Цахилгаан дамжуулах утас шаардлага хангаагүй зөрчил дийлэнх хувийг эзэлжээ

Aдмин / Нийгэм

Онцгой байдлын ерөнхий газраас улсын хэмжээнд гэр хорооллын айл өрхүүдэд гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт шалгалтыг 02 дугаар сарын 01-ний өдрөөс сарын 02 дугаар сарын 28-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэрээр улсын хэмжээнд их, дээд сургууль, МСҮТ, ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл түр хаасантай холбогдуулан тус хяналт шалгалтыг хийлээ.

Хяналт, шалгалтад нийт 69.814 айл өрхүүдийг хамруулан, гамшиг, осол, гал түймэр гарч болзошгүй 43042 зөрчил дутагдлыг илрүүлж, хяналт шалгалтын явцад 14680 зөрчлийг арилгуулсан байна.

Бусад зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулгыг тухайн аймаг, нийслэл, дүүрэг, баг, хорооны холбогдох албан тушаалтанд хүргүүллээ.

Илэрсэн зөрчил, дутагдлын 25 хувь нь цахилгаан дамжуулах утас шаардлага хангаагүй, 24 хувь нь гэр, хашаандаа үнс нурмаа ил задгай асгасан, 15 хувь нь гал унтраах автомашин хүрэлцэн очих боломжгүй, 12 хувь нь пийшин зуухны галын аюулгүй байдал зөрчигчдсөн, 13 хувь нь гэр, байшин хоорондын зай хэмжээ ойр, 11 хувь нь бага насны хүүхдээ гэртээ эзэнгүй орхисноос шалтгаалсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

зочин [59.153.115.242] 2020-03-05 02:14:45

Чанаргүй утас гаалиар бүү оруул чанартайг нь оруулж хэрэглэгчдэд хүргэ. Үнэтэй ч гэр орноо шатаалагсанаас л дээр биз дээ.

Зочин [202.131.235.198] 2020-03-05 01:25:04

ЗХУ, ОХУ болон СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна утас 88671597

Ганбаа [66.181.161.20] 2020-03-04 16:54:21

Гал тогоо 16А автомат зэс утас S=4, хөнгөн цагаан S=6 Бусад өрөө 10А автомат зэс утас S=2.5.хөнгөн цагаан S=4 Гэрэл S=1.5 S=2.5 Ерөнхий автомат 25А. / бүгд 1 фазын автомат шүү, О-ыг цуглуулж клемд хийвэл ГАЛ ГАРАХГҮЙ /


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.