ЭМЯ ЗӨВЛӨЖ БАЙНА: Агаар муутай орчинд хүмүүсийн бөөгнөрөл үүсгэх нь халдвар хурдан тархах нөхцөл болно

Ц.Анударь / Эрүүл мэнд

Коронавирусын халдвар дэлхий даяар эрчимтэй тархаж байна. Ялангуяа Япон, Солонгос, Иран гэх мэт дэлхийн улс орнуудад уг вирусын тархалт өндөр байгаа. Манай орны хувьд одоогоор коронавирусын халдвар бүртгэгдээгүй боловч зөөвөрлөгдөн орж ирэх магадлал маш өндөр байгаа юм. Хэрэв манай улсад орж ирвэл тархах магадлал нэн өндөр гэж үнэлэгдсэн болохыг Эрүүл мэндийн яамны зүгээс анхаарууллаа.

“Нэг тавагтай хоолноос олноороо хувааж идсэн нь уг вирусийн халдвар тархах хамгийн том хүчин зүйл болсон” гэж үзжээ

Эрүүл мэндийн яамны зүгээс өгч буй зөвлөмж, мэдээллийн талаар тус яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодрууллаа.

НЭГ: Гэр бүлийн хүрээнд сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх

-Цагаан сарын баярын өдрүүд үргэлжилж байна. Энэ өдрүүдэд иргэд юуг голчлон анхаарах хэрэгтэй вэ?

-Цагаан сарын баярыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар болон Улсын онцгой комиссын шийдвэрээр зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Учир нь шинэ төрлийн вирус нь агаар, дуслын замаар халдварладаг. БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод анх халдвар гарсан боловч одоогийн байдлаар дэлхийн олон оронд тархаад байна. Энэ нь БНХАУ-ын хаврын баярын үеэр олон сая хүн шилжилт хөдөлгөөн хийсэнтэй холбоотой гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, эрдэмтэн судлаачдын үзсэнээр олон хүн нэг дор цугларч, ахмад настнуудтай уулзсантай холбоотой. Гуравдугаарт, Нэг тавагтай хоолноос олноороо хувааж идсэн нь уг вирусийн халдвар тархах хамгийн том хүчин зүйл болсон гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, агаар муутай, нэг орчинд хүмүүсийн бөөгнөрөл үүсгэх нь халдвар маш хурдан тархах үндэслэл болно. Энэ бол шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоонд суурилсан дүгнэлт.

Манай орны хувьд сар шинийн дараа томуу, томуу төст өвчин, улаан бурхан, менингит гэх мэт амьсгалын замаар халдварладаг өвчин нэмэгддэг. Ялангуяа Япон, Солонгос, БНХАУ-д 60-аас дээш насныхан коронавирусийн халдвараар эндэх магадлал өндөр байгаа юм. Иймд ЭМЯ-наас гэр бүлийн хүрээнд сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхийг зөвлөж байна.

ХОЁР: Нэг болон түүнээс дээш метрийн зайнаас бусадтай харьцах

ГУРАВ: Гарын ариун цэврийг сахих, хоолойгоо зайлах, гэрт агаарын солилцоо явуулах

-Хоёрдугаарт, уг вирус шүлсээр, амьсгалын замаар халдварлаж байгаа учир иргэд нэг болон түүнээс дээш метрийн зайнаас хоорондоо харьцахыг зөвлөж байна. Золголтын үеэр энэ хэрэгжихгүй, нэг нэгнээ үнсдэг. Шүлсэнд 700 гаруй нян, бактери байдаг. Иймд үнсэлтээр дамжин вирусийн халдвар тархах магадлалтай гэсэн үг. Мөн бууз гараараа авч идэх, ууцанд гараар хүрч хөндөх гэх мэт хоол хүнстэй холбоотой гарын ариун цэврийн асуудал яригдах учир энэ өвчлөлөөс иргэд сэргийлэх шаардлагатай. Иймд ЭМЯ-наас өгч буй гарын ариун цэврийг сахих, хоолойгоо зайлах, гэрт агаарын солилцоо явуулах зэрэг зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхийг хүсэж байна. Мөн баярын үеэр боломжоороо аарц, чацаргана ууж, дасгал хөдөлгөөн хийж дархлаагаа дэмжээрэй. Учир нь дархлаа сайтай хүний 80 хувь нь эдгэрч байна гэсэн олон улсын судалгаа гарсан.


Сэтгэгдэл

Bi [172.58.139.192] 2020-03-01 18:04:23

Manaihan tsagaan saraaraa boon idee zaschihaad l toirj suuj bgaad l shulsee tsatsaad l yariad tegeed l nogoo idee budaa n microbnii uur bolchihson bdag shal zavaan

Зочин [66.181.185.14] 2020-02-27 05:38:35

Найз нөхдөөрөө гэр бүлээрээ тэр бүү хэл ажлын газар албан байгууллага дээр дундын хоол архи 2 бол газар авч байна

zochin [64.119.26.59] 2020-02-26 16:34:01

dunjingarav neg tseg yamarch agaarjuulalt baihgui agaar oruulah 1ch tsonhgui hun ih tsuglardag ersdel ihtei gazar shuu yana daa Naranhuu ch mungunuus uur yum bodohgui hun yum daa

Зочин [192.82.76.78] 2020-02-26 15:05:30

Одоо манай улсад эмчилгээнд хэрэглэх эм тарианы нөөц хир байдаг бол эмнэлэгийн ор ажилтан гээд зөндөө асуудал байна гаднаас яаж оруулах юм болдоо засгийн газар их хурал томцуул эрүүл мэндийн яамны сайд гуай юу бодож байгаа болдоо Базарвааны хум пад харж л бай

ХЯТАД. ХООЛ ЗАВААН..СОЛОНГОС ХООЛ... [202.21.124.19] 2020-02-26 14:18:32

ХүМҮҮС ЗАВААН БОЛСОН..1 ТАВГААС ХООЛ ИДДЭГ..ДУНДИЙН ХООЛ ГЭЖ ЗАВААН ЮМ НЭХДЭГ

Зочин [66.181.181.61] 2020-02-26 11:35:59

РС тоглоомын газрууд нууцаар ажиллаад байна. Хаалгаа түгжээд камераар харж байгаад хүмүүс оруулаад байна

Zochin [182.160.33.155] 2020-02-26 06:27:43

Hotyn Eruuljuuleh bariwchlah bairandaa hun awahaa bolih hergeti honogtoo 40- 50hun ordog neg duuregt batalgaa bhgui shuu

kdsjhfsdb [202.131.225.197] 2020-02-26 02:39:22

tegeed agaar hergetei iim muuhai utaatai toos shorootoi orchind humuusiig horidog chn buruu biz de tgeed odoo horij horichood suuld ni ingej heleh baisan yum bol agaartai gazar heregtei gd hotoos gar gehu

Туях [192.82.67.16] 2020-02-26 06:15:14

Чиний бодлоор хөдөө хотгүй шинэлээд агаарт гарч бна гээд давхиад байх ёстой юм уу. Хориглосон цэгээс бусад газарт агаарт гарахыг чинь хориогүй шүү дээ. Засгийн газар эрүүл мэндийн яам. Онцгой байдал. Цагдаа нойр хоолгүй бидний төлөө зүтгэж бгаа шүү. Тийм их агаар хэрэгтэй бгаа бол таны хөлийг тушаагүй. Агаарт гарах чинь чиний асуудал

Зочин [66.181.185.187] 2020-02-25 23:58:10

Та маскаа зүү хүмүүст муу жишээ болж байна нарангэрэл гуай маскаа зүүгээчээ

Зочин [192.82.78.188] 2020-02-26 05:56:54

Хэ хэ энэ маскаа зүү гээд бгаа хүиүүст хэлэхэд тэд маск зүүхээ таниар заалгалтгүй мэдэж бгаа. Илүү юм солиорхоо болиод өөртөө анхаарлаа тавь


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.