115.48] 2020-02-19 03:13:31

Uheh gej bgaa yum shig davhij bj mashinaa evdcheed odoo buruu gaa busdaas haij bn uu lalar uud chin

Зочин [64.119.20.245] 2020-02-19 03:13:18

Archaagvi shaarnuudaa xoxinee xvnii omnoos amidarch bgamu eswel ter xuuchin zamiig ta nar tawisan bsaniig tor xuulaad xaytsan ymuu archaagvi lalarnuuda shou xiixe boli joloo barij chadaxgv bol awtobusaar eswel galt tergeer ywaa

Зочин [64.119.20.210] 2020-02-19 02:53:23

замдаа тохируулж яв л даа!! тоос манан хадаагаад авто раллийн тамирчид шиг гишгээд байхаар чинь тэгэлгvй яах юм бэ!! Алингий нь алдтал уралддаг юм билээ!!!

Зочин [103.212.117.91] 2020-02-19 02:49:53

хамгийн эхлээд сайдыг нь огцруулж, гэмт хэрэгт татаад хөрөнгөөр нь иргэдийн бодит хохирлыг төлүүлвэл манайд албаны хариуцлагыг эрх биш хүндэлдэг болно байх.Энх-Амналан гэгч сайд санааны юм чинь хариугүй амьтан байна билээ дээ.яагаад тийм хариугүй юманд өндөр албан тушаал өгсөн юм бэ? М.Энхболдыг огцорч байхад л арчаагүй амьтан болох нь харагдсан шүү дээ.

Давагдашгүй хүчин зүйл мөн юм биш үү? [202.131.225.53] 2020-02-19 02:48:45

Иргэний хуулиар "давагдашгүй хүчин зүйл" гэдгийг зарладаггүй юм уу? Сайд аа!

Агаарт байгаа асуудал. [202.131.225.53] 2020-02-19 02:46:58

Монголд зам ГАРДАН барьдаг нь Хятадын компаниуд. Монгол компаниуд тендер хождог ч барьдаг нь хятадууд гэдгийг бүгд мэднэ. Энэ жил коронавирусаас бол хятадууд орж ирэхгүй, иймд зам шинээр барих асуудал агаарт ӨЛГӨГДӨЧИХӨӨД байгаа. Тийм биздээ? Хүмүүс ээ! Сайд аа!

Зочин [103.10.21.58] 2020-02-19 02:41:44

ШОРООН ЗАМ энэнээс дор замаар тээвэрт явдаг цас мөс бороонд идэгдсэн шавар шавхайтай замууд өндөр өндөр даваа гүвээнүүд жинхэнэ эр хүний шандас машины хүч чадлыг шалгадаг байлаа даа Тэр үед юун сайжруулсан зам .....Замыг нь бэлдээд сайжруулаад өгөхөөр явж чадахгүй Эхлээд буруугаа өөрсдөөсөө хай.....МӨНГӨ УЛААН НҮД ЦАГААН гэгч болж байх шив хүнээрээ байцгаа юм л бол төрөөс өө эрдгээ боль

Зочин [202.179.24.8] 2020-02-19 02:40:16

замын нөхцөл байдалдаа хурдаа тохируулж яваач ээүхэх гэж байгаа юм шиг л давхихын ганц энэ л шороон зам юм уу

Зочин [103.10.21.58] 2020-02-19 02:27:54

Намар нээхдээ болгоомжтой явахыг сануулж тэр үед явж байсан жолооч нарт анхааруулах сануулах хуудас тарааж Зурагтын мэдээгээр хүртэл зарласан Энд ЗГ г буруутгах ёсгүй өгсөн үүрэг даалгавар хангалтгүй биелүүлсэн ЗТЯамны сайд дэд сайд аэилтнуудаас, ААН компаниудаас хариуцлага нэх ЗАМ ХЭЦҮҮ БАЙГАА НЬ ҮНЭН .......Энэ замаар маш олон жолооч хурд хэтрүүлэхгүй ном дүрмээрээ яваад л болоод л байна Энэ замыг мөнгө авилга гэж харсан хүмүүс бүтээн байгуулалтыг удаашруулсан ОДОО ТА НАР бас мөнгө гэж харж байх шив Гэхдээ та нарын асуудлыг ЗАМЫН ЦАГДАА ДАХИН ШАЛГААД АСУУДЛЫГ чинь хэний буруу вэ гэдгийг шийдээд өгөх байх

Зочин [103.10.21.58] 2020-02-19 04:43:17

Чи сүрдүүлэг гэж ойлголоо өөрөөр сэтгэ зөв бод

Зочин [103.212.117.91] 2020-02-19 02:39:33

сүрдүүлэх санаатай байх шиг.

Зочин [103.229.121.97] 2020-02-19 02:13:12

Za shaaldaa ta nar hodoo shoroon zam deer yabdag l bj

Зочин [66.181.181.128] 2020-02-19 01:48:56

ХЭН ТА НАРЫГ ЭДНЭЭР ЗАМ БАРИУЛ ГЭСИЙН . ЭНЭ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРОХ УУ .ХҮРЭЛСҮХ ПОПРОХОД Л САЙН БОЛОХООС АЖИЛД МУУ ШДЭ

irgen [202.5.205.3] 2020-02-19 01:45:58

замын ажил хийсэн компани, замын ажлыг зоххион байгуулсан хүмүүсийн буруу,

Ганбаа [202.179.14.26] 2020-02-19 01:37:39

Хурдаа тохируулж яв галзуу юм шиг давихаж байна ингэж байж л сайхан замтай болно тодорхой хугацаа шороогоороо байж ачаалал авах ёстой

Түмпэн [59.153.114.43] 2020-02-19 01:17:15

Zun 1 udaa Dugan had, 12 sard 1 udaa zvvn haraa yawsan. Ee burhan mini yostoi aimshigtai zam bsan hvmvvs yaaj tsaashaa darhan selenge yawdiin bgaan. Yamar Ch tootsoolol baihgvi baliar yum hiisen. Odoo dulaaraad tatwariin mongoor neg maslo turhsen bolood songuuliin show gaa hiine. Tedniig dahin songono, butsaal poporno, idne uuna, shamshigduulna, offshordono, 60 terbum, jdu, awilgal, luiwar, Huuwildaan blah blah blah. . . . . . .zdggfdefvefhhnlll76 #@#££_&---+;!?((865_33

зочин [124.158.95.5] 2020-02-19 01:12:37

муу замыг мэдсээр байж хурдаа тохируулж явцгааж болдоггүй юм уу.Бурууг өмөөрөх гэсэнгүй.

Иргэг [202.126.89.106] 2020-02-19 00:50:57

Энэ сайд чинь жүжиглэх л авъяастай болохоос замын ажил мэдэхгүй ш дээ хөөрхий хуучин замынхаа хажуугаар шинэ замаа эхлээд тавих ухаан энэ яаманд лав алга тэгэхээр л энэ яаман дандаа мэргэжлийн бус хүмүүс ажиллаад бна уу гэж хардлага төрөөд бна

Иргэн [202.126.89.53] 2020-02-19 00:46:21

Муу зам дээр хурдаа тохируулаад явж болдоггүй юм уу? Заавал юманд хөөгдөж яваа юм шиг давхилдах шаардлага байсан юм уу? Гэхдээ ажлаа хийдэггүй хулгайчдыг өмөөрөх гэсэнгүй.

Зочин [202.131.235.198] 2020-02-19 00:40:45

ЗХУ, ОХУ болон СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна утас 88671597

Зочин [202.126.89.41] 2020-02-19 00:25:23

Энэ замаар автотехниктэй явсан бух хун нохон толбор авах ёстой хэдэн тэр бумын хохирол гарсан

Зочин [66.181.181.128] 2020-02-19 00:22:09

ЭНЭ ЗАМААР ЯВБАЛ АЛУУЛАХИЙН БАЙНА ЛЭЭ

Зочин [202.179.24.8] 2020-02-19 02:40:53

хохь чинь хурдаа тохируулж явж сур


63 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
63 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.