Хууль бусаар мод бэлтгэн 280 сая төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүдийг илрүүлжээ

Н.Алтанцэцэг / Хууль

Экологийн Цагдаагийн албаны алба хаагчид 280.130.400 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй 7, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй 1, зөрчлийн шинжтэй 5 үйлдлийг илрүүллээ.

Тус албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид хоёрдугаар сарын 11-ний өдрөөс 18-ны өдрийн хооронд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151 дүгээр, 2019 оны 355 дугаар, 2020 оны 17 дугаар тогтоолын холбогдох заалтын хэрэгжилтийг хангах, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал сумын нутагт албан томилолтоор ажилласан байна.

Хяналт, шалгалтаар ажиллах хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151 дугаар, 2019 оны 355 дугаар, 2020 оны 17 дугаар тогтоолын холбогдох заалтыг хэрэгжилтийг шалгаж, аж ахуйн нэгж, нөхөрлөл, тэдний ашиглаж байгаа техник хэрэгслийг судалгааг гаргаж, зохих зөвшөөрөлгүй болон гарал үүслийн гэрчилгээгүйгээр хууль бусаар мод бэлтгэж байгаль экологид 280.130.400 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй 7, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй 1, зөрчлийн шинжтэй 5 үйлдлийг илрүүлжээ.

Ингээд Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газар, Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн тоо бүртгэлд оруулж эд мөрийн баримтаар цахилгаан хөрөө 2, мод 431.3 куб.метр, тээврийн хэрэгсэл 3, баримт бичиг 5-ыг тус тус хураан авч харьяаллаар хүлээлгэн өгсөн байна.

image

image


Сэтгэгдэл

ыөө [66.181.168.8] 2020-02-21 07:42:05

мод тайрах нүгэлтэй, хожуул нь хувхайраад ирэхийн цагт тайрсан хүний амьдрал доройтдог гэсэн шүү

Зочин [192.82.65.160] 2020-02-21 01:49:00

Энэ мэдээ чинь тодорхой бус байна шүү дээ. Аймаг, сум нь тодорхой бус, Аль улсын иргэн, ААНБ. хэдэн м3, Экологи эдийн засгийн үнэлгээ, ямар төрлийн мод, хаанахын ямар байгууллагатай хамтарсан шалгалт, эрх бүхий хүмүүс хамт яваа эсэх мэдээг чанаржуулах шаардлагатай.

Иргэг [202.126.89.246] 2020-02-21 01:13:08

Бүр арай дэндүү дураараа аашилдаг болжээ энэ үйлдэлд нь хатуу арга хэмжээ авах хэрэгтэй


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.