Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч нарын шүүх хурал энэ сарын 19-нд товлогджээ

Н.Алтанцэцэг / Хууль

Нийслэлийн прокурорын газраас Ш.Мөнгөншагай нарын нэр бүхий 15 хүнийг хээл хахууль авах, өгөх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 09.00 цагт товлолоо гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.

Хэргийн тухайд сануулахад, Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч Ш.Мөнгөншагай нарын 15 хүнийг эрүү, иргэний хэрэгт өөрт ашигтай шийдвэр гаргуулахаар хууль хяналтын байгууллагын албан тушаалтанд хээл, хахууль өгсөн, зуучилсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Уг хэрэгт таван шүүгчийг холбогдуулаад байгаа бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар 1,445,200 ам.доллар хураан авсан юм.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:35:19

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:35:18

Коронавирусаас болж хуралдаануудыг хойшлуулсан гэнээ. [202.131.225.53] 2020-03-11 01:07:07

Одоо тэгээд коронавирус гарсан учир шүүхийн бүх хуралдааныг хойшлуулж 4-р сараас л хуралдана гэнээ. Ингээд л "хойшлуулах процесс" эхэлж байгаа юмдаа.

Хойшлондоо, хойшилно. [202.131.225.53] 2020-03-10 04:53:55

Элдэв шалтаг зааж, жишээ нь өмгөөлөгч өвчтэй, эзгүй, түүнийг сольсон гээд, эсхүл хэргийг дутуу мөрдсөн гээд л энэ хэргийг зун УИХ-ын сонгууль болтол шийдэхгүй. Сонгуулийн дараа оны сүүлээр 2021 оны өршөөлийн хууль гарна, тэр үеэр л энэ хэргийг нэг шүүж "дуусах" байхдөө. Кх! Бүгдээрээ мурийцах уу?


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.