Ангела Меркель Герман улсын нийт хүн амын 60-70 орчим хувь нь COVID-19-р халдварлах магадлалтай байгааг мэдэгджээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

Германы Канцлер Ангела меркель коронавирусын халдварын тархалт гарснаас хойш өчигдөр буюу лхагва гарагт анх удаа мэдэгдэл хийсэн байна. Тэрээр хийсэн мэдэгдэлдээ Германы нийт хүн амын (58 орчим сая хүн ам) 60-70 хувь нь COVID-19 вирусын халдвар авах эрсдэлтэй байгааг хэлсэн байна. Энэ нь гурван хүн тутмын хоёр нь COVID-19-өөр халдварлах эрсдэлтэй гэсэн үг ажээ.

Түүнчлэн одоогоор дэлхий даяар батлагдсан эмчилгээ байхгүй учраас хамгийн чухал зүйл бол тархалтыг саармагжуулах арга хэмжээ авч, цаг хожих боломжтой талаар мэдэгдэлдээ дурджээ. Тус улсын Эрүүл мэндийн сайд халдвар авсан хүмүүсийн 80%-д ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байгаа нь тархалтыг зогсооход хүндрэл учруулж байгаа талаар мөн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: NYTIMES, The sun, Dailymail