Хандивын дансанд 834 сая төгрөг цуглажээ

Ц.Анударь / Эдийн засаг

Шинэ коронавирусын халдварт өвчний эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд төрийн байгууллагууд, их дээд сургууль, боловсролын салбарын ажилтан албан хаагчид, төрийн өмчит компани, аж ахуй нэгж, иргэд малчид, төрийн бус байгууллагууд нэгдэж мөнгөн болон бараа, бүтээгдэхүүний хандив өргөсөөр байна.

Өнөөдөр зарим байгууллагын хандив тусламжийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Бригадын генерал Г.Ариунбуян нар биечлэн хүлээн авлаа.

Эрчим хүчний яам түүний харъяа байгууллагууд 315 сая, Хаан банк 100 сая, Хас банк 60 сая, Баян Айраг Эксплорэйшн ХХК 40 сая, МУБИС-ын ажилтан албан хаагчид нэг өдрийн цалин болох 35 сая, Лекс Ойл ХХК 10 сая, 108 Ойл ХХК 10 сая, Алтанбулаг чөлөөт бүсийн ажилтан албан хаагчид 1,2 сая, Замын-үүд чөлөөт бүсийн ажилтан албан хаагчид 946.000, Монгол Улсын Шадар сайдын Ажлын албаны ажилчид 370.000 төгрөг, Хэнтий аймгийн Норовлин сум, Увс аймгийн Малчин сумын иргэд малчид, нутгийн зөвлөлөөс тус тус 300, нийт 600 хонь хандивлалаа.

Дансанд төвлөрсөн бэлэн мөнгөний зарцуулалтыг хэрэгцээт бараа материал худалдан авах зэрэгт зарцуулах юм. Харин малчид, орон нутггийнхнаас хандивлаж буй хонь малыг хэрхэн тээвэрлэх, боловсруулж, тусгаарлагдсан иргэдийн хүнсэнд зарцуулах эсэх зэргийг судалж, оновчтой, хүртээмжтэй шийдвэр гарган зохицуулж ажиллахыг ОБЕГ-ын удирдлагад УОК-ын дарга үүрэг болголоо. Одоогийн байдлаар 800 хонь хандивт цуглажээ.

2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ОБЕГ-аасТөрийн банк: 1000900031405дугаарын хандивын дансыг нээснээс хойш нийт 187 иргэн, аж ахуй нэгж, байгуулагаас нийт 834 сая төгрөгийн бэлэн мөнгийг дансанд хуримтлуулж, 10 нэр төрлийн 135 сая төгрөгийн өртөг бүхий хэрэгцээт бараа бүтээгдэхүүн хандивт цугласан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж: ZASAG.MN


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:26:07

PwFSSd http://pills2sale.com/ levitra nizagara

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:41:52

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:41:51

Зочин [202.179.25.87] 2020-03-06 02:02:56

ОДОО НАА ХАНДИВАА БОЛЬ . УТГАА АЛДЛАА. . СОНГУУЛИЙН ШОУ РУУ ОРЧЛОО ...

Зочин [188.150.64.26] 2020-03-05 15:17:21

ochih yostoi hundee ochoosoi

ЗОЧИН [66.181.180.155] 2020-03-05 11:29:49

ШС ЭНХТҮВШИН, ОБЕГ-ЫН ДАРГА НАР ХАНДИВ ГАРДАН АВДАГ АЖИЛТАЙ БОЛОО ШИВ ДЭЭ, ЭНЭ ХҮН ҮНДСЭН АЖЛАА ХИЙМЭЭР ДЭЭ, ЭНЭ ХАНДИВИЙГ ДАНСААР АВЧ БОЛНО Ш ДЭЭ, ДАРАА НЬ ЖАГСААГААД НИЙТЭД ЗАРЛАЧИХ, ТЭГЭЭД Л БОЛОО Ш ДЭЭ, ЗААВАЛ ЭНХТҮВШИНД ӨГӨХ ХЭРЭГГҮЙ Ш ДЭЭ, ӨГЧ БУЙ ХҮМҮҮС НЭРЭЭ ГАРГАЖ ЗАРЛУУЛЖ, ЗУРАГТААР ГАРАХ ГЭЭД Л ЭНХТҮВШИНРҮҮ, САРАНГЭРЭЛРҮҮ ГҮЙГЭЭД БАЙХ ЮМ. ВИРУС ИЛРЭЭД, ДЭГДЭЧИХСЭН, ЭМЧИЛГЭЭНИЙ АСАР ИХ ЗАРДАЛ ШААРДАГДАЖ БУЙ БИШДЭЭ, ОДОО ЕР НЬ НААД ХАНДИВ АВАЛТАА НЭГ ХЭСЭГ ЗОГСООВОЛ ЯАСАН ЮМ БЭ.

Зочмн [103.26.195.87] 2020-03-05 11:07:17

100 төгрөгний маск 1000 аао шахаад л долоочих улс олон байгаа шүү ...Хяналт тавиарай..Эхийнхээ уурганд цадаагүй өлөн хүмүүс их байгаад үнэхээр шаналах юмдаа...

zochin [202.9.46.8] 2020-03-05 07:59:05

ard tumen chadlaaraa l khandiv urguj b.na. muu khugiin khulgaichuud uls ornoo deeremdej tonoogui bol arai ch iim b.khgui l b.san.

Зочин [202.9.40.146] 2020-03-05 07:51:21

ухсэн бас тоноглосон 2 570 авах монго л байна наад хандиваа зогсоо

Зочин [202.55.188.33] 2020-03-05 13:14:10

Чи бол хандив өх нь бүү хэл том хон бааж ч чадахгүй гуринх ш дээ

Зочин [103.194.176.124] 2020-03-05 10:49:43

Үхсэн баасаа чи тэр 2 570 аа өгчихөөч чадахгүй хэвтэж

Зочин [66.249.82.168] 2020-03-05 07:43:40

Энэ мѳнгѳнѳѳс зарцуулж эмзэг иргэдэд анхаарал хандуулъя. Халдвар нэвтрэвэл тэд л хамгийн эхэнд хиарна. Нэн ядуу ѳрх, бѳѳбѳѳчдийг анхаарцгаая.

zochin [66.181.176.183] 2020-03-05 17:13:53

xaan hunii engiin ardaa asrah setgeleer Erunhiilugch,EC nar huviin bizneciin ashgaasaa ene emzeg bulgiinhniig tetgej asarmaar.uma.hujaagiin ard tumend mongoliin ard tumnii hurunguur tusalsan.uuriin hedhen yaduu urh bubuuchdiig ene hetsuu ued ni gar sungah um bga bzde.buh zah buunii gazruud buren ajillaagui opoo busgaa ene ued humuusiin uglug tusaar amidardag ted ch bur balarch bga.UIH iinJDUchid bolonEC ah duuginhee kompand JDU geec shahcan munguniihuu ashgaas,ene ayuylt tahlin esreg ard tumnii handibt urgumuur umaa.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.