СУРВАЛЖЛАГА: Нийслэлээс орон нутаг руу гарч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал их байна

Ц.Анударь / Эрүүл мэнд

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 03-ны өдрийн 06.00 цагаас нээхээр болов. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын долоон шалган нэвтрүүлэх цэгт Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн байгууллагаас 130 гаруй хүн нэмэлтээр ажиллаж байна. Мэдээ.мн Эмээлт шалган нэвтрүүлэх товчооны тээврийн хэрэгслийн хөдөлгөөний нөхцөл байдал ямар байгааг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодрууллаа.

image

2020 оны гуравдугаар сарын 3-ны өдөр. 10 цаг

Ч.Чимэдбат: “Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны гуравдугаар сарын 3-ны өглөөний 6:00 цагт улс орон даяар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн. Үүнтэй холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, 22-ын товчооны замд орон нутгаас чиглэсэн 20 орчим тээврийн хэрэгсэл нэвтрэх цагаа хүлээгээд бүртгэлд хамрагдаж, асуумж бөглөсөн. Орон нутгаас нийслэл рүү орсон хөдөлгөөн одоогийн байдлаар хэвийн байна. Өдөр болон үдээс хойш хөдөлгөөний ачаалал нэмэгдэх хандлагатай. Нийслэлээс орон нутаг руу гарч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал их байна. Орон нутаг руу гарч байгаа нийт жолооч нарт анхааруулж хэлэхэд нийслэл хотоос баруун тийшээ 90 орчим км яваад Атар хүртэлх 40 км замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл тогтсон, гулгаатай, зорчих хэсэг хүндрэлтэй байна. Иймд тээврийн хэрэгслийн хурдаа тохируулан явах шаардлагатайг цагдаагийн байгууллагын зүгээс анхааруулж байна.

image

Улсын хэмжээнд нийт 98 цэгт хяналт, шалгалтын постыг байрлуулсан

Энэ үед Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа. Улсын хэмжээнд нийт 98 цэгт хяналт, шалгалтын постыг байрлуулсан. Байнгын 62, нэмэгдлээр 36 постыг байрлуулсан байна. Түүнчлэн тээврийн хэрэгслийн ачаалал нэмэгдээд эхлэхээр зам тээврийн осол нэмэгдэх хандлагатай байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутгийн замд хөдөлгөөнт байдлын хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна. Мөн зөөврийн хурд хэмжигчийг олон газар ойрхон зайтай байрлуулсан. Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ зөрчихгүй байх, бага насны хүүхдийг хамгаалах суудалд суулгах, ядарсан буюу нойр дутуу үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна. Мөн зам тээврийн хөдөлгөөнд жолоочоос гадна оролцож байгаа иргэд тухайн тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн байгаа эсэхийг шалгах, жолоочид анхаарал, хяналт тавьж, өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох шаардлагатай. 22-ын товчоон дээр эрүүл мэндийн байгууллага, цагдаагын байгууллага, Онцгой байдлын ерөнхий газар, МХЕГ гэсэн дөрвөн байгууллага иргэдийг үзлэг шинжилгээнд хамруулах зэрэг ажлыг зохион байгуулж байна.

image

“Ядарсан, нойр дутуу үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх нь хамгийн чухал байна”

-Нийслэл рүү орж байгаа жолооч нарт шаардлага тавилт болон хүлээж авах байдал ямар байна вэ?

-Одоогийн байдлаар төрийн байгууллага болон цагдаагийн байгууллагын алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байгаа тохиолдол байхгүй байна. Нийт жолооч нарын хувьд бага насны хүүхдийг буруу тээвэрлэж байгаа, жолооч нь ядарсан нөхцөл байдал ажиглагдаж байна. Иймд ядарсан, нойр дутуу үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх нь хамгийн чухал байна.

image

Зам нээснээс хойш нийслэл хот руу 300 орчим тээврийн хэрэгсэл нэвтрээд байна

- Өглөө 6:00 цагт Улаанбаатар хот руу орох, гарах хөдөлгөөнийг нээлээ. Нийт нэвтэрсэн болон гарсан тээврийн хэрэгсэл одоогоор хэд орчим байна вэ?

-Зам нээснээс хойш нийслэл хот руу 300 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна. Нийслэл хотоос орон нутаг руу мөн адил 300 орчим тээврийн хэрэгсэл гарсан байна. Өдөр болон үдээс хойш хөдөлгөөний ачаалал нэмэгдэх хандлагатай. Ойрын өдрүүдэд орон нутагт цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул хулгайн замаар хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.

Д.Ууганбаатар


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:28:09

6HUAIE http://pills2sale.com/ levitra nizagara

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:59:35

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:59:35

Зочин [150.129.141.65] 2020-03-03 23:25:53

Яг үнэндээ хотоос хөдөө рүү явж байгаа машины очер нь их байна лээ шүү

Zochin [66.181.184.189] 2020-03-03 10:36:25

Herveree hotod yamar negen uvchin garsan bol huduuniihun shuud zugtaad yavdag yum gedegiig sayiin garsan hul horio yag haruulj bn. Tegrheer yag odoonoos shuud huduunii garaltai irgediig ter oron nutagt ni burmusun nutagshuulbal yasiin be gej bodoj bn .HOTIINhon hotodoo uhehiin baisan deer.???

Zochin [192.82.69.149] 2020-03-03 07:04:15

Dahiad oron nutgiin zamiin hudulguuniig haah heregtei. 3-4 honog neelttei bailgaj ochih ochih gazart ochuulaad haachihad l bolno shut dee. Ontsiin shaardlagagui bol hot huduugiin hoorond demii selguutseh hereggui.

Зочин [103.212.117.142] 2020-03-03 15:45:22

Ugasaa hii selgutseh gj hot ordog ymar hun bhwdee ontsiin shaardlagatai bolood l iim uyd ywj bga bzd

Зочин [103.57.94.77] 2020-03-03 06:17:19

Oron nutgaas irj bgaa humuus yunii haldvar bdgiin harin gadnaas irj bgaa hediig ys uzeh hergtei bna daaaa

Зочин [150.129.141.65] 2020-03-03 05:40:32

Хотоос хөдөө рүү машин их явж байна

Монгол [2.247.246.60] 2020-03-03 05:08:28

Одоо л жинхэн кино эхлэнэ дэ. Ниргэсэн хойно нь хашгирав гээч болох вий дэ!!! Үнэн тэвчээргүй улс юм аа!!! Хэрэв улс Монгол, Ард иргэдээ бодож байгаа бол энэ өвчин намдтал зам харгуйгаа хаалттай чигээр нь байлга л да.

galaa [66.181.166.210] 2020-03-03 04:45:39

gol anhaarliig gadaaad ulsaas ireh humuust handuulah n zov doo. manaid virus baihgui baigaa biz dee

Зочин [103.229.122.11] 2020-03-03 04:21:04

2 эмч жаахан охин, ганц цагдаа л 22-ын гарах дээр өглөө бна. Жолооч нарт омогдуулаад энэ тэрүүгээр нь машин дайраад л ёстой хэцүү харагдлаа. Хүн хүчээ гарч бгаа дээрээ нэмээчээ. Орж гарч бгаа хүмүүс жаахан тэвчээртэй ухамсартай баймаар бна шүү.

сүрэн [103.10.22.57] 2020-03-03 04:07:54

Нэгэнт цаг,хүн хүч үрж хийж байгаа юм чинь наад шалгалтаа үр дүнтэй,зохих ёсоор нь хийхийг та нараас хүсэж байна.Өглөө 8 цагийн үед Жанчивлан чиглэлээс автобустай хүмүүс хот руу Баянзүрхээр ороход хэд хүнтэй вэ гэж жолоочоос асуусанаас өөр юу ч хийсэнгүй.нөгөө халуун үзэх,асуумж бөглүүлэх яасан бэ.Халтуурдсанд орвол огт хийхгүй байсан нь дээр биш үү???

ЗОЧИН [49.0.135.63] 2020-03-03 04:00:33

НИЙСЛЭЛД НӨГӨӨ ВИРУС ОРООД ИРВЭЛ БАЛАЙ ЮМ БОЛНО ДОО. ХӨДӨӨНӨӨС ИРСЭН ЮМНУУД ХӨДӨӨ РҮҮГЭЭ.ХОТОД БАЙДАГ БАС ХӨДӨӨНИЙ ЮМНУУД ХӨДӨӨ РҮҮГЭЭ БҮР ЯВСАН НЬ ДЭЭР ДЭЭ. ХОТОД УДААН СУУСАН ХЭСЭГЧ ХӨДӨӨ ЯВААСАЙ. ХӨДӨӨ ОДОО ГОЁ БОЛСОН Ш ДЭЭ.

Зочин [122.201.20.194] 2020-03-04 02:18:35

hun amidraliin erheer uls oron nutag dotoroo suurishij shiljij baihad ta nar ingej dongodoh erhgui udaan baisan hodoo hot ntr tarhinii turaaltai yumnuud yu bicheed baigaagaa ch oilgohgui soliorhiimaa

Зочин [202.9.46.26] 2020-03-03 23:09:26

Хөдөөний хүмүүс тэр сайхан хөдөөнөө байхүй бохир заваан улаанбаатарт ирж амьдрах гэж зүтгээд байдаг байнаа

Batbold [139.5.219.13] 2020-03-03 05:17:56

Харин тиймээ өөрсдийх нь төрж өссөн нутагт бид нар очиж шавсан бэлчээр усаа харамлаад алах байсан даа үр хүүхдээ аваад бүгд буцаад зайлаасай

зочин [202.131.229.246] 2020-03-03 03:27:33

бурхан тэнгэр та нарыг үргэлж ивээж байдаг та нар хариуд нь алга дарам газар гуйхад өгөөгүй тэрэнд л жаахан дургүй нь хүрээд байдаг юм билээ

Зочин [150.129.141.55] 2020-03-03 03:14:17

Хотынхон элдэв заль мэх гаргаж байгаад буцаад ороод ирсэн болтой шүү. Үргэлжлүүлж хаахын оронд асуулгаа аваал халуун бүлээнийг нь хэмжээд хэвийнээр оруулсан нь дээр байж дээ. Миний л бодол. Харин хөдөө рүү одоо явагсдыг сайн хэмжиж 14 хоногт хаа хаагуур байсныг нь одоо хаа очихыг нь бүртгэж авах хэрэгтэй болтой шүү. Бүгдэд эрүүл энх сайн сайхныг хүсьe. Бурхан тэнгэр минь биднийгээ аварч өршөө.

. [66.181.178.103] 2020-03-03 03:05:07

Бөөгнөрөл үүсгэж асуумж нэрээр вирус тараахаа болиочээ

Зочин [202.126.89.124] 2020-03-04 17:39:54

тэр вирус чинь монголд орж ирээгүй шүү үгээ олж бураарай малаа

Зочин [192.82.67.127] 2020-03-03 03:53:17

төр ажьлаа явуулж байна.Чамайг чацаг алдахаас хамгаалж байна.

Mongol [203.91.115.54] 2020-03-03 03:02:46

Hulgain zam gej baihgui bolgoh heregtei baina


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.