ЗАСГИЙН ГАЗАР: Улсын  хэмжээнд 771 мянган хүн халдварт өртөх эрсдэлтэй бүлэгт хамаарч байна

Aдмин / Эрүүл мэнд

Монгол Улсын Засгийн газар 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр ээлжит бусаар хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. Хурлаар шинэ коронавируст халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, шинэ коронавирусын талаар Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга мэдээлэл сонсов.

Коронавируст халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээнд зориулж Засгийн газрын нөөц сангаас 6,5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийхээр шийдвэрлэлээ. Уг санхүүжилтийг эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдваргүйтлийн бодис, худалдан авах, эмч, эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлс, унаа, шатахуунд зарцуулах юм.

Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын эрсдлийн үнэлгээгээр манай улсад кононавируст халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл маш өндөр, тархах эрсдэл өндөр гэж үнэлэгдээд байна. Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, санхүүжилтийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Мөн улсын хэмжээнд 771.805 хүн халдварт өртөх эрсдэлтэй бүлэгт хамаарч байна. Тэдний 400.000 нь ахмад настан, 350.000 нь архаг хууч өвчтэй, сүрьеэтэй 4000, хорт хавдартай 16 мянга, бөөр орлуулах эмчилгээ хийгддэг 1000, эрхтэн шилжүүлэн суулгуулсан, дархлаа дарангуйлах эмчилгээтэй 524, ХДХВ/ДОХ-ын халдвартай 281 иргэн байна.

Өнөөдрийн байдлаар манай улсад шинэ коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд шинэ коронавируст халдвар гарсан улс орноор зорчсон, халуурсан, ханиалгасан өгүүлэмжтэй 216 хүнд ажиглалт, тусгаарлалт хийж, шинжилгээгээр халдвар үгүйсгэгдсэн бол долоон хүний шинжилгээний хариу хүлээгдэж байна.

Мөн өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга мэдээлэл сонссон даруйдаа зарим үүрэг даалгаврыг өгөв. Баярын өдрүүдэд хэрэгжүүлсэн улс, хот хоорондын автозамын зорчих хөдөлгөөнийг хязгаарлалтын хугацааг 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл сунгаж, Монгол Японы хоорондох агаарын тээврийн зорчих урсгалыг хаах талаар судалж шийдвэрлэхийг Улсын Онцгой комисст үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:26:56

Oupxz0 http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [66.181.161.95] 2020-02-27 09:07:52

Эрсдэлтэй бүлэг гэж юугаа хэлээд байгаан. Заавал тийм тоо, эрсдэлтэй бүлэг гэж баахан юм дурьдах хэрэг байхгүй. Өөрсдөө мэдэж байгаа ш дээ. Хүмүүсийг ялгаварлаад ч байгаа юм шиг таалагдахгүй байна.

Иргэн [133.218.178.161] 2020-02-27 01:54:35

Улсын херенге цусалж хагартлаа баяжсан хувалзнууд яг энэ хэцvv vеэр тер засгийн бодлогыг дэмжиж херенге зарцуулж нvглээ бага ч гэсэн нимгэлээсэй. Тэр гэртээ илжрээд хэвтэж байгаа тэнэгийг хайж олоод тvмний шившиг болгомоор.

ЗОЧИН [66.181.191.213] 2020-02-26 12:27:26

ЭНЭ 771805 ХҮНЭЭС БУСАД 2600000 ХҮНД ХАЛДАХГҮЙ ГЭСЭН ҮГҮҮ, ЯМАР СОНИН ЮМ БЭ.

Зочин [66.181.161.68] 2020-02-26 08:27:06

Эмч цагдаа онцгой мэргэжлийн хяналт гааль гээд цаг наргүй ажиллаж байгаа төрийн албан хаагчиддаа амжилт хүсьe. Баярлалаа

Зочин [122.201.31.124] 2020-02-26 07:21:50

Одоо л Нефтын бүтээгдхүүн импортолдог МТ , Петровес , Шунхлай зэрэг бусад компаниуд Улс Эх орондоо туслах цаг нь ирлээ. Эрүүл мэндийн болоод Хүчний байгуулгуудад тэдний тус их л хэрэгтэйг ойлгож байгаа байх гэж найдаж бна.

Зочин [122.201.24.87] 2020-02-26 07:16:14

Ямар ч шаардлагагүй гадуур тэнэсэн хэсэг бүлэг хүмүүсийг хорих цагдах хэрэгтэй байна аа. Монгол, цыган 2 шиг тэнэмэл үндэстэн eр нь байхгүй байхаа. Халдварт өвчин гараад байна. Чамд халдвал чи үхнэ шүү гэж бичээд цээжин дээр нь хадаад өгвөл ойлгох болов уу яах бол. Монголчуудын энэ тэнэг гэмээр хэнэггүй занг eр нь яаж засах вэ. Арай л дэндүү юмаа. Зарим нь бүүр Монгол хүнд халдахгүй гэчихсэн балайраад явж байналээ. Тэгвэл халддаг гэдгийг сая хараа биз дээ. Төр засаг байж болох бүх л арга хэмжээг авч байна. Энэ удаа тэднийг хараалгүй өөрсдөө ухамсартай, тэвчээртэй байж аюулт өвчнөөс тойроод өнгөрмөөр байна.

Zochin [202.126.89.44] 2020-02-26 06:52:35

Za uur arga algadaa zasag maani her chadllaraal ajillaj bn. Bid uhamsartai baitsgaaya.

Иргэн [202.9.40.10] 2020-02-26 06:44:29

Ийм хүнд үед тэргүүн шугамд эмч цагдаа тусгай чиг үүргийн хүмүүс л биднийг аврахаар бна, лам нар бөөчин үзмэрчид бидэнтэйгээ цуг гэртээ хорионд орсон байгааг анхаарна уу, нийгмийн иймэрхүү хэрэггүй хэсэг устаж үгүй болоосой

Зочин [172.58.139.156] 2020-02-26 22:14:46

161 77 маш зөв хэлжээ.

иргэнд хэлэхэд [66.181.161.77] 2020-02-26 07:02:26

хүний нийгэмд хэрэггүй хэсэг гэж байхгүй, байх ёсгүй та өөртөө дүгнэлт хийх цаг иржээ, далим гаргаж бусдыг бүү илүүд үз, орчлонд адгийн муу өт хорхой, шумуулч байгалийн тэнхцвэрийг хадгалахад өөр өөрийн үүрэгтэй, таны ад үзээд байгаа нийгмийн давхрага ч өөрийн үүргээ гүйцэтгээд явж байгаа учраас оршин тогтносоор байгаа юм, бүү туйлшир

За даа [192.82.68.175] 2020-02-26 06:42:21

Тэр эрсдэлтэй иргэд чинь хүүхдүүд чинь 1 сар гэртээ илжиртлээ суулаа. Тэгээд нөхцөл байдал дээрдэж байгаа юм алга. Наад эрсдэлгүй хүмүүс чинь эрсдэл болоод байна. Наад холхисрн хүмүүсээ журманд оруулахгүй юм бол байдал сайжрахгүй болтой. Ингээд гэртээ сууснууд нь одоо цаг агаар дулаарахаар гэрт байхын аргагүй болно . Тэхээр юу болох бол . Засаг гэж нээх амьсгаа дээгүүр хүмүүс л нойр хоол муутай гүйгээд тэгээд үр дүн муутай бол вол яана даа

Зочин [66.181.161.29] 2020-02-27 02:52:19

Яасан муухай үг хэрэглэдэг хүн бэ чи засаг төр минь чадлаараа хамгаалж бн эрт арга хэмжээ авсаны хүч шүү жаахан бодолтой бай да

Зочин [122.201.31.205] 2020-02-26 07:42:25

Тэнэг новш. Чам шиг тэнэгүүд цөөхөн байх болтугай. Гэртээ илжрэлгүйгээр хүүхдүүддээ чадах чинээгээрээ зааж сургаад, тв хичээлийг нь үзүүлээд, цэвэрлэгээ сайн хийгээд, боломжоороо хоол цайг нь сэтгэлээсээ хийж өгөөд, тэднийгээ хайрлаад төр засгийнхаа шийдвэрийг биелүүлээд. Хүүхдүүддээ үлгэрлээд хэсэг хугацаанд амьдар л даа

Зочин [122.201.31.205] 2020-02-26 06:35:50

Үйлчилгээний ажилтнууд бас хамгийн эрсдэлтэй бүлэгт багтах байх. Үүнд: Эмнэлгийн, дэлгүүр хоршооны, цагдаагийн, банкны, эмийн сангийн... гэх мэт

Amjilt [66.181.190.215] 2020-02-26 06:22:43

Bugd dor burnee hicheetsgee-e

Оч [202.126.88.151] 2020-02-26 06:30:51

Элэг нэгт ахан дүүс минь монгол түмний заяа түшиж хүчээ нэгтгэн дор бүрнээ хичээж энэ аюулт өвчнөөс сэргийлцгээё монгол орон миньмандан бадраг монгол түмэн минь эрүүл энх байг

Зочин [202.9.46.55] 2020-02-26 06:15:49

Muu Hurelsuh maani herendee l uridchilan sergiilj baina daaa


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.