АТГ-аас хандивын зарцуулалтыг олон нийтэд ил тод мэдээлэх талаар зөвлөмж хүргүүлжээ

Н.Алтанцэцэг / Хууль

Дэлхий нийтэд тархаад байгаа шинэ төрлийн “Ковид-19” вирусийн халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд зориулж Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд бэлэн мөнгө, эд материал өгөх, үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх зэрэг хандивыг Улсын онцгой комисс, эрүүл мэнд, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагуудад сайн дурын үндсэн дээр өгч байна.

Иймд дээрх хэлбэрээр нийтийн албанд өгсөн сайн дурын хандивыг хүлээн авах, захиран зарцуулахдаа орлого, зарцуулалтын талаар иргэд, олон нийт нээлттэй мэдээлэл авах нөхцөл боломжийг бүрдүүлэх, тусламж, хандивын орлогыг холбогдох журмын дагуу бүртгэж, гүйцэтгэлийн тайлан гаргах, хууль тогтоомж зөрчиж авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал нарт гуравдугаар сарын 5-ны өдрийн 01/2634 тоот албан бичгээр хүргүүлсэн байна.

Тусламж, хандивын зарцуулалт ил тод, нээлттэй болсноор аливаа авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх, олон нийтийн итгэл батжих ач холбогдолтой аж.

Эх сурвалж: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:35:40

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:35:40

Зочин [66.181.182.180] 2020-03-09 17:36:02

Тэтгэвэр тэглүүлсэн 200.0 ахмадууд ийм үед хандив өргөх үлдлээ.

зочин [46.242.9.101] 2020-03-09 14:50:16

ядаж тусгаарлах байрны ажилчидад хувцас хэрэгсэлийг нь хангаад өгч болдоггүй юм уу

Зочин [202.126.88.34] 2020-03-09 13:51:51

АТГ ард түмний хандивд анхаарал хандуулж байгаа нь зөв л байх Гэвч танай байгууллага энэ хүнд үед хулгайчуудын хулгайлсан 12 их наяд төгрөгийг эргүүлж оруулж ирэх нь танай гол ажил баймаар юм

Зочин [202.179.27.82] 2020-03-09 06:29:40

zow ard tvmend il tod baih estoi


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.