Агаар салхинд олноор гарахгүй байхыг анхааруулж байна

Н.Алтанцэцэг / Нийгэм

Нийслэлийн онцгой комиссын шийдвэр, нийслэлийн Засаг даргын захирамжаар өнөөдрөөс эхлэн 3 дугаар сарын 30-ныг хүртэл дэн буудал, амралтын газар, сувилал, цанын баазуудын үйл ажиллагааг зогсоож байна.

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлснээр өнөөдрийн байдлаар 40 орчим амралтын газар үйл ажиллагаагаа зогсоогоод байна. Захирамжийн хэрэгжилтийг биелүүлэх үүднээс Нийслэлийн аялал жуулчлалын газарт бүртгэлтэй нийслэлийн ногоон бүс, амралт сувиллын газруудад үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоох тухай мэдэгдлийг хүргүүлжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн онцгой байдлын газраас цагдаа, мэргэжлийн хяналт, дүүрэг, хороодын ажилтан зэрэг нийт 90 гаруй алба хаагч иргэд олноор цуглаж болзошгүй амралтын 9 газар, мөн иргэд салхилдаг Богдхан, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх гэсэн нийслэлийн дөрвөн бүсийн 20 уулын аманд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар 1093 автомашинтай 3852 иргэнийг уулын амнаас буулгаж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Агаар дуслын замаар дамжих халдварт өвчин, коронавирусээс урьдчилан сэргийлэх үүднээс иргэд тогтмол цэвэр агаар салхинд гарах нь дархлааг сэргээн дэмждэг боловч иргэдийг олноор гарахгүй байж, агаар, салхинд гарахдаа амны хаалтаа зүүхийг эмч, эмнэлгийн байгууллагаас зөвлөж байна.

Иргэд олноор цуглах гэдэг нь 5-аас дээш хүнийг хэлж байгаа аж. Иргэд агаар салхинд олноор гарахад нэг машинд суух, нэг тавагнаас хоол идэх зэрэг эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байгаа тул хориглож, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Иргэг [66.181.176.128] 2020-03-03 08:12:44

Муу эр дайнд хөөрнө ,..Зуд болоход нохой цадна Зовлон болоход түшмэдүүд сүгсэлзэнэ. Уг нь агаар хөдөлгөөн бол дархлаа дэмжих гол 3 аргын нэг .Хүмүүс автобус дэлгүүр гуанз гудамжинд банкинд холилдоод л явж байгаа шүү дээ Буруу арга хэмжээ авч үр ашиг ач холбогдолгүй хөрөнгө хүч тараах нь энэ засгийн араншин юм шиг

Зочин [66.181.176.151] 2020-03-03 06:44:44

Нөгөөдүүл маань хотруу орж ирээд бараг усанд ч оролгүй золгуутандаа, засал номондоо гээд гарах биз. Маргаашнаас ууж сураагүй ч кофешопын аягатай зургуудаа оруулаад ууланд алхаж байгаа зургууд нь араас нь явах байхдаа. Яанадаа.

должин эмээ [66.181.178.219] 2020-03-03 08:42:45

хэлээд юу хэв тэгнээ тэгнэ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.