Гэр хорооллыг дахин төлөвлөж 3086 айлын орон сууц ашиглалтад оруулна

Ц.Анударь / Нийгэм

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар, гэр хорооллын дахин төлөвлөлт, тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын суурьшлын бүсийн нийт 35 мянган га талбайгаааг 6711 га талбай нь барилгажсан бол 9752 га талбайг гэр хорооллын хэсэг эзэлж байна. Үүнээс гэр хорооллын 1426 га талбайд дахин төлөвлөлт хэрэгжүүлэх шийдвэр гарсан. Дахин төлөвлөлтийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгчтэй 20 хэсэгчилсэн талбайн 15 аж ахуйн нэгжийн ажлын явцын хэрэгжилтийг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ууганбаяр танилцууллаа. Нийслэлийн найман байршилд төсөл хэрэгжүүлж буй эдгээр аж ахуйн нэгж одоогийн байдлаар 35 хувийн гүйцэтгэлтэй байна. 2014-2019 оны байдлаар дахин төлөвлөлтийн хүрээнд нийт 9229 айлын орон сууц ашиглалтад орсон бол энэ онд 3086 айлын орон сууцыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд иргэдийг хохироосон төсөл хэрэгжүүлэгч компаниудад хуулийн дагуу хариуцлага тооцож, хохиролгүй болгох, мөн татвар төлөгчдийн хөрөнгөөр дэд бүтцээ татуулсан атлаа гэрээний үүргээ биелүүлээгүй, төсвийн хөрөнгийг шамшигдуулсан гүйцэтгэгч компаниудын нэрийг гаргаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлаж, Эрүүгийн хуульд заасан залилан луйврын шинжтэй гэмт хэргийн үйлдэлд хариуцлага тооцуулах, холбогдох хууль хяналтын байгууллагуудад хандахыг НЗДТГ-ын дарга Р.Батрагчаад үүрэг болголоо.

Түүнчлэн журмын төслийг шинэчлэх асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллахыг холбогдох албаныханд чиглэл өглөө.

Дахин төлөвлөлтийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгч компаниудын төлөөлөлтэй уулзахад хөнгөлөлттэй зээлэнд хамруулж, борлуулалтын ажлыг нь дэмжиж өгөхийг хүсдэг талаар нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай дуулгасан юм. Тэрбээр хэлэхдээ гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэхийн тулд журмын төсөлд өөрчлөлт оруулж шинэчлэх зайлшгүй шаардлагатайг онцлов.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

Зочин [66.181.178.38] 2020-03-06 02:32:17

Гэр хорооллын дахин төлөвлөлт гэж худлаа яриад байх юм . Гэр хорооллын иргэдийн газрыг ганц хоёр өрөө байраар хулхидаж барилгын компаниудад авч өгөх төсөл гэж үнэнээр нь нэрлээч


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.