Хорионы хугацаа дуустал бүх шүүх хурлыг цуцалжээ

Н.Саранчимэг / Хууль

Монгол Улсад 2020 оны гуравдугаар сарын 10-ны байдлаар Коронавируст халдвар (COVID-19) бүртгэгдсэнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга нарт Шуурхай арга хэмжээ авах тухай албан бичиг хүргүүллээ. Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газар, Улсын онцгой комисс, тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагын шийдвэрт нийцүүлж шүүн таслах ажиллагааны зохион байгуулалттай холбоотой шийдвэр гаргах, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг тус албан бичигт дурдсан байна. Шүүх хуралдааныг хорионы хугацаа дуустал буюу 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийг хүртэл зарлахгүй байх, товлогдсон хуралдааныг хойшлуулах, шүүх хуралдааныг хойшлуулсан бол хэргийн оролцогчид нэн даруй мэдэгдэх зэрэг арга хэмжээ авахыг зөвлөв. Мөн нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхийн цахим шуудангаар хүлээж авах, шүүхийн байранд халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахих, халдварын эрсдэлээс сэргийлэх чиглэлээр шүүхээр үйлчлүүлэгчдэд хандаж уриалга гаргах зэргийг Тамгын газруудад даалгалаа.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:35:17

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:35:16

Зочин [64.119.24.23] 2020-03-11 09:57:49

Ихэнхи шүүхүүд өлгүүр байхгүй, хэргийн оролцогчид гадуур хувцсаа бариад

Зочин [220.117.217.194] 2020-03-10 19:33:35

Шүүх эрх мэдэл рүү халдахаа улс төрчид, иргэд больчихвол шүүхийн хараат бус байдал өөрөө тогтдог жам ёсны харилцаа юм.!!!

Иргэн [192.82.71.98] 2020-03-10 17:41:32

Худалдааны төвүүдийг хаамаар бна.Ямар ч орлгогүй газар баахан хүмүүс цуглаж өдөржингөө стресстсээр бгаад л тарж бна ш дээ.Түрээслэгч нар сөхөрч дууслаа

иргэн [203.91.119.42] 2020-03-10 17:33:33

төрийн байгууллагыг ч гэсэн үйл ажиллагааг нь зогсоох хэрэгтэй амьд үлдэх нь л чухал

Зочин [103.11.192.34] 2020-03-10 17:14:01

Дээд шүүхийн Зоригтын үед жирийн ард түмний амьдрал хувь заяа их хохирсон доо

Хүн [192.82.73.214] 2020-03-11 00:14:22

Зориг Салхитын хэргийг шүүх рүү дуудсан хүн. Харин одоо шүзгч нар шийтгүүлэх гэж байна. Өөрөө арай гэж нэг юм үлдлээ

Иргэн [220.117.217.194] 2020-03-10 19:31:36

Худлаа ярих хэрэггүй шүү. Баримттай, бодитой зүйлс ярь. Хүн гүтгэх хуультай шүү!!!

Зочин [103.11.192.34] 2020-03-10 17:13:00

цагдаа, прокурор, шүүхэд реформын шинжтэй шинэчлэл хэрэгтэй. Асуудал адил тэгш үйлчлэх ёстой. Гэрч, хохирогч нэртэй хүмүүсийн талд гэхээсээ хэрэгт холбогдсон хүний эрх ашгийг харж үзэх нь дэлхийн хуульзүйн хандлага юм шүү. Яагаад гэвэл хорвоогийн хог шаарнуудын буруутай нөлөөллөөр, гүтгэлгээр хэрэгтэн болох тохиолдол гарсан. Хэзээ ч ийм байж болохгүй. Хууль шүүх хүнлэг энэрэнгүй байж хүний хувь заяаг дээдлэх ёстой. Шүүх нүдтэй байх ёстой

Зочин [192.82.77.194] 2020-03-10 16:48:14

Зөв өө, манайх чинь хэдэн шүүгчтэй билээ. Шүүх хуралдааны өрөөнүүд чинь ямар хүчин чадалтай билээ. Аль эрт л ингэх байсан юм. Хэзээ хорио тавигдана тэр хүртэл бүх шатны шүүх хурлыг зогсоох хэрэгтэй шүү дээ. Юун 16 өдөр хүртэл ??? Дандаа 2 ажил болгосон уймраа шийдвэр гаргах юм.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.