Зах, худалдааны төвүүд өнөөдрөөс хэвийн ажиллана

Н.Алтанцэцэг / Нийгэм

Монгол Улсад шинэ коронавирус өвчний халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, энэ сарын 10- 16-ныг хүртэл хүнс, ахуйн барааны худалдаа, нийтийн халуун ус, дугуй засвар, смарт карт борлуулах цэгээс бусад үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоосон.

Тэгвэл Нийслэлийн Засаг даргын А/333 тоот захирамжийн үйлчлэл өнөөдөр дуусч, захирамжид дурьдагдсан үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа нээхээр болоод байна. Өнөөдрөөс зах, худалдаа үйлчилгээний төв, хоолны газар, авто засвар, бүх төрлийн үйлчилгээний цэгүүд хэвийн ажиллана.