Тусгай үүргийн эхний онгоц Улаанбаатарт газардлаа

Н.Алтанцэцэг / Нийгэм

Монгол Улсын Засгийн газраас БНСУ болон Япон улсад буй хүндэтгэх үзэх шалтгаантай иргэдээ тусгай үүргийн онгоцоор авчрах шийдвэрийг энэ сарын 11-ний өдөр гаргасан юм.

Шийдвэрийн дагуу өнөөдөр БНСУ-аас эхний ээлжийн 244 иргэнийг авчирч буй МИАТ компанийн тусгай үүргийн онгоц Улаанбаатар хотын "Чингис хаан" Олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.

244 зорчигчийг ХӨСҮТ, Цэргийн нэгдсэн төв эмнэлэг, “Эрх Саран” сувилал руу хүргэх үйл ажиллагааг шууд явуулах тул зорчигчдын ар гэрийнхнийг нисэх буудалд очих шаардлагагүй гэдгийг Иргэний нисэхийн ерөнхий газраас сануулж байна.

image