“Тоглоомоо өвлүүлье” гэр бүлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Aдмин / Орон нутаг

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд эцэг, эх, хүүхдийн хамтын оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй, зөв өнгөрүүлэх, шинэлэг санаа санаачлагыг нэвтрүүлэх зорилгоор “Тоглоомоо өвлүүлье” гэр бүлийн уралдааныг зохион байгуулж шилдгүүдээ шалгарууллаа.


Тус уралдааны тэргүүн байрт Шуурхай удирдлагын оператор, дэд ахлагч Б.Нямсүрэнгийн гэр бүлийн “Хөлөгт тоглоом” шалгарсан бол хошууч Л.Дорждэрэмийн гэр бүлийн “Бөмбөрдэйг авраарай” хөлөгт тоглоом, ахлах ахлагч Б.Мөнгөнзаяагийн гэр бүлийн “Хөлөгт тоглоом”, дэд ахлагч Д.Дамдингийн гэр бүлийн эвлүүлдэг тоглоомууд, ахлагч З.Оргилболдын гэр бүлийн нүх шахдаг даалуу зэрэг тоглоомууд удаах байруудыг эзэллээ.


Монголын уламжлалт оньсон тоглоом, хөлөгт тоглоом, шагай наадгай, аман наадгай зэрэг 30 гаруй нэр төрлийн 3000 гаруй тоглоом байдгаас тус уралдаанд 35 тоглоом оролцож, уламжлалт тоглоом наадгайг тоглох талаар үр хүүхдэдээ сурган танилцуулснаас гадна албаны онцлог, үйл ажиллагааг тусгасан шинэ санаа санаачлагыг нэвтрүүллээ гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:59:39

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:59:38


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.