УИХ дахь АН-ын зөвлөл Эдийн засгийн байнгын хороог хуралдуулах санал хүргүүлжээ

Ц.Анударь / Улстөр

УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр хуралдаж, эдийн засагт үүсэж болзошгүй эрсдэлийг хохирол багатай даван туулахад бэлэн байх үүднээс Эдийн засгийн байнгын хороог хуралдуулах саналыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дараах саналыг хүлээн авч яаралтай ажил зохион байгуулж хариу ирүүлэхийг хүссэн байна.

"1. Эрсдэлээс хамгаалах зорилгоор Монгол Улсын нэгдсэн төсөвт тодотгол хийх шаардлага байгаа эсэх талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд Монгол банк болон Сангийн яамаар мэдээлэл хийлгэж эдийн засгийн бодит нөхцөл байдал ямар байдалтай байгаа, импортын барааны орлого, зарлагын тооцооллын талаар, хот, хөдөөд хүнсний нөөц, хангамжийн хүртээмжийн нөхцөл байдал, эрсдэлээс хамгаалах тодорхой төлөвлөгөө болон эдийн засгийн бодит алдагдлын талаар танилцуулга хийх;

2. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаанд ард иргэдийнхээ хүнсний хангамжийг тасалдуулахгүй байх зорилгоор хүнсний нөөцийг нэмэгдүүлэх, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, хөөрөгдөлд тавих хяналтыг сайжруулах, бараа бүтээгдэхүүний урсгалыг хэвийн үргэлжлүүлэх, импортын бүтээгдэхүүний эрүүл ахуйн хяналт, хорио цээрийн шаардлагыг чангатгах, улсын хилээр нэвтрэх зорчигчдын урсгалд тавих өндөржүүлсэн хяналтаа сулруулахгүй байх;

3. Үндэсний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж баялаг бүтээгчид, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг эрсдэлээс хамгаалах, тэдний түрээс, дулаан, цахилгааны төлбөр зэрэг урсгал зардлын талаар зохицуулалт хийж, ажлын байрыг нь хадгалах үлдэх нь тулгамдсан асуудлуудын нэг болж байна. Үүний тулд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Хөдөө аж ахуйг дэмжих сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг тодорхой шийдлүүдийг судлан УИХ-д танилцуулах;

4. БНХАУ-ын Ардын банкны своп хэлцлийн төлбөр болон Монгол Улсын гадаад өрийн төлбөр тасалдахаас сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний төлөвлөгөө, үр дүнгийн талаар мэдээлэл ирүүлэхийг хүсье.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

Иргэн [122.201.31.25] 2020-02-29 10:26:55

АН д маш том цэвэрлэгээ хэрэгтэй байна. Энэ намд цөөн тооны нуруутай сайн хүмүүс бий боловч ихэнх нь нийгмийн бохир буртаг, идээ бээр, ялгадсаар дүүрсэн байна. Элбэгдорж Эрдэнэ мэтийн хогийн савнуудыг замдаа орхиод цааш явахгүй бол тэд нартайгаа хамт өмхий ханхлуулсаар орхигдох байх шүү.

ЗОЧИН [66.181.180.112] 2020-02-28 14:06:25

ЮУН СҮРТЭЙ ЮМ, ЭНЭ БҮГДИЙГ ЧИНЬ ХАА ХААНАА МЭДЭЭД АРГА ХЭМЖЭЭ АВААД Л БНА Ш ДЭЭ, ИЙМ ЮМ БИЧИЖ АЖИЛ ХИЙСЭН БОЛЖ ХАРАГДАХ ГЭЖ ДЭЭ.

Зочин [103.57.95.21] 2020-02-28 13:20:48

Энэ зөвлөлд шалгагдах ёстой олон хүн байна хурдан шалгаарай

Зочин [66.181.176.40] 2020-02-28 12:43:09

Та нар бусдыг зааж сургаж шаардах эрхтэй хvмvvс мен бил vv?? Одоо еерийн дутагдлаа ярилцаж байх цаг!! Хамгийн эхлээд хилийн чанадад зугтцан Еронхийлогч, Еронхий Сайд хоероо хуулийн емне авчрах талаар Зевлелеерее хэлэлцвэл яасийнб!!!

Зочин [66.181.161.14] 2020-02-28 12:28:15

Өнөөдөр манай Ан учраа олхоо байж.Тааралдсан болгоно руу үсчиж бна.МАНАЙ ДАРГА НАР МАН ИЙН ДАРГААС СУРАЛЦ.

зочин [66.181.161.14] 2020-02-28 12:25:12

Нөхдүүд минь энэ асуудлуудыг чинь шийдчихлээ шүү дээ.Яагаад Хүрэлсүхийн зурагтай сэтгүүл тараагаад байгаа юм.Хүн муулахын дон шүгэлсэн бна шүү.Одоо энэ арга барил чинь явахаа байсан.Арга барилаа өөрчлөөч.Хуучин удирдлагуудаа соль.Хилийн чанадад байгаа 2 нөхраө авчир.Ёрөнхий сайдыг харлуулсантай адил юм хийвэл та нарын матёоиал захаас аван бий.

Иргэн хүн [202.126.89.102] 2020-02-28 11:29:07

Энэ АН ын зөвлөл гэж мангар нөхдүүд байх юм аа? Бүх зүйлийг харлуулсан донтонууд

Зочин [150.129.141.65] 2020-02-28 10:02:03

Бүгдийг өнөөдөр Засгийн газар Хуралдаанаараа хэлэлцээд шийдчихлээ. Жаахан хожимдож дээ. Мэдрэмжтэй бай!


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.