Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочид хариуцлага тооцжээ

Н.Алтанцэцэг / Хууль

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ амралтын өдрүүдээр нийт 486 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 327-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 7 зөрчил бүртгэгдсэн байна.

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 59,6 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 61,4 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 71,4 хувиар, хүний амь нас хохирсон осол 2 дахин тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүллээ.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:35:36

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:35:35

Зочин [150.129.141.88] 2020-03-10 00:21:55

Ихэвчлэн согтуу жолооч нар зам тээврийн осол гаргадаг. ухамсаргүй согтуу жолооч нарыг нэг жил шоронд хорьдог хуультай больё.

эх орон [64.119.21.225] 2020-03-09 23:54:54

ЭНЭ ЖОЛООЧ НАРУУД ХЭН ХАРИУЦАХ ВЭ.АВТОМАШИНЫ ЖАГСААЛЫН ТЭРГҮҮН АТАМАН ЦЭГМЭД ХАРИУЦАХ ЁСТОЙ.

Зочин [172.58.142.191] 2020-03-09 19:34:47

Amerikiin turshlagiig heregleech Ehnii udaa torguuli+1 jil joloonii erh hasah 2 udaad torgoh buh nasaar ni erhiig hasah Erhgui joloodvol shorobd horih Buh tohioldold ner usiig websited tavih

Зочин [122.201.21.178] 2020-03-09 13:03:03

монголын хувьд согтуугаар машин барих нь тахал өвчин болж угжирсан ямарч засал аьахаа больсон юм.. Төр засаг ард иргэд яавал зохихыг мэдэхээ болив.. Гадаадаас тусламж гуйвал яадагбол

zochin [202.9.46.145] 2020-03-09 12:12:37

muu novshuudiig khorij shiitgekhgui bol arai l davarch b.na shuu.

БОДЛЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2020-03-09 09:14:08

ЮУГ НЬ ГАЙХУУЛДАГ ЮМ БЭ. СОГТУУЧУУДЫН МАШИНЫГ ХУРААЖ, БҮХ НАСААР НЬ ЭРХИЙГ НЬ ХАСЧ, ХЭЦҮҮ НЭРТЭЙ ХОРИХ ХЭРЭГТЭЙ. ГЭХДЭЭ ЗҮГЭЭР ТЭЖЭЭЖ БОЛОХГҮЙ. ХОТЫН ХОГИЙГ ЦЭВЭРЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.

Зочин [150.129.141.88] 2020-03-09 09:08:38

Согтуу жолоочийг шоронд нэг жил хорьдог хуультай больё

Зочин [192.82.71.97] 2020-03-09 12:46:20

Эрхийн нь хасаад 5-н жил.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.