Хорио цээр тогтоосон үед төрийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцно
Дэлхий нийтэд тархаж буй шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийг өвчний аюулаас хамгаалах зорилгоор Монгол Улсын төрийн байгууллагуудаас хорио цээрийн дэглэм тогтоож зохих арга хэмжээг авч ажиллаж байна.
Дээр дурдсан хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын үед иргэд тогтоосон шийдвэрт тусгагдсан хэм хэмжээг сахин биелүүлж, зөрчихгүй байх үүрэгтэй бөгөөд хэрэв зөрчсөн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээнэ.
Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан.
Мөн хорио цээр тогтоосон үед төрийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан, мөн төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд саад учруулсан, төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно гэж заажээ.
Түүнчлэн илт худал мэдээлэл тарааж хүний нэр төрд халдсан бол Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд зааснаар дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж хуульчилсан байна. Иймд иргэд төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага, алба хаагчдаас өгч байгаа санамж, зөвлөгөө, сэрэмжлүүлгийг дагаж мөрдөхийг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө
Д.Ганбат: УИХ-ын дарга индэр дээрээс "П****" гэсэн. Та нарын явуулж байгаа бодлогыг хараад малчид, ард түмэн ингэж хэлж байна
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын санаачилсан хуулийн төсөл: 2025 оноос цэцэрлэг, сургуулийн сурагчдад 11 цагт 250 грамм цэвэр үнээний сүү өгдөг болно
ЗОРИГТОЙ, ЗОРИГГҮЙ 26 ЖИЛ
С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
МАШИНД МӨРГҮҮЛЖ ЭРСЭДСЭН ОЛОН БЯЦХАН ЗҮРХИЙГ ИНГЭЭД Л МАРТАЦГААХ УУ?
ХУУЧИН АВТОМАШИНЫ ХУДАЛДАА
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?