“Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-ын ажилчид нэг өдрийн цалингаа хандивлалаа

Aдмин / Нийгэм

Ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалахад хүчин зүтгэж, дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа албан хаагчдад хувийн хэвшил болон иргэдийн зүгээс хандив өргөсөөр байна.

Өнөөдөр “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-ын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд нэг өдрийн цалингаа нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандивлалаа.

“Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон “Дэлхий нийтээр тархаад байгаа халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг нийслэлийн удирдлагууд хурдан шуурхай авч хэрэгжүүлж байгаад талархаж байна. Манай байгууллагын хамт олон төр засгаас хэрэгжүүлж байгаа ажлуудыг дэмжиж, хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласан үед тусгай тээврийн хэрэгслээр албан хаагчдад үйлчлэх, нийтийн тээврийн хөдөлгөөнийг тасалдуулахгүйг хичээж, “Бид хамтдаа аян”-г зохион байгуулж ажиллаж байна” хэмээн онцолж хэллээ.

“Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ өдгөө 343 ажилтан албан хаагчидтай бөгөөд нэг өдрийн цалин болох 10 сая төгрөгийг ийнхүү нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунд гардуулан өглөө.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа албан хаагчдыг маань ойлгож, бас дэмжиж байгаад талархал илэрхийлээд “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-ын хамт олонд цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.39] 2020-03-04 12:48:44

Одоо энэ хандивыг журамлах хэрэгтэй. Нэгдсэн нэг дансаар улсын хэмжээнд зохион байгуулах хэрэгтэй. Даргын үзэмжээр хэдэн цаас цуглуулж дуртай байгууллагдаа өгдөг болох нь . Эрүүлийн мэндийн сайд, нийслэлийн мэргэжлийн хяналтын дарга гээд эдгээр газрууд бүгд төрийн алба ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах гэдэгтэй зөрчилдөх болоод байна шүү

Zochin [172.58.45.181] 2020-03-04 09:49:45

Ene avgaig harhaar aazgai hodlood neg uchirah yumsan

1111 [192.82.64.227] 2020-03-04 08:39:25

mundag bna


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.