МҮОХ-ны гишүүдийн ээлжит бус хурлыг цуцалжээ

Н.Алтанцэцэг / Спорт

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр /2020.02.19/ болж, шинэ төрлийн корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сунгасан.

Дээрх хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон тул 2020 оны гуравдугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдахаар төлөвлөж байсан Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Гишүүдийн ээлжит бус хурал цуцлагдаж, хугацааг хойшлуулах болсныг мэдэгдлээ.

МҮОХ-ноос "Хурлын товыг МҮОХ-ны дүрмийн дагуу Гишүүдийн саналыг үндэслэн МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хурлаар хэлэлцэж зарлах болно. МҮОХ-ны Гишүүдийн ээлжит бус хурлаар явагдах МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоог сонгох сонгуулийн тухай мэдээллийг МҮОХ-ны Хараат бус сонгуулийн комиссоос мэдэгдэх болно" гэв.


МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:34:44

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:34:43

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:50:57

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:50:56

Sultan [122.201.22.233] 2020-02-19 07:17:07

Ontsgoi nohtsol baidal garaaguich gesen dandaa l hural zowlgoon n hoishlogdoj baidag ajil ywdaggui gazardaa.amraltiin gazar l geed oilgochihoj bolnk


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.