Гарал үүслийн гэрчилгээнд заагдсан хэмжээнээс хэтрүүлэн тээвэрлэсэн зөрчил илрүүлжээ

Н.Алтанцэцэг / Хууль

Гарал үүслийн гэрчилгээнд заагдсан хэмжээнээс хэтрүүлэн тээвэрлэсэн, модыг аюулгүй тээвэрлэх журам зөрчсөн нөхцөл байдлыг илэрүүлжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Экологийн цагдаагийн албанаас хяналт шалгалтаар 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хяналт шалгалтаар ажиллахад,мод ачсан 3 тээврийн хэрэгсэл зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү бэлтгэж тээвэрлэсэн байж болзошгүй зөрчлийг илрүүлсэн байна.

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс мод ачсан машинуудыг саатуулан шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна. Сэлэнгэ аймгийн харьяат иргэн О, Ч нар болон Улаанбаатар хотын иргэн С, орон нутгаас Улаанбаатар хотруу явж байгаа мод ачсан машин нь модыг гарал үүслийн гэрчилгээнд заагдсан хэмжээнээс хэтрүүлэн тээвэрлэсэн, модыг аюулгүй тээвэрлэх журам зөрчсөн нөхцөл байдлууд тогтоогдожээ.

image


Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:35:38

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:35:37

зочин [119.40.103.6] 2020-03-10 03:59:55

Экологийн цагдаагийн алба байгуулсан нь маш сайн хэрэг. Одоо ажиллах цаг нь болсон. Ялангуяа ойн түймэрт шатсан модыг ашиглахын тулд түймрийг санаатай тавих явдал байгааг ард иргэд үгүйсгэхгүй байгаа шүү.

Зочин [150.129.141.88] 2020-03-09 09:53:55

Уулын модыг тайрахаа больё

зочин [103.212.118.119] 2020-03-09 08:36:47

Нөхөрлөл хоршоо нэрээр баллаж байгаа шүү манай орон бол модны хомсдолтой шүү байгаа жаахан модоо хайрлан гамнаж ашиглах ёстой шүү байгал хамгаалагч байцаагч нар шудрага сайн ажиллах ёстой шүү

Зочин [202.55.188.92] 2020-03-09 07:29:10

Баригдсан нь энэ болохоос энэ ч сайхан бизнес байх өө ёндогоо тохирч чадаагүй байна даа


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.