УИХ-ын дарга шинжилгээ өгч, хариу СӨРӨГ гарсныг Тамгын газар мэдээлэв

Н.Алтанцэцэг / Улстөр

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2020.03.06-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч, Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар ирсэн ХБНГУ-ын “ASB” байгууллагын төлөөлөгчидтэй тэдний хүсэлтээр албан уулзалт хийсэн билээ.

“ASB”-гийн төлөөлөгчид “Аэрофлот”-ын онгоцоор ирэхдээ коронавирусний халдвар илэрсэн Францын иргэнтэй хамт зорчсон байсан тул өчигдөр (2020.03.10) албан өрөөндөө тусгаарлагдан шинжилгээ өгсөн юм.

Өнөө өглөө гарсан шинжилгээний дүнгээр хариу нь “сөрөг” үзүүлэлттэй гарсан байна.

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газар