“E-mart” дэлгүүрт 20 сая төгрөгийн торгууль оногдуулжээ

Н.Алтанцэцэг / Хууль

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний борлуулалт, нийлүүлэлт, нөөцөд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, дамлан худалдаалахад хяналт тавьж ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох бусад төрийн захиргааны байгууллагуудад үүрэг болгосон.

Тус чиг үүргийн хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагваар ахлуулсан ажлын хэсэг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “И март” дэлгүүрт махны үнэ нэмсэн асуудлаар хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар “И март” дэлгүүр нь 3 дугаар сарын 11-ний өдөр хонины махны үнийг 1 кг тутамд 1200-аас 1350 төгрөгөөр, үхрийн махыг 1 кг тутамд 1300-аас 1700 төгрөгрөөр тус тус нэмсэн нь тогтоогдсон байна.

Улс оронд бий болсон онцгой нөхцөл байдлын үед худалдааны хууль бус арга хэрэглэн махны үнийг үндэслэлгүй нэмж, хэрэглэгчийг хохироосон үйлдэлд нь “И Март” дэлгүүрт Зөрчлийн тухай хуулийн дагуу ШӨХТГ-аас 20 сая төгрөгийн торгууль оногдууллаа гэж Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 21:20:48

dCMvAg http://pills2sale.com/ levitra nizagara

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:34:46

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:34:45

Зочин [203.91.112.146] 2020-03-16 04:14:54

ЖҮР ҮР БҮХ ҮНЭЭ 50 ХУВЬ НЭМСЭН БАЙНАЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ ЮМУУ

иргэн [133.218.178.161] 2020-03-15 04:23:35

20 саяар торгоно гэдэг чинь тоглоом л байна ш дээ. Е мартын оронд еер нэг жижгэвтэр бизнесмений дэлгvvр байсан бол яаж беен юм болж лицензийг нь х ртэл цуцалж байгаа бол доо. Худалдан авагчдыг даан ч дэндvv дорд vзэж байх шив.

Zochin [103.229.121.116] 2020-03-15 01:21:36

Manaihan gej dan orkuud bgdag um uu? Hashaa um? Ta nar Zah garaad uz?!!! Zah Serling une geed neg Malchin kg ni 7500 r HOninii mahaa buund ni uguhud damchini ni avaad l 100000-120000 geed zogsono biz dee? Delguuruuded huuchin nuutsiin mah 6700 gej bna Teriig ni e mart d zarval sain shine mah avah gesen hun avah uu? Zah zeroing uneer 6800 sat avaad Ashgaa tootsood heden zuun ajilchdiinhaa tsaling Tavina biz dee? neg l in delgetsiin Tsaanaas Aladdin ug hyadaad ug geed l urialah um bid bugd Mongol Huus gej yagaad bodoj boldoggui um bee? Saya ter Strato geed nuurg ugaadag companiig tal talaas ni Henley bgaad l haalgiig ni bariulchihlaa tegeed yu hojij bgaa um? Tatvart tuluu mungu zogsono companionships ni Uruu Tulj chadahgui gadaad hurungu oruulagch urgene 100 Garui ajliin Bair baihgui iim um bol ni hahuuli nehsen tatvariin Baitsaagch turiin huuliig heregjuulsen dodigor amitan Ulsaa ,Ard tumnee alaad uuruu gedsee daahgui bas hahuuli ni huuchin Ehnertee huuhdiin tetgemjee tuluhgui ...

Зочин [202.126.89.174] 2020-03-14 17:12:45

Юм хийсэн царай гаргаж иргэдийнхээ үгийг дагаж байна.сонгуулийн жил учраас.

зочин [202.55.188.41] 2020-03-14 15:57:25

харин 3 давхрын номын тасагт нь гоё ном байдаг

зочин [202.55.188.41] 2020-03-14 15:54:22

өөдтэй авах юм олддоггүй юм аа орохоороо алим мандрин 2 л авдаг

зочин [115.65.46.112] 2020-03-14 13:02:47

Яг зөв, E-Mart дэлгүүрт зарагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүн ба бараа нь өндөр үнэтэй мөртлөө чанар муутай, хуурамч байдаг юм билээ, ялангуяа үндэсний үйлдвэрийн гоо сайхны бүтээгдэхүүн нэг л бишээ, орлуулсан хуурамч , адилхан барааг хаа нэгтэйгээс авчирч худалдаалдаг юмуу? мэдэхгүй нэг л сонин, огт өөр чанартай зүйлс байдгийг анхаарна уу. Жимс ногоо нь чанар муутай, хэнд ч хэрэггүй баахан чихэр шоколад жигнэмэг нэртэй хор, архи согтууруулах ундаа хэтэрхий ихтэй биш үү? Ер нь ийм мэт хуурамч дүр эсгэсэн дэлгүүрийг Монголд заавал ажиллуулах ёстой юу?

Зочин [202.55.188.43] 2020-03-14 10:56:26

Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo, ontsgoi baidal zarlan medeelelsen ued hunsni hergeleeni une nemj huurugdul homsdol uusgesen ued aj ahui negjid arga hemjee avagdah bolno

Зочин [103.57.94.14] 2020-03-14 10:17:27

200 саяаар торгох байсын

zochin [202.126.89.225] 2020-03-14 09:37:09

Hamgiin anh korono verus gehed l hooson languu haruulaad ard tumniig bujignuulj hamag uoma zarj dussan shu.Mash ender torgoh estoi.

Зочин [202.55.188.40] 2020-03-14 08:15:15

20сая төгрөгний торгууль юу ч биш наад улсуудад чинь хохирсон иргэдийг яах уу. Оргил, Номин худалдааны төвүүд Емартын шахалтаар үнээ нэмэхээс аргагүй боллоо гэж зарлаж байсан тэр үёд нь арга хэмжээ авахгүй дээ

Зочин [150.129.143.88] 2020-03-14 07:43:16

Ийм нэмэгдлээр ард иргэдэд 1тн мах зарсан байхад л 20 сая төгрөгний торгуул алдагдал биш. Эцэст нь илүү үнээр авсан ард иргэд л хохирч үлдэж байгаа юм.

зочин [192.82.75.220] 2020-03-14 04:30:51

Илүү үнээр мах авсан бол зөрүүг нь олгож ирэгнийг хохиролгүй болгооч.


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.