Өглөө, оройн хөдөлгөөний ачаалалтай үеэр орон нутгийн дугаартай машинд хязгаарлалт тавина

Н.Алтанцэцэг / Нийгэм

Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар шинэ төрлийн халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар ДЭМБ болон БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээгээр коронавирусийн халдвараар нийт 87,003 хүн өвчилсөн, 2,977 хүн нас барсан, 851 сэжигтэй тохиолдол, бүрэн эдгэрсэн 41,675 иргэн эмнэлгээс гарсан байна.

Коронавирусийн халдвар БНХАУ-аас гадна 57 улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэн бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд Эквадор, Катар улсуудад шинээр илэрчээ. Филиппин, Япон, Франц, БНСУ, Иран, Итали улсуудад уг халдвараар хүн нас барсан 87 тохиолдол бүртгэгджээ.

image

Харин Монгол Улсад энэ төрлийн халдвар бүртгэгдээгүй ч дамжин орж ирэх өндөр магадлалтай байгааг ДЭМБ-аас сэрэмжлүүлсээр байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д хоёр хүн, Сэлэнгэ аймагт нэг хүн гээд нийт 302 хүнийг ажиглалтад тусгаарлаж байгаа аж. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд шалган нэвтрүүлэх товчоодод эрүүл мэндийн хяналтыг цэгийг ажилуулж, иргэдэд зөвлөмж мэдээлэл хүргэж байна.

Коронавируст “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний үйл ажиллагааг хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлж буй нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хэрэгжүүлэх ажлыг сайжруулах зорилгоор өртөөчилсөн дадлага, сургалтыг Сүхбаатар нэгдсэн эмнэлэгтэй хамтран зохион байгуулж байгааг дуулгасан юм.

Хүнсний нөөцлөлт хэвийн хэмжээнд байна

Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний нөөцлөлтийн талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр энэ үеэр танилцууллаа. БНХАУ болон дэлхийн зарим улс оронд гарсан шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд нийслэлийн хүн амыг хүнсээр хангах албаны мэргэжлийн 32 анги, таван худалдааны төв, 27 хүнсний үйлдвэр, дүүргүүдийн Хүнсээр хангах албаны мэргэжлийн 108 анги, томоохон зах, худалдааны 36 төвүүдээс хүнсний нөөцлөлтийн талаар долоо хоног тутам авч мэдээлэл авч нэгтгэж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар хүнсний нөөцлөлт хэвийн хэмжээнд байна. Нөөцийн махны үнийн хөөрөгдөл, хоомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Өргөтгөсөн худалдаа”-г зохион байгуулахад хамтран ажиллах талаар бөөний худалдааны томоохон 11 зах худалдааны төвүүдийн удирдлагуудтай уулзалт хийсэн талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр хэллээ. Тэрбээр “Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн мах бүрдүүлэлт, хадгалалт хэвийн үргэлжилж байна. Мөн болзошгүй гамшгийн үед хоол хүнсээр хангах ажлын хүрээнд хоол хүнсээр хангах мэргэжлийн ангийн гэрээг байгуулж, зарим хоол үйлдвэрлэлийн хүчин чадлын судалгааг гаргасан” гэдгийг онцоллоо.

Өглөө оройн хөдөлгөөний ачаалалтай үеэр орон нутгийн дугаартай автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлах санал хэлэв

Хуралдааны үеэр коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлд автомашинаар зорчих хөдөлгөөний зохион байгуулалтад оруулах зарим арга хэмжээнүүд талаар мөн танилцуулга мэдээлэл хийгдлээ.

Нийслэлд 530,000 автомашин бүртгэлтэй байдаг ба хөдөлгөөнд оролцож байгаа нь 420,000 автомашин гэсэн тооцоолол байдаг аж. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд одоо мөрдөгдөж байгаа дугаарын хязгаарлалтын хяналт шалгалтыг сайжруулах, улсын дугаарын тэгш сондгой дарааллаар явуулах, долоо хоногт хоёр удаа хөдөлгөөний хязгаарлалтад хамрагдах байдлаар зохицуулах болон өглөө оройн хөдөлгөөний ачаалалтай үеэр орон нутгийн дугаартай автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлах саналтай байгааг нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр хэлэв.

Жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд амны хаалтыг үйлдвэрлэж нийлүүлэх бүрэн боломжтой байгаа талаар нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан хэлсэн юм. Тэрбээр “Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг 27 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзсан. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бидний үйлдвэрлэсэн амны хаалтыг худалдан авах, стандартын дагуух материалын олдоц муу байгаа зэрэг асуудлыг шийдэх өгөхийг хүссэн. Өнөөдрийн байдлаар 20 мянган амны хаалт бэлэн байна” гэв.

Ийнхүү цаг үеийн асуудлаар онцгой комиссын гишүүд асуулт асууж, санал хэлж байв. Тодруулбал, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир “Хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан хорионд орсон ажилтнуудаа зарим аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд халах шийдвэрийг гаргаж байна. Цаг үеийн байдлаас болж гэнэтийн шийдвэр гарсан учраас иргэдийг ажлаас нь халах, цалингаас нь хасах арга хэмжээг авч болохгүй гэдгийг нийслэлийн Онцгой комиссоос аж ахуйн нэгжүүдэд чиглэл болгох хэрэгтэй” гэсэн юм.

НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат “Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотод гуравдугаар сарын 30-ныг хүртэл бараг бүх төрлийн үйлчилгээний газруудыг хязгаарласан байгаа. Мөн худалдаа, эрхлэгчдийн хувьд орлого нь үндсэндээ хаагдсан, бараа татан авалт саатсан зэрэг хүнд нөхцөлд байна. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжин, түрээсийн 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх талаар нийслэлийн удирдлагууд анхаарч өгөхийг хүсч байна” гэв.

Хуралдааны төгсгөлд нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан автомашины зорчих хөдөлгөөнд тавих хяналтыг үргэлжлүүлэн зохион байгуулах, нийслэлд зорчих авто машины хөдөлгөөнд шаардлагатай үед хязгаарлалт хийж хөдөлгөөний зохион байгуулалтад анхаарах, жижиг дунд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих амны хаалт, хамгаалах хувцас оёж үйлдвэрлэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай зээл олгох асуудлыг олон улсын байгууллага болон банк, санхүүгийн байгууллагаар шийдвэрлүүлэх, нийслэлд орон гэргүй, гадуур амьдардаг иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж, түр байрлуулах арга хэмжээг зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгов.

Мөн сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэрийг Налайх дүүрэгт барих шийдвэрийн дагуу энэ сарын 10-ны дотор газрын судалгааг гаргаж ирүүлэхийг Засаг дарга Ч.Раднаабазарт үүрэг болголоо.

Шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд, өрх толгойлсон эцгийн ажлын цагийг хорогдуулах тухай А/268 тоот захирамжийг нутгийн захиргааны албан байгууллагуудыг хэрэгжүүлэхийг үүрэг болгосон юм.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 13:54:09

VI8J3W http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [66.181.161.82] 2020-03-09 06:20:48

Herve dugaaraar ni hyzgaarlah bolvol bvgdeere hotin dugaartai bolood bvgd mal ork geech ni bolnol do

Зочин [202.126.88.145] 2020-03-07 03:50:07

Хотын дугаартай машиныг хөдөө явуулахаа больё Хотынхон хөдөөгүй амьдарцгаа монголоо алдсан малнууд яахыг чинь харья

зочин [192.82.65.173] 2020-03-05 00:32:41

жолоочоо сайн бэлд 6сар сураг дүрэм мэдэхгүй жолооч олон байна согтуугаас илүү алуучин явж байна шүү дээ

Тооцоо [103.10.21.25] 2020-03-04 16:31:26

Улаанбаатар хот 1.5 сая хүнтэй, 530 мянган машинтай болсон юм байна. Нэг өрх айл авгай болон нөхөр, 3 хүүхэд гэсэн дундаж бүрэлдэхүүнтэй. Ингэвэл УБ-т 300 мянган өрх айл байдаг юм байна. Бүх айлууд машинтай болсон гэвэл хоёр машинтай айл 230 мянга байна. Тэд мөнгөө багтааж ядсандаа 2 машин аваагүй. Дугаарын хязгаарлалтаас болж айлууд нэмэлт нэг машин авцгаасан. Голдуу нэг машин ажилд гарч, нөгөө машин орон сууцны гадаа зам таглаад зогсдог. Эсвэл дөнгөж насанд хүрсэн бацаанууд нь үлдсэн машиныг унаад халтуур хийж замын бөглөө үүсгэж, аваар осол гаргадаг. Одоо дахиад дугаарын хязгаарлалт хийвэл машины тоо 1 сая болно. Улаанбаатарын гудамж 0 зогсолттой өнжих болно. Байрныхаа гадаа машинаа тавина гэсэн ойлголт байхгүй болно. Зогсоолууд бүрэн дүүрэхээс гадна эргэн тойрны замууд дээр машинаа тавьж, хөдөлгөөнийг бүрмөсөн хаах болно.

Зочин [64.119.19.187] 2020-03-04 03:53:43

Цагдаа сайн ажиллаж байгаа, карантинтай үед тэгш сондгойгоор явуулах нь зөв. Уг нь манай жолооч нар би би гэхээ болиод бие биеэ хүндлээд явж чаддагсан бол ямар ч дугаарын хязгаарлалт хийх шаардлагагүй юм байгаамшдээ. Нийт Хөдөлгөөнд оролцож байгаа улсуудын 3-5%-н амиа бодсон малуудаас болж хамаг түгжрэл үүсэж байгаашдээ

Зочин [192.82.69.43] 2020-03-04 03:18:25

Хөдөөний машин хотод явуулахгүй гэж дэмийрээд байна Явж л таарна Сонгуулиар хөдөөнийхөн МАН д саналаа өгөхгүй гэвэл яаана

Зочин [202.126.88.149] 2020-03-04 09:05:13

Явуулахгүй гэсэн шийдвэр гарчуул чиний явахыг чинь ёстой харая.

Хаха [202.126.89.57] 2020-03-03 16:05:32

Хөдөөнийх хүмүүс малаа банкинд тавиад хотод ирээд приус аваад таксинд дүрэмээ мэдэхгүй бусдын хөдөлгөөнд саад хиинэ

Зочин [66.181.161.65] 2020-03-06 04:10:39

Яг тиим..бас дээр дугаар нь явдгүй өдөр ч явжил бна..ёостой өлөн амиа бодсон оркууд...бүгд буцаад зайлаасай

Зочин [66.181.161.117] 2020-03-03 14:21:59

Торгуулиа тѳлүүлж энэ дүрэмгүй нѳхлүүдэээ журамлахгүй бол замын хѳдѳлгѳѳн хэцүү байна шүү эцэст нь хууль дүрмээ мѳрддѳг нь хохтрч байна.Тэхдээ энэ Амарсайхан ЗХ г сахиулах ажлыг огт хийдэггүй эсэргүү санаатай хүн дээ.Түгжрэл бууруулах дэмжвэл зохих гарч ирсэн саналыг бүгдийг үгүй хийсэн нѳхѳр дѳѳ.Бушуухан зайгаа тавьж ѳгѳѳсэй.Торгууль тѳлүүлэх чинь ЗХ г сахиулах хүмүүжлийн асар чухал зүйл байхгүй юу.

Зочин [202.9.46.32] 2020-03-03 09:07:40

хот хөдөө гэж ялгавар л гаргахын оронд хөдөлгөөнд оролцож буй чадваргүй жолооч нараа шахаж гарга.Тэд л саад болж буй нь ойлгомжтой шүү дээ.Зайгаа сайн бариад л хурдан түргэн хөдлөөд байвал болно.Хүний эрхэнд халдахгүй шүү.Хөдөө гэж эрхээ хасуулдаг иргэнтэй улс байж болохуу?? Гэрлэн дохио зөрчигдийг болиул.Бүх 4замын эргэлтийг 1-р эгнээний баруун эргэлттэй зөвшөөрч өгвөл зүгээр байх.Энэ нь зарим замд гэрэл нь асдаггүй.Чигийн замтайгаа хамт асдаг.4-н гэрэлтэй газарт шүү.

Sha [103.212.119.236] 2020-03-03 12:52:28

Ugasa hodooni dugariig yvuulahgui bsan n deer. Ta nar ymr niiisleld tatvar toldog bish

ШАЛГУУР ТАВЬМААР БАЙНА [202.9.46.0] 2020-03-03 08:52:27

ГАДНЫ УЛСЫН ЖИШЭЭНЭЭС ХАРАХАД, НИЙСЛЭЛИЙН ИРГЭН БОЛОХОД МАШ ӨНДӨР ШАЛГУУР ТАВЬДАГ ГЭСЭН. ХОТОД ОРЖ ИРЖ БАЙГАА ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД 8~10 ЖИЛИЙН ДОТОР ХОТЫН ИРГЭНШИЛ ӨГӨЛГҮЙ БАЙЖ БАЙГААД ЭНЭ ХУГАЦААНД ХОТЫН ХӨДӨЛГӨӨНД ЗӨРЧИЛ ГАРГАЛГҮЙ ОРОЛЦОЖ ЧАДАЖ БАЙНА УУ, НУС ЦЭРЭЭ ХАМААГҮЙ ХАЯЖ, ИЛ ЗАДГАЙ БИЕ ЗАСАЖ БАЙГААД ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ТОРГУУЛСАН БАЙНА УУ г.м ЗӨРЧЛҮҮДИЙГ НЬ БҮРТГЭЖ БАЙГААД ХОТЫН ИРГЭН БОЛГОХ ЭСЭХИЙГ НЬ ШИЙДДЭГ БАЙВАЛ ЯАСАН ЮМ БЭ. ХОТОД ӨССӨН УНАГАН ИРГЭДИЙН ЭРХ АШИГ СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД МАШ ИХ ХӨНДӨГДӨЖ ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ НӨХЦӨЛД АМЬДАРЧ ЧАДАХГҮЙ БОЛЖЭЭ

Зочин [66.181.161.65] 2020-03-06 04:15:58

Яг зөв

Зочин [202.126.88.149] 2020-03-04 09:06:00

Тийм шүү

Хотын уугуул иргэн [202.126.89.104] 2020-03-03 14:18:54

Хөдөөний иргэдийг хотын иргэн болоход шалгуур тавихыг дэмжиж бна одоо бүр байтлаа сонгуулийн дараа төрийн болон төрийн үйлчилгээний аль нэг аймгийн гаралтай нөхөр даргаар томилогдож ирмэгцээ дэд дарга.ерөнхий нябо цалингийн нябо.нярав.ерөнхий нябо. алба хэлтсийн дарга зэрэг албан тушаал ажлын байранд нутгийнхаа болон найз нөхөдөө томилж тухайн байгууллагын мэдлэгтэй чадвартай уугуул ажилчдыг 4 жил дээрэлхэж байгаад явдаг байдал сүүлийн үед зуршил болсон .уугуул ажилчид нь сонгуул болсоны дараа за одоо ямар дарга ирж хэнийг халж хэнийг хааш нь шилжүүлж яаж бужигнуулж яаж самрах болдоо гайгүй өнгөрөөсэй гэсэн мөнхийн айдастай байх болсон. Улаанбаатар хотын уугуул иргэдийн зөвлөл гэж байдаг болов уу мэдэхгүй юм хэрэв тийм байгууллага байдаг үе удам дамжин уб д амьдарч байгаа уугуул иргэддээ чиглэсэн эрх ашгийг нь дэмжсэн ажил хийх хэрэгтэй гм хэлж яривал их л юм байх юм даа

иргэн [202.55.188.43] 2020-03-03 04:52:53

хөдөөний приус машинтай хүмүүс хотод орж ирж халтуур хийдэг гэсэн гэхдээ машин нь хотын дугаартай

иргэн [202.55.188.43] 2020-03-03 04:51:33

Хотын түгжрэлийг орон нутгийн машинууд үүсгэдэг гэдгиийг саяны хэд хоногийн хорио өнөөдрийн машины түгжрэлээр баталлаа

Зочин [66.181.161.85] 2020-03-06 16:24:27

Zail sda

ахмад тээвэрчин жолооч [66.181.184.200] 2020-03-03 01:17:45

Хөдөөнии ноимортои машинууд маш бүдүүлэг замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрөх гэрэл дохои зорчих зогсоолд тавихдаа хүртэл хөндлөн бусдад тээг саад учруулах мөртөө утасны дугхар үлдээхгүи үлдээсэн 1 нь гарч ирэхгүи эсвэл утсаа авахгүи хүнд сурталтангууд баидаг.хорих зөв

Зочин [202.126.89.249] 2020-03-02 19:02:13

Olon ym yarilgui onts baidliin ued bux shiidveriig dagzx estoi.

Зочин [103.10.21.58] 2020-03-02 14:55:45

ОНЦГОЙ БАЙДАЛ ЗАРЛАЧИХСАН ЭНЭ ҮЕД ХӨДӨӨГИЙН МАШИНД ХЯЗГААРЛАЛТ ХИЙХ НЬ ЗӨВ ӨӨ АЖИЛ АМЬДРАЛ ХЭВИЙН БОЛОХООР ХОТЫН ГАДНА МАШИНАА ТАВИАД ХОТ РУУ НИЙТИЙН ТЭЭВРЭЭРЭЭ ҮЙЛЧЛҮҮЛДЭГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ ХАРИН НИИТИИН ТЭЭВЭРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ НОМЕР НЭГ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Зочин [202.126.88.149] 2020-03-04 09:07:40

Хотын удирдлагад хөдөөнийхөн орцон. Тэгээд энэ тал дээр ажиллахгүй байгаам

Зочин [202.55.188.85] 2020-03-03 02:33:39

Машинаас халдвар авах гээд байгаа юм шиг л юм ярихынмаа

Зочин [103.212.116.151] 2020-03-02 22:56:48

Газар доогуур тунел ухаад зам тавих ёстой болохоос хамаагүй ингэж бусдын эрхэнд халдаж болохгүй. Зам барьж чадаагүй худалч, хулгайч дарга нараас хариуцлага ярих нь хамгийн түрүүнд хийх ажил баймаар юм.

ЯЛгасан шалтгаан? [202.179.31.95] 2020-03-02 15:14:49

УБ-н дугаартай машин халуурдаггүй юу? Өөр газрын дугаартай машин халуурсан уу?

Зочин [202.179.31.95] 2020-03-02 15:13:33

Адилхан хорионы дараа УБ-ын гаднаас орж ирж буй машиныг үсгээр нь ялгаварлаж байгаагаа тайлбарлах хэрэгтэй. УБ-н дугаартай машин вирусгүй. Өөр газрын дугаартай машин вирустай юу яаж ялгаснаа илтгэх ёстой.

Зочин [202.179.31.95] 2020-03-02 15:09:33

Үндсэн хуулинд онц байдал тогтоохдоо хүнлэг бус хандахыг хориглоно гэсэн байна.

Зочин [202.179.31.95] 2020-03-02 15:08:12

Учир нь 21-р зуунд А суурингийн хүн Б эсвэл В сууринд ажиллах хэвийн үзэгдэл. Манай улс ганц том сууринтай болохоор хүмүүст сайн ой тойнд нь буухгүй байх. гэвч бусад оронд бүгд л хажуугийн хотдоо ажилладаг. Машин, галт тэргээр ажилдаа яваад ирэх жирийн үзэгдэл.

Тайлбарлах шаардлагатай [202.179.31.95] 2020-03-02 15:06:30

Тэгвэл яагаад УБ-н дугаартай машин орж болоод өөр газрын дугаартай машин орж болохгүйг хуулийн үүднээс тайлбарлах хэрэгтэй.

Үндсэн хуулинд [202.179.31.95] 2020-03-02 14:54:16

2 дугаар бүлэг 16 дугаар зүйл 18-д улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих эрхтэй гэж байна.

14 дүгээр бүлэгт [202.179.31.95] 2020-03-02 14:55:44

1. Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй . 2 . Хүнийг янз бүрийн байдлаар ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн байна.

санал [59.153.114.167] 2020-03-02 14:39:30

Хотын замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалт хийх нь зайлшгүй чухал шүү.

Зочин [202.9.46.190] 2020-03-02 14:34:54

Odoo haana boglrood baigam be gaigvil bna shvv de noimoriin hizgar bol ilvv bnaa

Зочин [66.181.161.65] 2020-03-06 04:20:10

Чи хуцалгүй төрж өссөн газраа малаа малал тэхү бити нааша хотод ирж бөглөө үүсэг

Зочин [202.9.40.130] 2020-03-02 13:55:35

Хотод машинтай хүн 7 хоногт 2 удаа хязгаарлалтанд орвол татвар замын төлбөр бохирдлын төлбөрийг нь мөн хөнгөлмөөр юм. Иргэн үүргээ биелүүлж өгөх юмаа өгөөд байхад төр ингэж хавчиж болохгүй байхаа дарга нарааа....

Зочин [66.181.161.65] 2020-03-06 04:22:21

Танай хөдөөнийхөн дугаарын хязгаартай өдөрөө мэдэдгүйн бишүү эсвэл номероо мэдэдгүй байх

Molo [66.181.177.141] 2020-03-02 13:21:14

Энхтөр гэж орк дандаа дэмии юм яриж байхиймаа дурак чин

Зочин [66.181.161.65] 2020-03-06 04:22:43

Чи өөрөа орк

Зочин [66.181.161.22] 2020-03-02 12:53:20

эргүү энхтѳрийн үгэнд бүү ор тэр инженер биш цагдаа

Зочин [64.119.18.106] 2020-03-02 11:51:14

Ёооё яагаад дандаа ийм эргүүнүүд хотын шийдвэр гаргах газруудад ажилладаг юм бэ. Автомашин хязгаарлахаар хүмүүс ажил төрөлдөө явах гэж олон нийтийн унаа ашиглана тэгээхээр чинь эрсдэл бүр ч нэмэгддэг юм байгаа биз дээ. Харин ч бүр дугаарын хязгаарлалтыг байхгүй болгомоор байна. Тэгээд ч сургууль цэцэрлэг их сургууль хүртэл амарчихсан түгжрэл гайгүй л байгаа шд. Балиар юмнууд өөрсдөө аягүй бол тэгш сондгой дугаартай 2-оос дээш машинтай байгаа даа. Бүр шал дуррүй хүрчихлээ

Зочин [66.181.161.65] 2020-03-06 04:25:29

Чи нутаг руугаа буцаа чаммайг уурлан уурлан энд хотод амьдар гэж хэн ч уриагүй..та нар оркууд бусадыг хүндэлж мэдэх биш

Зочин [202.179.31.94] 2020-03-02 11:29:53

Сахал байтугай салтаагаа будчихлааа

Зочин [202.126.89.96] 2020-03-02 10:26:19

Хотын хөдөлгөөнд хамгийн их гай болж байгаа хүмүүс бол яалт ч байхгүй хөдөөнийхэн шүү дээ морио ч сайн унаж сураагүй байж лизингийн приус унаад л хотын дарга та сонгуульд өрсөлдөхгүй гэж албан ёсоор зарлаад энэ хөдөөнийхэнтээ татвараар дайн зарлаач бас хотод тэр хөдөөний нутгийн зөвлөл гэдэг байгууллагыг бүү ажиллуул тэр нутагтаа ажил зохиогоод хэдэн малчдаа татаж авна биз

Зочин [66.181.161.65] 2020-03-06 04:26:16

Харин тийн зөв шүү

Зочин [202.126.88.149] 2020-03-04 09:09:00

Зөв шүү

Зочин [203.91.115.56] 2020-03-03 06:15:58

чи муу хөдөөгүй хужаагийн эрлийз үү битгий балайр

зочин [202.126.89.185] 2020-03-02 10:17:48

түгжирч бензинээ барж байхаар тэгш сондгойгоор н явуулия гэхдээ өглөө 9-5цагийн хооронд байвал зүгээр

Зочин [64.119.19.187] 2020-03-04 03:46:18

Тэгш сондгойгоор яваад, бусад үед нь гэртээ хэвтэж бай

Зочин [64.119.17.247] 2020-03-02 10:14:58

Энхтөр юц яриад бна 7 хоногт 2 удаа явуулахгүй гэнэ үү энэ дандаа солиордог нөхөр шүү

Зочин [193.6.53.149] 2020-03-02 10:10:52

Хөдөөний машин яагаад хотод явж болдоггүй юм бэ? Тэгвэл хотын машин бас хөдөө явж болохгүй юу? Нэртэйгээр нь тусдаа улс болчих.

Зочин [202.126.88.149] 2020-03-04 09:09:54

Юу ч ойлгох чадваргүй юм бол дуугүй тэр хөдөө рүүгээ явар бэлтгэлээ ханга

Zochin [202.179.31.50] 2020-03-02 10:09:16

Uu alah ym bn ain.vhlee hatlaa geheeree huduu timvvlen, 30000 honi geheeree malchid huduunii hedrr merne

Зочин [66.181.187.48] 2020-03-02 10:03:12

Зохиомол түгжирэл үүсгээд байгаа жолооч нартаа сайн хариуцлага тооцоо. Утасаа үзээд явахгүй, хүн хайгаад явахгүй, зарим нэг нь жолоо бариж дадлагажаагүй дүрэм мэдэхгүй хүмүүс маш их цаг барж бөглөрүүлж байна.

Зочин [66.181.187.48] 2020-03-02 09:58:45

Оюутан сурагчидын хичээл эхлээгүй байхад битгий ийм юм хийлдээ. Түгжирэл маш сайн буурсан бас олон хүнтэй харилцаанд орж автобусаар явмааргүй байна шүү дээ. Эрсдэл өндөр үед хүн өөрийнхөө унаагаар явсан нь хамгийн зөв шийдэл гэж харж байгаа.

Зочин [66.181.161.65] 2020-03-06 04:28:35

Анх байсан газраа очиж амьдраа тэндээ чи эрсдэлгүй за

Оюунбилэг [192.82.68.216] 2020-03-02 09:54:53

Банкны үндсэн зээл төлөлтийг 3.; 4 - н сардаа түр хойшлуулж зөвхөн хүүг нь төлүүлэх арга хэмжээ авч өгөөч гэж Ерөнхий сайдаасаа хүсэж б.на

Irgen [202.126.88.215] 2020-03-02 09:54:26

Oron nutgiin mashiniig hori, tugjeen deer tugjee nemeed hotoor teneed bgaa yumnuud zunduu bna

Зочин [66.181.161.99] 2020-03-02 09:51:17

Энэ карентинд түгжрэл ямар хамаа байнаа. Чоно борооноор гэгчээр далимдуулж хязгаарлалтын туршилт хийх нь л дэ энэ энхтөр. Тэхдээ тулвал автобусаар олон хүн явах тусмаа халдвар нэмэгднүүл гэхээс түгжрэхгүй байлаа гээд халдвар буурахгүй

Зочин [203.91.117.8] 2020-03-04 04:40:44

Huduunii teneguud tugjirel uusgelee geed ad uzeh yum teneguudiin oruulj irsen mahiig ene hotiin humuus amaa olohgui awch ideh yum hujaagiin geniin uurchlulttei gahai tahianii mahaa ideed baij bwal taarna ene huduu hotoorn ylgaad baigaa humuus


61 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
61 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.