БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг хүлээн авч уулзав

Aдмин / Нийгэм

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг хүлээн авч уулзаж, "COVID-19" коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх талаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, Улсын Онцгой комиссоос гуравдугаар сарын 10-ны өдөр гаргасан шийдвэрийн дагуу БНСУ-д богино хугацааны визтэй очсон, хүндэтгэн үзэх шалтгаантай манай иргэдийг захиалгат нислэгээр нутаг буцаахаар ажиллаж буйг мэдэгдэв. Чингэхдээ манай Улсын Онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй шаардлагын дагуу БНСУ-аас нутаг буцах монгол иргэдийг ‘COVID-19’ шинжилгээнд хамруулахад солонгосын талын дэмжлэгийг хүсэв. Мөн визийн хугацаа нь дуусгавар болж буй манай оюутнуудын визийн асуудлыг нааштай шийдвэрлэх талаар хамтран ажиллахыг хүсэв.

Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх талаар шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгааг үнэлэхийн сацуу БНСУ руу захиалгат нислэг үйлдэхтэй холбогдуулан монголын талаас тавьсан хүсэлтийг өөрийн улсын ГХЯ, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын төв зэрэг холбогдох байгууллагуудад шуурхай уламжилж ажилласныг мэдэгдэв. Одоогийн байдлаар БНСУ-д ямар нэг шинж тэмдэг илрээгүй гадны болон дотоодын иргэдийг ‘COVID-19’-ийн шинжилгээнд хамруулахгүй байгаа тул дээрх нислэгээр ирэх монгол иргэдийг урьдчилан шинжилгээнд хамруулах нь хүндрэлтэй болохыг тайлбарлав. Харин иргэдийг онгоцонд суулгахаас өмнө эрүүл мэндийн байдлын талаар асуулга авах, 3 үе шаттайгаар халууныг хэмжих зэрэг бусад арга хэмжээг авахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн БНСУ-д суралцаж буй, визийн хугацаа нь дуусгавар болж буй монгол оюутнуудын визийн асуудлыг харилцан адил байх зарчмын дагуу нааштай шийдвэрлэхийн төлөө байгаа гэв.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам


Сэтгэгдэл

Зочин [66.181.176.102] 2020-03-13 00:35:47

Heden hund shinjilgee hiigeed ugchihgui unen loitson garuud shuu, tuuhendee dandaa l hajuudah uls undestnuuddee ezlegdej yavsan uls daa chaavaas

Зочин [202.126.88.47] 2020-03-13 00:15:30

manaihaas hen hvleej awsiin be

Зочин [66.181.161.58] 2020-03-12 12:20:24

erguu hangug sda uheerei chi muu bandi

Zochin [202.126.89.47] 2020-03-12 10:13:55

Mini bodlor hotos zaiduu shn tohijilt tongloltoi, orchin nuhtsul sain ger kemp barij tusgarlmar yum uvchin tahal duussni daraa geruudiig shataaj ustgaj bolno shu de!

ЗОИН [66.181.180.85] 2020-03-12 09:50:42

ХОТ БОЛОН ХҮН АМЫН НЯГТРАЛ БАГА ГАЗАРТ БАЙР БИЛТГЭЖ ѲНДѲР ХАРИУЦЛАГАТАЙ ХАНДАХГҮЙ БОЛ УЛС ҮНДЭСТНИЙХЭЭ

Зочин [66.181.182.180] 2020-03-12 09:37:44

За за солонгост шинжилгээ авахгүй боллоо.Зөвхөн Монголдоо манайд олон мянган хүнээ шалгаж байх оношлуур хр хүрэлцээтэй байгаа юм бол доо.Хөдөө орон нутгаас нарийн мэргэжлийн эмч нар сувилагч нарыг авах хэрэгтэй.Тусгай хичээл сургалт заварчилгааг эртнээс авах нь чухал шүү.ЭМ сайд аа!


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.