Зарим аймагт хаваржилтын нөхцөл байдал хүндэрч болзошгүй

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Улсын нөөцөөс зудын эрсдэлтэй байгаа Архангай, Булган, Орхон, Завхан, Хөвсгөл, Увс аймагт 2303 тонн өвс үнэгүй олгохоор шийдвэрлэлээ.

Мөн 2025 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан олгохоор боллоо. Мөн хаваржилт хүндэрч болзошгүй байгаа Завхан, Архангай, Өвөрхангай, Увс аймгийн Онцгой байдлын газар, Орхон Завхан, Хөвсгөлийн аймгийн 3 суманд нийт 7 автомашин олгохоор Засгийн газраас шийдвэрлээд байна.

ХХААХҮЯ-ны мэдээгээр хаваржилтад 5500 тонн өвс, 3000 тонн тэжээл шаардлагатай байна. Одоогийн байдлаар аймаг, сумын аюулгүй нөөцөд 5862 тонн өвс, 4134 тонн тэжээл байгаа нь хангамж тасалдахгүй, хүрэлцээтэй гэж салбарын яамнаас мэдэгдэж байна.

Өнгөрсөн 2 дугаар сарын сүүлийн 10 хоногийн мэдээллээр улсын хэмжээнд 8 аймгийн 39 сум цагаан зудтай байна. Мөн 12 аймгийн 47 сум зудын эрсдэлтэй байна. 2 дугаар сарын 29-ны байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ. Үүнээс Алтай, Хангай, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ Хэнтий нуруу хангайн бүсийн нутгаар 20 см-ээс дээш зузаан цастай байна.

Засгийн газрын 286-р тогтоолын дагуу цагаан зудын байдалд хийсэн үнэлгээгээр Увсын Малчин, Улаангом, Баруун туруун, Завханы Нөмрөг, Тосонцэнгэл, Баянхайрхан сум, Хөвсгөл аймгийн зарим суманд зудын нөхцөл байдал үүсчээ.

Өнгөрсөн 2 дугаар сарын сүүлийн 10 хоногт Монгол орны нийт нутгаар цасны зузаан Хангайн бүсийн нутгаар нэмэгдээд байна. Тиймээс манай орны ихэнх нутаг цастай, отор нүүдэл ихтэй байгаа тул зарим аймаг, орон нутагт хаваржилтын нөхцөл байдал хүндэрч болзошгүй байна.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:59:26

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:59:25

Батзориг [202.126.88.58] 2020-03-04 02:22:41

Дандаа хангай, өвс ногоо элбэгтэй газрууд байна. Хадлангаа бэлдэхгүй яачихсан улс вэ?! Найр хийж, налайж хэвтэсний төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргадгаа болих хэрэгтэй! Нэг жил орхичих, дороо л хадлан авдаг болно.

kkk [103.57.93.112] 2020-03-03 13:44:39

Өвөл нь улсын мал, зун нь хувийн мал болон хувирдаг. Татварын төлөгчдийн мөнгийг эзэнгүй мөнгө шиг л цацаж байна даа.

Зочин [192.82.67.127] 2020-03-03 21:56:08

Энэ хүнтэй санал нэг байна.Өвөл хавар улсын мал зун намар хувийн мал болон хувирдаг.Бид энэ тогтолцоог бага ч болох арга байна.Малчин мал хоёроос татвар авья.Богоос 1000 төг бодоос 5000 төг авах.Энэ мөнгө ган зуд билчээр хамгаалал малын өвчин туулга вакцин зэрэгт зарцуулах.Зөвхөн өнөөдөр гэхэд туулах чадвар бүхий машины түлш ажиллах ОБГажилчидын цалин хөлс гээд үнэгүй юм гэж Монголд алга .

Зочин [202.9.40.130] 2020-03-03 07:15:00

Хөвсгөл аймгийн Галт, Жаргалант сум нэн хүнд ,малын үхэл хорогдол маш их гарч байна. Хүндэрч болзошгүй биш хүндэрсэн сумдаа онцгой анхаараасай өвс маш их дутагдаж хүргэлт ч удааширч байгааг анхаараарай...


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.