“И Март” дэлгүүрт 20 сая төгрөгийн торгууль оногдууллаа
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний борлуулалт, нийлүүлэлт, нөөцөд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, дамлан худалдаалахад хяналт тавьж ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох бусад төрийн захиргааны байгууллагуудад үүрэг болгосон.
Тус чиг үүргийн хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагваар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2020.03.13/ “И март” дэлгүүрт махны үнэ нэмсэн асуудлаар хяналт шалгалт хийжээ.
Хяналт шалгалтаар “И март” дэлгүүр нь гуравдугаар сарын 11-ний өдөр хонины махны үнийг 1 кг тутамд 1200-аас 1350 төгрөгөөр, үхрийн махыг 1 кг тутамд 1300-аас 1700 төгрөгрөөр тус тус нэмсэн нь тогтоогдсон байна.
Улс оронд бий болсон онцгой нөхцөл байдлын үед худалдааны хууль бус арга хэрэглэн махны үнийг үндэслэлгүй нэмж, хэрэглэгчийг хохироосон үйлдэлд нь “И Март” дэлгүүрт Зөрчлийн тухай хуулийн дагуу ШӨХТГ-аас 20 сая төгрөгийн торгууль оногдууллаа гэж Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.











.jpg)


.jpg)























































Иргэдийг автомашинаар нь далимдуулан ингэж шулж байна
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Иргэн Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нарыг дахин 30 хоног цагдан хорихоор болжээ
Хуульч Н.Төрмөнх: Монгол Улсын хувьд давхар иргэншлийг хуулиар хүлээн зөвшөөрдөггүй
У.Хүрэлсүх: Үндэсний эв нэгдэлд хохирол учруулах аливаа ёс бус үг үйлдлийг энэ цаг мөчөөс эхлээд таслан зогсоох ёстой