НИТХ-ын дарга Р.Дагва: Ах дүү нараараа айлчлах, амны хаалт зүүхээс татгалзах нь гэр бүлээ эрсдэлд оруулж буй гэдгийг ойлгоорой

Aдмин / Нийгэм

НИТХ-ын дарга Р.Дагва уриалга гаргасан байна. Уриалгад "Нөхөж баршгүй хохирол учруулж буй шинэ коронавируст халдвар дэлхий дахиныг түгшээж байна. Өнөө өглөөг бид “Шинэ коронавируст халдвар 42 улсад бүртгэгдэж, халдварын улмаас 2800 орчим хүн нас барлаа” гэдэг харамсалтай мэдээгээр угтлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар гээд төрийн удирдлага, шат шатны байгууллага шаардлагатай арга хэмжээг тухай бүрт авч, олон нийт түүнийг дагаж мөрдсөний үр дүнд коронавируст халдвар манай улсад бүртгэгдээгүй байгааг Та бүхэн мэдэж буй биз ээ. Гэсэн ч та бид коронавируст халдвар Монгол Улсад бүртгэгдээгүй хэмээн сэтгэл амарч болохгүй өдрүүд үргэлжилж байна. Хөрш зэргэлдээ улсуудад вирусний тархалт идэвхтэй хэвээр байгаа энэ цаг үед та бид сонор сэрэмжээ улам чангатгаж, хүн бүр хувийн сахилга баттай байж гэр бүл, хайртай хүмүүсээ аюулт өвчнөөс хамгаалах нь чухал байгаа юм.

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комисс эдгээр өдрүүдэд байнгын үйл ажиллагаатай байж, коронавируст халдвараас сэргийлэх хүрээнд зохих шийдвэрүүдийг цаг тухай бүрт гарган ажиллаж байна. Үүний зэрэгцээ эмч, мэргэжилтнүүд, цагдаагийн албан хаагчид болон төрийн захиргааны байгууллагын алба хаагчид та бидний төлөө өөрсдийн гэр бүл, хайртай хүмүүсээ орхин цаг наргүй ажиллаж буйг Нийслэл хотын иргэд маань харж, сонсч байгаа байх. Нийслэл хотын иргэнд үүрэг, хариуцлага, эрх бий. Вирусний халдвараас сэргийлэхэд Нийслэлчүүд та бүхний оролцоо тун чухал. Иймд нийслэлийн иргэд, оршин суугчид Та бүхнийг үүргээ ухамсарлаж, Эрүүл мэндийн яамнаас хүргэж буй заавар зөвлөгөөг ягштал мөрдөж, өөрийгөө болон бусдыгаа коронавируст халдвараас хамгаалахыг хичээнгүйлэн хүсье.


Нэг дор олуулаа цуглах, ах дүү нараараа айлчлах, амны хаалт зүүхээс татгалзах нь гэр бүлээ эрсдэлд оруулж буй гэдгийг та бүхэн ойлгоорой. Таныг их хотын иргэний үүргээ биелүүлж, өөрийгөө болон гэр бүл, хайртай хүмүүсээ хамгаална гэдэгт итгэж байна" гэжээ.


Сэтгэгдэл

зочин [202.126.89.54] 2020-02-28 02:08:57

Хатуухан хэлхэд инээж байгаад тэдэндээ хор өгч байгаатай ялгаагүй шүү. Хүн бүр сэрэмжтэй байцгаая

у [59.153.114.73] 2020-02-26 14:00:45

Муу эр дайнд хөөрнө гэдэг шиг хэтэрхий их сүржингнэхээ больчихоочээ. Ядаргаатай юм бэ. Монголд орж ирвэл 2000 орчим хүн өвчилнө үүнээс 40 хүн, ихэнх нь хөгшчүүл, суурь өвчтэй хүмүүс нас барна гэсэн тооцоо гарсан байна лээ ш дээ. Гэтэл жилд 700 хүн хатгаагаар, үүнээс ихэнх нь 5 хүртэл насны хүүхдүүд нас барж байна ш дээ. Энэ сүржигнээд байгаа хүмүүс энэ хатгаа, хавдраар нас барж байгаад анхаарлаа хандуулаачээ. Сүржигнэж попроход "корона" нь илүү амар байгаа байх л даа.

зочин [202.126.89.54] 2020-02-28 02:10:48

тэр үхэх хүмүүсийн тоонд танай гэр бүл багтаж байгаа. тэнэг ээ

зочин [66.181.179.164] 2020-02-26 13:20:24

хотоор айл хэсээд байгаа хүмүүсээ одоо боличихоочээ улс орон даяраа өвчинөөс та нарыг хамгалах гэж бөөн зардал гарган хүмүүс өдөр шөнөгүй ажиллаж байхад санаа чинь зовдоггүй дүүрчихсэн хүмүүс вэ эмчилэх арга байхгүй үхэж л төгсөнө

Зочин [66.181.161.115] 2020-02-26 12:56:45

Боловсрол яриад байх юм. Гэтэл дүрэм, найруулгагүй таг буруу бичих юм.

Zob [103.229.122.7] 2020-02-26 12:01:05

Хотын дарга албатаа захираг шинэ байрандаа орооч. Замын тугжрэл багасгаж огооч

зочин [94.25.174.181] 2020-02-26 10:02:54

Ажил цугларахад бас л бөөгнөрөл үүсэх тул 14 сунгахад болно шүү дээ ядаж

zochin [66.181.160.38] 2020-02-26 09:54:24

Ajlaa sain hii hun bur uursdiiguu hamgaalj baigaa ene hetsuu ued emzeg bulgiin aild tuslamj uguuch

Дүүрэг хороо яасан [192.82.68.175] 2020-02-26 09:30:31

Өрөөндөө суугаад ярихын зэрэгцээ багуудаа ажиллуулаач. Дүүрэг хороо гэж байдаг биз дээ. Цалин ханшюгамж авах болохоор өчнөөн дарга даамал машин унаа байдаг. Ажил болохоор ганц захирагч сууж байдаг юмуу. Арга хэмжээ ав наадуулдаа

Зочин [103.57.94.40] 2020-02-26 09:22:38

хотоор нэг хөдөөний боловсрол дутмаг том том дээлтэй нөхдүүд хүүхдүүдээ дагуулаад хэлхэлдээд айл хэсээд явах юм болиулаачдээ гууя тэгээд утсаар залгаад одоо очиж байна гэхээр нь манайх ерөнхийлөгчийн зарилагыг дагаж байгаа энэ жил хүн хүлээж авахгүй гэж хэлэхээр сүржгэнсэн юм бэ гээд уурлаад байхын боловсорлын гажуудал үүссэн нь ийм үед хэтэрхий гарж байна хот хөдөөгийн ялгааг арилгах бодлого маш хэрэгтэй юм байна шүү боловсролын сайдаа

ЗОЧИН [64.119.19.192] 2020-02-26 12:37:58

харамчийн өндөр боловсролтой хүн байндаа чи ерөнхийлөгчийн зарлигтай гэж хүний өмнөөс хэлж чаддаг ширэн нүүртэй эрээ

иргэн [66.181.183.60] 2020-02-26 11:40:47

Дүрэмгүй жолооч, хар захын худалдаачнаас дор харилцаатай албан хаагчид, далай мэт шунал, ёроолгүй худал хуурмагт живсэн панзчид, алив бүхнээ гуйлгачлан шийдүүлдэг садан төрөл, гадаадад дэрвэгсэд, харин хариуд нь эх оронд нь шунагсад, ямар ч хууль дүрэмгүй үхэр мэт хөлхөгсөд, бас болоогүй ээ граммын эдийн засагт талхлуулсан нийгэмд бид амьдарч байна. Энэ бүхэн хаанаас бий болов бодох л хэрэгтэй, энэ бүх булайд цэг тавих цаг ирнээ.

irgen [66.181.183.60] 2020-02-26 11:23:31

6618116178 Та уурлах хэрэггүй дээ гашуун ч гэлээ үнэн шүү дээ. Биднийг хүүхэд байхад, саяхан 90 ээд оны сүүл 2000 аад оны эхэн хүртэл автобусанд хүүхэд залуучууд ахмад хүнд суудлаа тавьж өгдөг, гадуур халтар хувтастай явахад хүртэл ичдэг байлаа шүү дээ гэтэл одоо нийгмийн зан төлөв ёроолгүй ангалруу уначихсан юм шиг л байна.

Зочин [66.181.161.78] 2020-02-26 10:31:03

Neg l huduug muulsan hurliiz novsh ter bol tanaihnii bugdiinh ni baigaa baidal tenegee


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.