Иргэдийн хөдөлгөөн 40 хувиар буурчээ

Н.Саранчимэг / Нийгэм

Цаг үеийн байдалтай уялдан Нийслэлийн онцгой комисс нийтийн тээвэрт тодорхой хэмжээний зохицуулалт хийж байгаа. Мөн коронавирусын халдвараас сэргийлж, нийтийн тээврийн хэрэгслүүдэд ариутгал цэвэрлэгээг өглөө, оройдоо эрчимтэй хийж байна.

Энэ тухай Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх " Гуравдугаар сарын 10-16-ны өглөөний 06:00 цаг хүртэл нийтийн тээврийн автобусанд тодорхой хэмжээний хязгаарлалт хийж, 15 минут тутамд нэг автобус явдаг байсан бол одоо 30-35 минут болгож зохицуулсан байгаа. Тухайлбал, амралтын өдрүүдэд 30, ажлын өдрүүдэд 50 хувиар автобусны гаралтыг хязгаарлаж байгаа. Гуравдугаар сарын 10-ны өдрийн зорчилтын тоог харахад иргэдийн хөдөлгөөн 40 хувиар багасаж, давтагдсан тоогоор 190 орчим мянган зорчигч нийтийн тээврээр үйлчлүүлсэн байна. Өглөө оройд нийтийн тээврийн ариутгал цэвэрлэгээг тогтмол хийж байна. " гэжээ