21 аймагт эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийлээ

Aдмин / Нийгэм

Шинэ коронавируст (COVID-19) халдвар орж ирсэн үед тархах эрсдэлийн салбар хоорондын түргэвчилсэн үнэлгээг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу 21 аймагт хийлээ.

Үнэлгээг аймгуудын Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Санхүү төрийн сан, Тагнуулын газар, ХХААГ, Зооноз судлалын төв, Авто тээврийн төв, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, болон Боловсрол, соёл, урлагийн газрын хамтарсан “Ажлын хэсэг”-ийн бүрэлдэхүүн хийсэн юм.

Тус үнэлгээгээр Өмнөговь, Дорноговь, Баян-Өлгий аймгууд “Маш өндөр”, бусад аймгууд “Өндөр” эрсдэлтэй тодорхойлогдсон байна. Аймаг тус бүр дээрх үнэлгээний дүн, хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаарх зөвлөмжийг аймгийн Онцгой комисст уламжлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.