Г.Баярмагнай: Эмчийн бичигтэй, хагалгаанд орох шаардлагатай иргэдийг нэвтрэх хуудсаар гаргаж байна

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Энэ сарын 26-ны өдөр Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа Улсын онцгой комисс хуралдаж, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг, орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг хоёрдугаар сарын 27-ны 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгасан. Дархан-Уул аймгийн шарын гол сумын хэмжээнд тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг түр зогсоох шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлж байгааг сонирхлоо.

Шарын голын сумын Засаг дарга Д.Амарсанаа: “Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, гуравдугаар сарын 3-ныг хүртэл орон нутгийн чиглэлийн замыг хааж байгаа. Шарын голын хэмжээнд аймаг орон нутгийн чиглэлийн замыг хааж хоёр пост гаргасан. Мөн нэмэлтээр хулгайн замд нэг пост гаргасан байгаа. Сумын хэмжээнд нийтдээ гурван пост гаргаж, байнгын эргүүл хяналт хийж байна. Мөн бүх төрлийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Өдөрт 44 -50 төрийн албан хаагч байнгын эргүүл хийж, шуурхай ажиллаж байна. Зам хаахаас өмнө Улаанбаатар хот болон бусад аймгаас ирсэн иргэд буцах гэж нэлээд ачаалал үүсгэж байна. Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу ар гэрийн гачигдалтай, эмнэлгийн үйлчилгээ тусламж авах гэж байгаа хүмүүст нэвтрэх бичиг хийж өгч байгаа. Ажил эхэлсэн өдөр Улаанбаатар хот руу есөн хүн явсан. Харин Дархан –Уул аймаг руу 20 гаруй хүн нэвтрэх хуудсаар явсан. Иргэдийн хувьд янз бүрийн тайлбар өгч байгаа боловч тэр болгонд бичиг хийж өгөхгүй байгаа”

ОРОЙ 18.00 ЦАГААС ХОЙШ АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОСОН

Шарын гол сумын ЗДТГ-ын дарга Г. Шинэхүү: “Сумын хэмжээнд хоёрдугаар сарын 13-наас өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Шарын гол сумын Засаг даргын Тамгын газрын түшиглэж, шуурхай штаб байгуулсан. Үүний хүрээнд нийт худалдаа үйлчилгээний 60 гаруй цэгүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх албан тоотыг багийн Засаг дарга, Эрүүл ахуйч, Хүнс хариуцсан мэргэжилтнүүдээр дамжуулж хийж байгаа. Сумын хэмжээнд байгаа хогийн цэгт халдваргүйжилтийг хийсэн. Мөн орон сууцны орцнуудад ариутгалыг хийж байна. Сумын хэмжээнд коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор өдөр оройн хоёр эргүүл ажиллаж байгаа. Өдрийн эргүүлүүд гадуур эргэлтээр явж сумын төвд цугларсан хүүхдүүд болон хүмүүсд шаардлага тавьж байгаа. Мөн орой 18.00 цагаас хойш архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон. Орой 20.00 хойш бүх дэлгүүр худалдааны төвийг хаах шийдвэр гаргасан. Үүнд хяналт тавиад ажиллаж байна. Сумын штабын 12 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Сургууль, цэцэрлэг дээр хариуцлагатай жижүүр ажиллаж байгаа”

ШАРЫН ГОЛ СУМЫН ХЭМЖЭЭНД ГУРВАН ПОСТ АЖИЛЛУУЛЖ БАЙГАА

image

Шарын гол сумын Штабын дарга Г.Баярмагнай: “Замын хөдөлгөөнийг үргэлжлүүлэн хаах шийдвэр гарсан учраас Улаанбаатар хот, Дархан явах иргэд нэлээд их байна. Иймээс иргэдийг гурван шалтгаан үндэслэж сумаас гаргаж байгаа. Эмчийн бичигтэй А13 маягт авч төрөх, хагалгаанд орох шаардлагатай иргэдийг Улаанбаатар хот руу гаргаж байна. Мөн тухайн орон нутгаасаа албан бичигтэй ирж байгаа хүмүүсийг нэвтрүүлж байгаа. Бусад үед гаргахгүй байгаа. Шарын голын иргэдийн хувьд мэдээлэл сайтай байгаа учраас үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад ямар нэгэн хүндрэл учруулж байгаа зүйл харьцангуй гайгүй байна. Сумын хэмжээнд гурван пост ажиллуулж байгаа. Тухайлбал, Дархан, Улаанбаатар, Зэвсгийн чиглэлд пост ажиллаж байна. Дэлхийн нийтийн хэмжээнд гарч байгаа коронавирусын тархалт маш хурдацтай явагдаж байна. Манай улсын хэмжээнд аюулгүй байдлаа хангаж, авах арга хэмээгээ авч байгаа. Сумын иргэдэд мэдээлэл өгч ажиллахаас гадна сумын онцгой комисс хуралдаж, Тулах сувилалд 20 өрөөг тусгайлан бэлтгэсэн байгаа”


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:59:41

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:59:41

Зочин [192.82.76.78] 2020-03-02 01:42:08

Ингэж хорио хийхээ болсон нь дээр засаг дарга эмнэлжгийн бичиг үзүүлээд байвал яаж хорио байх юм бол хяталад шууд гэрт хорьж хаалга үүдийг нь гагнаж байна

Зочин [182.160.36.120] 2020-03-01 13:44:05

Маскаа зев зуугээд ажиллаач Харин ч ард иргэдтэй шууд харицаж байгаа бол ингэж маск зуугээд дур эсгэхээ болиочээ еерее халдвар тээгч болох магадлалтай

Бүдүүлэг [202.179.31.95] 2020-03-01 11:42:21

Өмнөө настай хүн зогсоолгочихоод энэ ямар бүдүүлэг юм бэ?- Ялангуяа зуграа авхуулж тараах гэж байгаа бол би лав найрсаг үйлчилдэг гэдгээ харуулах гээд ард нь байгаа сандал дээр суулгаад хоёулаа сууж байгаагаар эсвэл хоёулаа зосгож байгаагаар патиараа татауулах абйсан. Соёл гэдэг юм алга нээрээ.

Zochin [150.129.140.34] 2020-03-01 09:56:21

Alt uhuulahaa bolioroi nobshoo

Зочин [150.129.142.26] 2020-03-08 01:09:12

Яг үнэн.

Зочин [59.153.115.121] 2020-03-01 06:57:34

Сайн бна шалтаг болгонд бүү зөвшөөр

Зочин [59.153.115.121] 2020-03-01 06:51:52

Сунгасануу хэвээрүү


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.