Хаврын башё үзэгчгүй эхэллээ

Н.Алтанцэцэг / Спорт

Япон мэргэжлийн сүмо бөхийн хаврын башё өчигдөр Осака хотын Эдион арена Осака ордонд эхэллээ. 15 өдөр үргэлжлэх энэхүү башёг Япон улсад эрчимтэй нэмэгдэж буй covid-19 халдварын тархалтаас урьдчилан сэргийлэн хаалттай хаалганы цаана, үзэгчгүй зохион байгуулах шийдвэрийг Японы сүмо холбоо энэ сарын эхээр гаргасан.

Барилдаан эхлэхээс өмнө Японы сүмогийн холбооны тэргүүн Хаккаку "Бөхчүүдийн хувьд энэ байдал нь тун хэцүү байгаа ч дэмжигчдийнхээ дотоод сэтгэлийн сэтгэл урам зоригт нь талархаж байна. Та бүхнийг телевизээр үзэх гэж тэсэн ядан хүлээж байгаа гэж итгэж байна" хэмээжээ.

Ирэх Лхагва гаригт 35 нас хүрэх Ёкозүна Хакүхо өнгөрөгч нэгдүгээр сарын башёг гэмтлийн улмаас өнжөөд байсан бол энэ өдөр Эндо Шотатай тааран барилдаж, ядах юмгүй буулган авч хаврын башёг ялалтаар эхлүүллээ.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 22:50:35

ZAP [134.122.22.13] 2020-03-29 22:50:35

UBS-ТEЛEВИЗИЙН ЗАХИРАЛ БАЛХЖАВ ТАНАА [202.126.88.224] 2020-03-20 16:09:25

СУМОГЫН ОРЧУУЛГАА САЙН ХИЙМЭЭР БАЙНАА. ТЭГЭХГҮЙ БОЛ МУУ ОЙЛГООД БАЙНА. ЯПОН ХҮМҮҮС ЯРИХАД МАНАЙ ТАЙЛБАРЛАГЧ ЮУ Ч ЯРИХГҮЙ ТАГ ЧИМЭЭГҮЙ БОЛЧИХ ЮМАА.

ану [66.181.161.120] 2020-03-12 17:40:14

Тамирчид нь өвчин тусвал өрөвдөлтэй биш үү ,

ОНАНИЗМ [202.21.108.189] 2020-03-11 09:17:27

Зуны Олимп бас ийм юм болох байх. Түүхэнд үлдэх сонин гаж үзэгдэлүүд эхэлж байна даа.

Болж [73.39.102.84] 2020-03-10 07:10:57

Болжээ

Зочин [66.181.185.84] 2020-03-10 02:15:47

Хоер аварга маань хоер унавал л хорвоо дуусана ш ...

Зочин [148.60.92.227] 2020-03-09 22:09:35

saihan bna,yzne syy!!!gargaad baigaarai!!

Тэнэг гар [216.194.46.178] 2020-03-09 20:07:24

Хаха


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.