ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Улсын нөөцөд тооцох боломжтой өөр нөөцөлсөн мах ч бий

Н.Саранчимэг / Улстөр

Хаа сайгүй хүмүүс хүнсний нөөцөө базааж эхэлсэн энэ цаг үед нөөцийн махны асуудал өрнөсөн нь зүй хэрэг. Учир нь, энэ жилийн нөөцийн махыг гуравдугаар сарын 9-нөөс дэлгүүрүүдээр зарж эхэлнэ гэж урьд нь мэдээлж байсан ч, товлосон хугацаа болчихоод байхад нөөцийн махгүй сууж байгаа нь иргэдийг эмээхэд хүргэсэн юм. Тиймдээ ч, өчигдрийн Нийслэлээс хийсэн ээлжит мэдээллийн үеэр иргэд энэ талаар их сонирхож байсан. Иргэдийн асуултад “Нөөцийн махны хувьд 13 000 орчим тонн махыг бэлтгээд, бүгдийг хөрөөдөж, савлах ажлыг хийгээд явж байна. Уг нь нөөцийн махыг гуравдугаар сарын 9-нөөс зарж эхлэх ёстой байсан. Гэтэл мах савлах уут савны асуудлаас болж, хугацаа алдсан тал бий. Тиймээс өнөөдөр 15 цагаас нийслэлийн хэмжээнд 279 дэлгүүрт 2-3 кг-аар савласан албан ёсны уут савтай нөөцийн махыг борлуулж эхэлнэ. Зарим савлагааны ажил саатсанаас болж хүндрэл үүсэх магадлалтай учраас ингэж хүлээсэн гэдгийг хэлэх байна. Нэг хороон дээр 1-3 дэлгүүрт нөөцийн мах борлуулна” гэж хариулж байсан. Үнэхээр ч хэлсэндээ хүрч өчигдрийн үдээс хойшоос эхлээд нөөцийн мах зарж эхэлсэн ч эхний ээлжинд ирсэн мах тэр дороо дуусч байсан нь нийслэлийнхнийг бас цухалдуулаад амжсан.

Монгол Улс махны нөөцөө хэр базаасан бэ?

Цагийн байдалтай холбоотой ийм асуудал урган гарна. Тэгвэл Салбарын сайд нь ингэж хэлж байна.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Өнөөдрийн байдлаар улсын нөөцөд 12 мянган тонн мах нөөцөлж бэлдсэн байна. Энэ нь дөрвөн сарын хэрэгцээгээ хангана гэж тооцвол сар тутам 3,000 тонн, нийслэл хотын өдрийн хэрэгцээнд 100 тонн нөөцийн махыг бэлдэн нийлүүлэх нөхцлийг бүрдүүлж чадсан хэрэг.

Өнгөрсөн жил махны хангамжийн асуудлаар иргэд бухимдаж байх үед өдөрт 60-70 тонныг л гаргаж чадаж байсан юм. Харин энэ жил махны нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэх нөхцөл бүрдсэн байгаа.

Түүнчлэн манай улсын нөөцөд тооцох боломжтой өөр нөөцөлсөн мах бий. Тэр нь юу вэ гэхээр, манай улсын 60 гаруй аж ахуйн нэгж экспортод гаргах зориулалтаар 12 мянган тонн мах бэлдсэн байгаа. Энэ нь импортлогч орны итгэмжлэгдсэн үйлдвэрт бэлдээгүй учир экспортод гаргах боломжгүй болсон юм. Тиймээс тэр хэмжээний махыг экспортод гаргалгүй дотоодын зах зээлд борлуулах боломжтой. Бид тухайн аж ахуйн нэгжүүдэд Монголынхоо зах зээлд борлуулахад нь хамтран ажиллах санал тавьсан байгаа. Иймд энэ хавар махны хангамж дээр тасалдал, доголдол үүсэхгүй байх боломжтой. Харин жигд, тасралтгүй, шуурхай хүргэх ажлыг зохион байгуулах нь чухал" гэсэн юм.

Салбар хариуцсан сайд Ч.Улаан "Гурилын хувьд Монгол Улс өнгөрсөн жил 407 мянган тонн улаан буудай хурааж авсан. Үүнээс 246 мянган тонн нь шаардлага хангаж, гурилын үйлдвэрт тушаагдсан. Энэ бол манай улсын бүтэн жилийн гурил үйлдвэрлэх хэрэгцээний 80 хувийг хангаж буй хэрэг.

Түүнчлэн бий болсон нөхцөл байдалтай уялдуулан стратегийн нөөц зайлшгүй бий болгох нөхцлийг харгалзан үзэж, Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёрдугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр манай улс гаднаас 100 мянган тонн удаан буудайг импортлохоор болсон. Үүнээс 90 мянга нь гурилын үйлдвэрүүдэд нөөц бэлтгэхээр ашиглагдана.

90 мянган тонн улаан буудай нь 60 мянган тонн гурил болох бөгөөд манай улсын улирлын хэрэгцээний нөөцийг бүрдүүлэх боломжтой юм" хэмээжээ.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:30:52

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:30:51

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж [66.181.180.91] 2020-03-14 07:03:48

Virus гэдэг латынь үг хор гэсэн утгатай. Монголын бичгийн мэргэд Хоруу гэж оноож орчуулж толь бичигт оруулсан байдаг. Тийм болохоор Virus-ийг Монголоор Хоруу гэж бичиж, ярих учиртай. Энэ коронавирус -ыг титэмт хоруу гэнэ. Учир нь дуранбайгаар хараад эрдэмтэд тэгж нэрлэсэн юм билээ. Хэрэв Уханийн гэвэл Ухань Хоруу гэж болох.

ЗОЧИН [202.179.24.179] 2020-03-12 23:25:59

НОДИНОН НӨӨЦИЙН МАХ ХЭДХЭН ДЭЛГҮҮРЭЭР ДӨНГӨЖ ҮЗЭГДЭЭД ДУУССАН СУРАГ СОНСХОД, ДЭЛРГҮҮРТ ТАВЬСАН ДҮР ҮЗҮҮЛЭЭД ДАХИН НИЙЛҮҮЛЭЭГҮЙ ГУАНЗ РЕСТОРАНУУДААР, ХҮНСНИЙ ЗАХУУДААР ҮНИЙГ НЬ ӨСГӨӨД ЗАРААД ДУУССАН БАЙСАН. ҮҮНИЙГ ДЭЛГҮҮРИЙХЭН БҮГД ЯРЬЖ БАЙНА. ТЭГЭЭД Ч ИЙМ МАХЫГ БОРЛУУЛАХАД ИХ Л ДУРГҮЙ БАЙДАГ ЮМ БИЛЭЭ. УЧИР НЬ ЦААГУУРАА ИХ АЮУЛТАЙ АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГТ ОРЖ МАГАДГҮЙ ГЭЭД. СБ ДЭДГҮҮРҮҮДЭЭ НИЙТЭД ХЭВЛЭЛЭЭР ЗАРЛАХГҮЙ БАЙДГИЙН УЧИР ЭНЭ. БАС ИХ ТУРАНХАЙ МАХ БАЙДАГ НЬ СОНИРХОЛ ТАТДАГ. ТЭР ЖИЛ НӨӨЦИЙН МАХ ӨМХИЙРҮҮЛСЭН ГЭЖ НЭГ ЮМ ГАРСАН. ТЭР НЬ ИХ СЭЖИГТЭЙ. ҮХСЭН ЮМ УУУ ЭСВЭЛ ЗОВЛОГООР СОЬЧИХООД АЛБААР ҮМХИЙРҮҮЛСЭН ЮМ ШИГ БАЙДАГ. ЭНЭ МАХАН ДЭЭР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГА МӨРДЛӨГӨ, ШАЛГАЛТ ГЭНЭТ ХИЙЖ ТАЙЛАН ПАДАНЫГ НЬ ШАЛГАХАГҮЙ БОЛ МААПААНТАЙ ШҮҮ? НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ АТГ, ГЭЭД ҮҮРЭГ ӨГҮҮЛ ЯГААН САЙДАА

Зочин [192.82.76.54] 2020-03-12 16:29:03

Тэмээн хяруулын мах

Зочин [103.10.21.27] 2020-03-12 09:31:29

Сайд нь мар хангалттай л гэх юм Газар дээрээ үхрийн мах олдохгүй байна Өнөө өглөө 9.30 с 11.00 хооронд хэд хэдэн дэлгүүрээр орлоо Бүгдэд үхрийн мах БАЙХГҮЙ гэлээ Өчигдөр өнөөдөр үхрийн мах олсонгүй ээ НӨӨЦИЙН МАХ ЖИНХЭНЭ ОЧИХ ЁСТОЙ ХҮНДЭЭ ОЧИХГҮЙ БАЙНА

Зочин [64.119.21.180] 2020-03-12 07:24:57

мал аж ахуйн орон махны асуудалд орно ч гэж юу байхав. тийм асуудалд унагаахад зориуд ухаан зарж хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болно. тэр ч яахав харин солонгост бгаа хараар ажиллаж бга хүмүүс л нийгмийн халамжаас хоцорч гадуурхагдаж сүүлдээ монголоос маск мөнгө явуулах хэмжээнд очиж бна гэхийн. тэгсэн одоо нөгөө карго нь ч монголоос явахаа байцан юм уу даа. бүгдийг нь нэг дор буцааж авчирч чадахгүйгээс хойш тийшээ онгоц нисгэхдээ карго явуулж эхлэхгүй бол олон хүн тэнд жинхэнэ эрсдэлд ороод бна даа.

Зочин [202.179.25.248] 2020-03-12 05:24:10

Тэр нөөцийн мах чинь зах дээр үхэр - 12500 төг хонь 10000 төгргөгөөр зарж байна. Энэ ямар учиртай юм бэ.. 6000-7000 төгрөг гээд энэ Улаан чинь яриад байсан. худлаа болж байна. ХХААХҮЯ-ыхан нийслэлийн мэргэжлийн хяналтынхтай хамтраад захуудаар явмаар байна. Сүржиг мэдэгдэл хийчихээд шуураад байх юм дааа.

МАХ ИДЭГЧИД [64.119.23.73] 2020-03-12 04:58:42

ЭНЭ УЛААН ХЯТАД Д НӨӨЦӨЛСӨН МАХТАЙ БАЙЖ МЭДЭХ ХҮН ШҮҮ .

Зочин [192.82.70.163] 2020-03-12 03:25:35

энэ хүнээс юм хүлээх хэрэггүй мах магнат болсон

Зочин [192.82.71.97] 2020-03-12 05:59:34

Энэ нөхөр сайд болсоноос хойш өвлийн цагт мах 15000-н төгрөг болж түмэн олныг туйлдуулж ченжүүдийн магнай тэнийсэн өөрийнхөө хувийн махыг хамуудаараа заруулсан байх.урагшгүй улаан дахин бүү их хуралд сонгоорой.

Зочин [103.57.95.21] 2020-03-12 02:50:18

Маш их тариа авсан хэрэгцээгээ 100 хувь хангана гэж яриад байсан нь худал болсон энэ хүнийг зайлуулж мэргэжлийн сайдтай болго

Иргэн [194.5.53.5] 2020-03-12 02:48:13

Нийтдээ 160.000 тн буудай импортлоно гэсэн үг үү

Зочин [64.119.24.182] 2020-03-12 02:15:57

Энн муухай аймшигт цар тахал Хятадад үүссэн учраас гэмгүй байгаа бусад орныиргэдын өмнө Хятадууд уучлал гуйж тодорхоы хариуцлага үүрэх хэрэгтэй., Энэ Whuhanvuris 19 гэж нэрлэх нь зүйтэй.

Зочин [139.5.216.234] 2020-03-12 05:38:17

Яг зөв. Хятадын эрлийзүүд их эмзэглэж байгаа бололтой. Гээд Үхань Вирусын хор өөрсдийнхөн амь нас, эрүүл мэндийг сүйт хийж байна. Хар хятадын Үхань Вирус дэлхийг сүйрэлд хүргэлээ.

Zochin [66.181.169.108] 2020-03-12 02:04:52

Tom tom yarial ….. ter nuutsiin makhiig chine BAYANZURX zax deer khanasan uneer zarj bna

зочин [103.212.119.123] 2020-03-12 00:56:54

дэлхийн хэмжээнд олон тахал гарч түүхэнд бичгдсэн юм билээ,түүний адилаар бичигдэх нь дамжиггүй.манайхан ийм цаг үед улсын нѳѳц хүнсний хангамжаар хэр бэлтгэлтэй байж чадах орон бэ гэдэг нь мэдэгдэх юм алга даа.мах гурил буудайг улсын нѳѳцд авч чадаж бгаан бараг алга даа.ам ажил хоёр зѳрж хий хоосон тоо ярьж суугааг харж байна уу?тэгээд бас ҮАБЗ гэгч гурван нѳхѳр ямар ч бэлтгэлгүй улс орныг удирдах арга ухаан туршлага дутуу дулимаг бна.ингэж улсыг удирдах ёсгүй юм даа.

Зочин [139.5.216.234] 2020-03-12 01:57:26

Үхань вирусын цар тахал анх удаа гарлаа. Цаашид үхань вирусын тахал жил бүр гарах магадлал өндөр боллоо. Үхань вирусын тахал анх удаа гарч байгааг бичиж тэмдэглэж түүхэнд үлдээх ёстой.

Зочин [202.9.46.234] 2020-03-12 00:15:07

haana bgaa yum be ter nuutsiin mah chini ulaihgui hudalch ulaan unug uvgun zailj tus bolooch mongoliin ard tumend.

Haha [202.9.40.63] 2020-03-12 00:07:25

Hahaha

Зочин [202.9.46.173] 2020-03-12 00:03:14

COVID 19 -ийн товчлолыг бодит байдалд нийцүүлж задалвал: CHINA ORIGINATED VIRUS of IMMEDIATE DEATHS - Хятадад 2019 онд үүсгэсэн шууд үхүүлэх вирус.

Зочин [139.5.216.234] 2020-03-12 00:35:00

"Үхань вирус" гэж нэрлэх туйлын зөв. Дэлхийн олон улсад тархаж сая саяараа үхэх тахал боллоо. Хаа сайгүй хад чулуун дээр Хятадын Үхань хотоос энэ вирус тархсан тухай бичиж сийрүүлж хойч үедээ үлдээх хэрэгтэй. Үеийн үед мартахгүй. Бузар вирусыг дарахгүй дэлхий даяар тараасан тэр бүх ялыг хятадын түүхэнд үлдээхгүй. Иймд дэлхийн түүхэнд үлдээхийн тулд "Үхань Вирус" гэж тодоос тод нэрлэж бичих хэрэгтэй.

Зочин [139.5.216.234] 2020-03-11 23:54:05

Америкийн нэгдсэн улсын зүгээс цаашид Үханийн вирус гэж нэрлэхийг уриалсан байна. Хятадууд өөрсдийн үханиас алдсан хар тахалыг бусад дээр тохох гэж оролдож байгаа тул энэ нэршилийг авч хэрэглээрэй.


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.