УИХ-ын дарга Г.Занданшатар “Их сургуулийн эмнэлэг сургалт, судалгааны институци болох ёстой” гэв

Aдмин / Хууль

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, доктор, профессор, Н.Бира, Х.Оюунцэцэг, доктор, дэд профессор Г.Эрдэнэтуяа, Ц.Одгэрэл, доктор Н.Үен, зүрх судлалын тэнхимийн багш, Анагаах ухааны сургуулийн Үйлдвэрчний хорооны дарга Н.Бат-Эрдэнэ нарын зэрэг хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Эдгээр багш нар Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан АШУҮИС-ийн Сургалтын эмнэлэгт зөвлөх эмч, тасаг, тэнхимийг эрхлэгчээр ажиллаж байгаа хүмүүс юм байна.

Өмнө нь Монгол Улсын Их Хуралд хандан АШУҮИС-ийн профессор, эрдэмтэн багш, Их сургуулийн эмнэлгийн эмч, мэргэжилтэн, сувилагч, ажилтны төлөөлөл 310 хүний гарын үсэг зурсан Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтийг шийдвэрлүүлэх асуудлыг тэд хөндөж ярилаа.

Уг хүсэлтэд:

1. Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.15-д “Их сургуулийн эмнэлэг” гэсэн нэмэлт оруулах;

2. Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 16.1.19-д “Их сургуулийн эмнэлэг нь Анагаах ухааны боловсрол олгох Их сургуулийн харьяа, анагаахын сургалт судалгааны ажил эрхлэх, төрөлжсөн мэргэшлийн тусламж үзүүлэх цогцолбор байна” гэсэн нэмэлт оруулах; хэмээн дурдсан байсан юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

- Та бүхний тавьж буй хүсэлтийн дагуу хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Ажлын хэсэг байгуулж судалсан. Та бүхэн “Их сургуулийн түшиц” биш, “Их сургуулийн харьяа” эмнэлэг гэж томъёолох саналтай байгаа юм байна. Мөн тус эмнэлэг аль яамны харьяалалд байх вэ гэдэг асуудлыг хөндөж байгаа.

Монгол Улсын Засгийн газраас хуулийн төслийг боловсруулж дууссан. Удахгүй өргөн баригдаж, УИХ-аар хэлэлцэх болно гэлээ.

Тэрбээр “Дайны хажуугаар дажин” гэж үг бий. Улс орон, дэлхий даяар корона вирусийн аюултай тэмцэж буй энэ үед асуудлыг аль болох зөв, ирээдүйг харсан нэгдмэл бодлого, зорилгоор шийдэх нь чухал. Хууль батлах нэг хэрэг. Гарцаагүй зөв зохицуулалт хийх ёстой. Нэр томъёо, аль яамны харьяалалд байх зэрэг асуудлыг хөөцөлдөхөөс нэгэнт баригдаж, ашиглалтад орсон эмнэлгийг Их сургуулийн эмнэлгийн дэлхийн жишгийн дагуу ажиллуулах нь илүү чухал гэж тэмдэглээд, “Их сургуулийн эмнэлэг сургалт, судалгааны институци болох ёстой. Энэ л та бидний үндсэн зорилго” хэмээн онцоллоо.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:34:35

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:34:34

Зочин [202.179.24.225] 2020-03-17 09:56:40

Ner tomiyo ali yamni hariya baih asuudliig hootsoldohoos, negent barigdaj ashiglaltand orson emnelegiig delhiin jishigt ajilluulah ni iluu chuhal.Ih surguuliin emneleg surgalt, sudalgaanii institutsi boloh ystoi, ene l bidnii undsen zorilgo gej ontsoljee. Ene ug uguulbert ih nuugdmal utga bna daa. Songodo-giin hoinoos ojloo gej yrij, bichij bgaa ni negiig bodogduulah bololtoi. Eruul mendiin asuudliig biznes, mungu oloh heregsel bolgon hardag bolood bh shig /Neg jishee- emiin kompanuud 3-han orond tsoon heden hund bogino hugatsaand turshigdsan emiig shuud emchilgeend oruulj irj bgaa ni irgediin EM-ded ayul ersdel avch irj bgaa tuhai AU-nii erdemten yrij bhiig sonsoj bsan/ ih hural ni hynaj, zov huuli jurmaar zohitsuulahgui bol hetsuu boloh hi dee.

Зочин [64.53.234.130] 2020-03-16 23:08:00

Hulgaichuudiin arga ih nariin shuu huuli oorchilj baigaad, dampuuruulj baigaad, huivaldaanii zamaar, gutgeleg allaga hiih zamaar chononoos dor muug setgene shuu! Bolomjtoi sonor seremjtei baigaarai

Зочин [103.57.95.180] 2020-03-16 22:00:51

АШУҮИС-ын бодлого буруу явж байсан нь боловсролын яамтай шууд холбоотой. Онц гоц халдварт өвчинтэй тэмцэх, эмчлэх мэргэжилтэн гэдэг бол цэргийн биологийн зэвсэгтэй хамаарах тул Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалах яамны харьяанд байж нэгдсэн бодлогоор бэлтгэгдэх учиртай. Энэ эмнэлэг, АШУҮИС бүгд эрүүлмэндийн яамны доор байх учиртай. АШУҮИС-ийн элсэлтийн шалгалтаас эхлээд өөрчлөх шинэчлэх цаг ирсэн. Эмч бэлдэх гэж байгаа бол эрэгтэйчүүдийг 60% болгож элсэлт авах хэрэгтэй. Эрчүүд хамгийн сайн эмч болдог нь олон улсын жишигээр батлагдаж байна.

Дарь [192.82.76.125] 2020-03-16 21:58:40

Шинэ дарга нар ухаантай сайн шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.