Гэр бүлийн хүчирхийлэл буурчээ

Н.Алтанцэцэг / Хууль

Үндэсний статистикийн хорооноос 2020 оны эхний хоёр сарын гэмт хэргийн тоон мэдээллийг хүргэлээ.

ҮСХ-ны Үндэсний тооцооны шинжилгээ судалгааны газрын ахлах статистикч Н.Өлзийханд "Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 170 хэргийн 23 (13.5%) нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг)–ээр зүйлчлэгдсэн. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2020 оны эхний хоёр сард 23 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 114 (83.2%)-өөр буурсан үзүүлэлт болсон. Түүнчлэн,

  • Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 2020 оны эхний хоёр сард 426 болж, өмнөх оны мөн үеэс 22 (4.9%)-оор
  • Мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 38 болж, 4 (9.5%)-өөр
  • Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэрэг 170 болж, 155 (47.7%)-аар
  • Бүлэглэн үйлдсэн хэрэг 294 болж, 5 (1.7%)-аар
  • Хүүхэд оролцсон хэрэг 64 болж, 19 (22.9%)-өөр тус тус буурсан.

Харин эмэгтэй хүн оролцсон хэрэг 540 болж, 128-аар буюу 31.1%-аар өссөн байна" гэлээ.

Ийнхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2020 оны эхний хоёр сард 34.1 тэрбум төгрөг болж, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 2.6 тэрбум төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 1.2 (3.5%) тэрбум төгрөгөөр, нөхөн төлүүлсэн хохирол 5.0 (65.4%) тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт болсон аж.

Нэмж дуулагахад гэмт хэргийн улмаас 2020 оны эхний хоёр сард хохирсон 6,517 хүн байгаагаас

  • 36 (0.6%) нь 7 хүртэлх насных
  • 228 (3.5%) нь 8-17 насных
  • 1,619 (24.8%) 18-29 насных
  • 2,052 (31.5%) нь 30-39 насных
  • 1,405 (21.6%) нь 40-49 насных
  • 1,177 (18.0%) нь 50, түүнээс дээш насных байгаа юм.

Мөн улсын хэмжээнд 2020 оны эхний хоёр сард 17.4 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 2.2 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 2.3 (11.9%) мянгаар буурч, харин баривчлагдсан хүн 659 (43.5%) -өөр өссөн байна.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:35:23

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:35:23

Irgen [192.82.75.155] 2020-03-14 03:13:22

Hentii usdun geed bgaam bishuu, 2 ohiniig ger buleeree huchirhiilj baisan shdee, tend ochij ajillaach

ү [202.9.40.72] 2020-03-13 16:39:06

гэр бүл хэдэн салаж бга тоо бга болуу

Дондог [203.91.119.42] 2020-03-13 13:43:05

Архичан танхай авгай нар их болсон байна, энд тэнд очиж жагсаал цуглаан хийж нүцгэлж шалдалж түйвээж явдаг шантаажны авгай, архи ууж агсан согтуу тавьдаг авгай нар ч их байна

бүр нэг гөлийсөн [202.9.46.217] 2020-03-13 12:28:20

цаад эздийхээ заавраар хүн ал гэвэл алахаар хүйтэн цэвдэг араатан царайтай эмэгтэйчүүд олширсон цөвүүн цаг

СТАТИСТИК ГУАЙ [202.9.46.217] 2020-03-13 12:25:11

ХЭНИЙ ДААЛГАВАРААР ГЭМТ ХЭРЭГ ЯРИАД БАЙГАА АЛМАС ВЭ , ЦАГДАА ХУУЛЬ ХҮЧИНИЙ БАЙГУУЛЛАГА НЬ ХААЧСАН БОЛООД ЧИ ЯРИАД БАЙНА , ЭНЭ ЯААДАГ ХҮҮХЭН ЯАХ ГЭЭД ӨӨРИЙГӨӨ БУСДАД СУРТАЧЛААД БАЙГААН

Зочин [202.9.46.217] 2020-03-13 12:22:45

статистикийн байгуулал хүчирхийлэл ярьж солиорох шаардлага байна уу , ажил үүргийн хувиараа мэдэх үү энэ хөдөөний хүүхэн

Зочин [202.179.24.229] 2020-03-13 08:57:59

энэ нэг худлаа ажил хийж ард түмний татвараар тэжээгдсэн улсууд байна аа

Зочин [150.129.142.106] 2020-03-13 07:58:14

та нар гэр бүлийн хүчирхийлэл гэдгээр хайран сайхан хичнээн залуусын амьдралыг хохироосон бэ? Энэ сэдвээр мөнгө олох гэсэн өмгөөлөгч, элдэв төрийн бус байгууллагуудын үгээр хүний хувь заяаг шийдэж болохгүй ш дээ. Хууль шүүх яагаад дандаа нэг талыг барьдаг болчихсон юм бэ?!!

Зочин [202.126.89.137] 2020-03-13 08:44:02

Тэгэх ёстой гэр бүлээ дарамталдаг муусаан үхрүүдийн шиитгэх ёстой за юу


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.