Нийслэлийн найман байршилд дугуйн зам нэмж байгуулна

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотод 2020 онд хэрэгжүүлэх дугуйн зам байгуулах асуудлаар өнөөдөр нийслэлийн харьяа газар, агентлагийн дарга нар хуралдлаа. Одоогийн байдлаар нийслэл хот 84,7 км дугуйн замтай бөгөөд хотын удирдлагын зүгээс нэмж найман байршилд 52,8 км дугуйн зам байгуулахаар төлөвлөжээ. Байршлын хувьд Таван шараас-Саппоро, Саппоро-Баянбүрдийн уулзвар, Гэсэр сүм дагуу Самбуугийн гудамж, МУБИС-Зүүн дөрвөн зам, Зүүн дөрвөн зам-Офицеруудын ордон хүртэл, Туул голын арын далан дагуу, Налайхын зам дагуу, Богд уулын арын зам гэсэн маршрутаар хийгдэх аж.

Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын дарга Ч.Рэгзмаа “Улаанбаатар хотын барилгажилтын хэсгүүдэд босоо, хэвтээ тэнхлэгтэй дугуйн замын сүлжээтэй болж байна. Өнөөдрийн байдлаар эдгээр найман байршлын дугуйн зам байгуулах хөгжлийн болон мастер төлөвлөгөө батлагдсан байгаа. Дугуйн зам байгуулахад дээрх байршлуудад байгаа ТҮЦ-үүдийг хуулийн хүрээнд нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөлт хийгдэнэ. Дугуйн замууд нь стандартын дагуу тохижилттой, гэрэлтүүлэгтэй 1,5 км тутамд амрах талбайтай байхаар зураг төсөл хийгдэж дууссан. Одоо экспертээр орох ажил дутуу байна” хэмээлээ.

“Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Батбаяр “Энэ жил Улаанбаатар хотод 9 зогсолт 14 ажил хийгдэх зуны засварын төлөвлөгөө гарсан байгаа. Дугуйн зам байгуулах зарим байршлуудад дулааны шугам сүлжээ таарсан байгаа тул ерөнхий трассыг нь дахиж нягтлах шаардлагатай байна” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан дугуйн зам барих асуудлыг ирэх дөрөвдүгээр сарын 1 гэхэд эхлүүлж зургаадугаар сард дуусгасан байх үүргийг холбогдох албаныханд өглөө. Тэрбээр “Дугуйн замыг стандартын дагуу чанартай, хямд төсвөөр хийж дуусгах ёстой. Нийслэлийн удирдлагуудын зүгээс олон ажил санаачилж хэрэгжүүлэх шийдвэр гарч байхад дунд шатны байгууллагууд дээр гацаадаг байдлыг болих хэрэгтэй. Харьяа газар, хэлтсийн дарга нар эрхэлсэн ажилдаа эзэн болж, хуулийн хүрээнд хариуцлагатай ажилла” хэмээн онцолсон юм. Түүнчлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт зохицуулалтын газрын удирдлагуудад дугуйн замыг стандартын дагуу хийгдэж байгаа, эсэхэд хяналт тавих, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Мэргэжлийн хяналтын газрын удирдлагуудад хуулийн дагуу газар чөлөөлөлт хийж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.

Мөн нутгийн захиргааны байгууллага хоорондын гарын үсгийг цахим хэлбэрт оруулж хэвшүүлэхийг Нийслэлийн ЗДТГ-ын дарга Р.Батрагчаад үүрэг болголоо.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

зочин [64.119.19.200] 2020-03-04 06:27:19

сайн хяналтаа тавихгүй бол 100 айл шиг өчнөөн сар хааж хаачхаад нэг хөгийн юм хийвээ уулзвар дээр байдаг боржууруудыг дугуй явах зориулалтаар багасгаачээ

зочин [43.242.242.56] 2020-03-04 06:19:57

дугуй унаж сурцгаа тоглоомон машин барьж явж аваар хийхээ болицгоо эрүүл мэндээ бодоцгоо ажил хийж байгаа хүмүүст битгий садаа болцгоо их зангаа татацгаа

ДУГУЙН ЗАМ [202.179.25.87] 2020-03-04 05:30:49

ЗУНДАА Ч ЯАХАВ ДУГУЙТАЙ ЯВАХ ЮМ БИЗ. 5-8 САР ХҮРТЭЛ ....ЖААЛ .... ӨВӨЛ ЯАХЫН... ХӨЛДЛӨӨ . ХАГАРЛАА СУУЛАА ЭВДЭРЛЭЭ, БОЛОХ УУ. УГ НЬ ӨВӨЛ ДҮҮРЭН АШИГЛАДАГ БАЙВАЛ ҮР ДҮНТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО ДОО. ГЭРЛТҮҮЛЭГТЭЙ ӨГСҮҮР УРУУТАЙ ЦАНА ЧАРГААР ГУЛГАЧИХДАГ , ТЭШҮҮРТЭЙ ЯВЧИХДАГ Ч ЮМ УУ. АМРАХ , ХАЛУУН ЦАЙ КОФЕ УУЧИХ ГАЗАРТАЙ ГЭХЧИЛЭН. ЭСВЭЛ БҮТЭХГҮЙ ЮҮ

зочин [59.153.113.13] 2020-03-03 15:28:31

авто замаа засаж сайжруулж чадахгүй хэвтэж дугуйн зам ч яаамай бна даа засаг гуай

ЗОЧИН [64.119.19.200] 2020-03-04 06:22:28

өө муу хамуурсан толгойтоо дугуйн зам ярихаар шаал эргүү юм яриад байхын дугуйн зам ихтэй болбол замын түгжрэл гэмтэл осол аваараас авхуулаад бүх зүйлд эерэг нөлөөтөй байдаг юм гутранги үзлээ үүрээд хөдөөнөө очиж хаиулах мал байвал тэрийгээ хийгээд хотоос зайл даа хүний бөглөөс болсон новш вэ

Зочин [202.126.89.249] 2020-03-03 11:30:54

Ааяа. Тэр Нарны замын дагуу 10р хорооллоос Амгалангийн аюулгүй тойрог нохойтой хөшөө хүртэлх дугуйн зам шиг аймшгийн юм л битгий хийгээрэй, гуйя.

НОВШИЙН ЭНХБОЛД [66.249.82.172] 2020-03-03 09:53:17

СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ ЭМНЭЛЭГЭЭС БУСАД ХОТЫН ТӨВИЙН ХАШААТАЙ АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАШААГ БУУЛГАЖ ЯВГАН БОЛОН ДУГУЙТАЙ ХҮМҮҮС ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ БОЛОМЖООР ХАНГАНА УУ?

Зочин [192.82.64.158] 2020-03-03 09:17:14

За болоиорой, Яагаад 32 тойргоос хойш хотын зүгээс ямарч тохижилт үйлчилээний ажил хийдэггүй юм бэ. Тэнд амьдарч байгаа иргэд ч бас таттар төлдөг эрүүл аюулгүй орчин амьдрах эрхтэй шүү. Дугуйн зам тавиулъяааа . Явган хүний зам ч тавиулъя Амарсайхан даргаа!!!!!!!

Irgen [103.212.117.233] 2020-03-03 09:00:16

Zoriulaltin mungiig zoriulaltaar ni ashiglaarai hulgaichuudaa. Odoo hanaj tsadah tsag ni bolson shuu.

Зочин [64.119.21.85] 2020-03-03 08:53:11

Нэгмөсөн сайхан чанартай, тохижилттой зам тавиарай

Зочин [64.119.21.85] 2020-03-03 08:52:17

Дугуйн зам хийж байгаад баяр хүргэе, харин энэ замууд чинь хоорондоо холбогдож байгаа юмуу, тасраад байгаа юмуу, ойлгомжгүй байна?

Зочин [202.9.46.32] 2020-03-03 08:48:29

өмнө нь хариуцлагагүй зам тавьсан компанаас төсвийн мөнгийг буцаан гаргуулах хэрэгтэй шүү. Сурвалжлагчид минь нэхэн сурвалжилаарай. Хариуцлага өндөр байх...төсвөөр тоглодог цаг өнгөрсөн шүү.

Дугуйчин [202.55.191.194] 2020-03-03 08:13:29

Гадныханы замын стандартыг нэг харчихаарай, янз бүрийн хавтан, плита хэрэггүй шүү


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.