Хөвсгөл нуурын мөс халиатаж нимгэрсэн учир цөмрөх аюултай байна

Л.Батцэнгэл / Орон нутаг

Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн "Мөрөн" ус судлалын өртөөнөөс зарим гол мөрний мөс задарч байгаа тул иргэдийг баталгаат зам гүүрээр зорчихыг анхаарууллаа. Хөвсгөл нуур одоогоор нийтдээ мөсөн бүрхүүлтэй байгаа бөгөөд Хатгал тосгон орчимд мөсний зузаан 102 см байгаа нь өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-14 см бага Ханх сум орчимд олон жилийн дунджийн орчимд байна.

Хөвсгөл нуураас эхтэй Эгийн гол Хатгал тосгон орчмоор мөсөн бүрхүүл задарч мөсөн захтай болжээ. Хөвсгөлийн уулсаас эх авсан Үүр, Шишгэд, Бэлтэс гэрэг голын мөсний зузаан өмнөх оны мөн үеэс 2-73 см бага байна. Цаашид гол мөрнүүдийн мөсөн дээгүүр халиа тошин гүйх, мөс задарч мөсөн захтай болох, мөсний зузаан нимгэрч цөмрөх аюултай болж байгаа тул гол мөрөн нууруудын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:59:17

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:59:16

Зочин [43.228.129.4] 2020-03-04 04:30:14

Мөсөн захтай болох гэж хэлдэггүй Мөс хөрөөлөх гэдэг юм шүү


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.