Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйг барилгын шатны нүхээр хүн унаж нас баржээ

Н.Алтанцэцэг / Хууль

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 15 давхар үйлчилгээтэй орон сууцны "Голден будда" хотхонд 2020 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр ноцтой осол гарчээ.Тодруулбал, Тус хотхонд гүйцэтгэгч “Миний Сайншанд” ХХК-ны заслын ажилтан Д.А нь есөн давхрын галын гадна шат суурилагдах 55х70х70 хэмжээтэй хайрцагны заслын ажил хийж байхдаа галын шатны нүхээр есөн давхраас зургаан давхар хүртэл унаж нас барсан ноцтой осол гарсан байна.

Тус газарт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хөдөлмөрийн аюулгүй байдлын үзлэг шалгалт хийхэд:

  • Өндрөөс унаж болзошгүй хэсгүүдэд хаалт хамгаалалтыг бүрэн хийгээгүй,
  • Анхааруулах дохио санамж тэмдэг тавиагүй,
  • Ажилтан өндрийн бүсийг бүрэн хэрэглэж хэвшээгүйн улмаас осол гарсан нь тогтоогджээ.

Энэ нь Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 6.1.1, БД 12-106-14 тоот “Ажлын байрны зааварчилгаа өгөх аргачилсан зөвлөмж”-ийн С5 дахь хэсгийн байгууллагын үүргийн 2, ажилчны үүргийн 2 дахь заалтуудыг зөрчсөн аж. Иймд тус ослын хэргийг Хан-Уул дүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:35:34

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:35:33

Зочин [202.55.191.130] 2020-03-10 07:39:19

ажил олгогчид оо аюулгүй ажиллагаа нэгдүгээрт шүү

Зочин [150.129.141.88] 2020-03-10 00:24:06

Хувь хүний хэнэггүй анхаарал болгоомжгүй байдал бас нөлөөлнө.

Зочин [202.131.243.186] 2020-03-09 23:57:35

Хувь хүний хариуцлагагүй байдал, дадал бас их нөлөөлдөг юм.

Зочин [203.91.115.55] 2020-03-09 22:25:55

Ийм осол байнга гардаг. Тэнэг хүмүүсийн гайгаар хүний амь нас байнга хохирсоор байх уу? ХАБЭА шалгадаг тодорхой хэдэн үзүүлэлт дотор заавал оуулж өгч шалгаж байх шаардлагатай.

зочин [46.242.9.101] 2020-03-09 14:48:04

яасан ч хэцүү юм дээ ТЭР НҮХЭЭ ХААЧИХСАН БОЛ ХАРАМСАЛТАЙ ЮМ

Зочин [83.254.136.50] 2020-03-09 11:46:16

ueh bsn novshnuud hariutslaguin ulmaas huni altan ami ersdlee.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.