С.Баяр, С.Баярцогт нарын долоон хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Н.Алтанцэцэг / Хууль

Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 71 хэргийг шүүхэд шилжүүлжээ. Эдгээрээс олны анхаарал татсан хэргүүд гэвэл,

  • Улсын харцага цолтой Г.Ганхуягийн бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн, далайлган сүрдүүлсэн үйлдэлтэй хэрэгт 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Монгол улсын Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль, дүрэм журам зөрчиж Худалдаа хөгжлийн банкнаас өндөр үнэтэй барилга худалдан авч, давуу байдал олгосон үйлдэлтэй хэрэгт 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Нийслэлийн засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацийн захирлаар ажиллаж байсан А.Гантулга, Бэрэн групп компанийн захирал Б.Мөнхтөр нарын бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан хэрэгт 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Б.Махбалын хүнийг санаатай алсан үйлдэлтэй хэрэгт 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Б.Батзоригийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих сангаас их хэмжээний зээлийг хууль бусаар олгож, бусад давуу байдал олгосон хэрэгт 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэлтсийн дарга, мэргэжилтнүүд болох Д.Даваасамба, С.Баярхүү нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан самрын идээ Монгол улсын хилээр гаргах зөвшөөрөл олгож хахууль авсан, бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэлтэй хэрэгт 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Монгол улсын Засгийн газрын гишүүн, сайдаар ажиллаж байсан М.Энхсайханд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Эрчим хүчний яамны харьяа Таван толгой цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгжид хууль бусаар автомашин худалдсан, Таван толгой төслийг Монгол улсын нийтийн эрх ашигт илт алдагдалтайгаар Засгийн газарт танилцуулан, төслийг хэрэгжүүлэхээр Улсын их хуралд өргөн барьж, Монгол улсын эдийн засгийн хүчин чадлыг доройтуулах зорилготой үйлдэл гүйцэтгэсэн хэрэгт 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, Эрдэнэс монгол компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын 7 хүнд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд тус тус шилжүүлээд байна.

Одоо Нийслэлийн прокурорын газарт,

  • Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон үйлдэлтэй албан тушаалтнуудад холбогдох хэрэг,
  • Улсын их хурлын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих сангаас хууль бусаар зээл олгож, бусад давуу байдал олгосон хэрэг,
  • Жаст компанийн захирал Ш.Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргүүдийг тус тус хянагдаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Прокурорын Газар


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:28:22

ReT62I http://pills2sale.com/ levitra nizagara

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:35:02

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:35:01

Монгол Иргэн [139.5.217.144] 2020-03-17 22:03:10

ШҮҮХИЙН ШУДАРГА, ШУДАРГА БУСИЙН ИЛРЭЛ ЭНДЭЭС Л ХАРАГДАХ БОЛЖ ДЭЭ... ХЭРЭВ С.БАЯР ТЭРГҮҮТЭЙ ШУНАЛТНУУДЫГ ЗҮГЭЭР ӨНГӨРҮҮЛЭХ ЮМ БОЛ МОНГОЛЧУУД БИД ЖИНХЭНЭЭСЭЭ БОСОЖ ТЭМЦЭХ БОЛНО ШҮҮ ДЭЭ..

Zochin [202.126.89.198] 2020-03-17 09:25:23

Ed narig dahij ulsin mungur hoolloj undalj 1,2 jil ugch bhr buh hohirolig n baragdulad torgood ulsin tusuvt mungu orulache. Ter l hamgin shudraga shiidver

Ирээдүйд юу болох вэ? [202.5.206.165] 2020-03-17 07:23:15

2 жилийн дараа өнөөдөр ЕС хийж буй У_Хүрэлсүх, ЗГХЭГ дара Оюун-Эрдэнэ нарын ирээдүй мөн ийм байх болно....

иргэн [103.10.23.89] 2020-03-17 12:46:38

чи бүү улих хуц бөхс долоогч минь Хүрэлсүх зөв ажилаж байна ард иргэд шудраг зөв үүлдэлийг дэмжэнэ нэгэнт эхэлсэн энэ ажилаан харуцлагтай шудраг гүүцэтгэх хэрэгтэй МАНАНгийн гар хөл болсон хууль шүүхийн байгуулагд үүрэлсэн хүмүүсийг зайлуулах хэрэгтэй шүү Дүр үзүүлэж ард түмнийг хуурах юм бол харин өршөөхгүй болно доо

Иргэн [202.179.31.59] 2020-03-17 06:57:35

Маш зөв наад луйварчид,урвагчид,авлигчдыг даруйхан ялыг нь үүрүүлж торны цаана суулга,улсад учирсан хохирлыг нь барагдуулж Кови-19-д зарцуулах хэрэгтэй.Одоо Шүүхийн шийдвэрийг харах л үлдлээ.Иргэд бид маш их эдгээр асуудлууд шудрагаар шийдэгдээсэй гэж тэсэн ядан хүлээж байгаа шүү.эдгээрийг шийдэж чадвал МАН-ын нэр хүнд багагүй өсөх байх гэсэн хүлээлт бий шүү.

Зочин [202.179.27.183] 2020-03-17 06:35:18

ОДОО ШҮҮХ ХЭР ШУДАРГА АЖИЛЛАДАГИЙГ ХАРИЙ.АРД ТҮМЭН ЭДГЭЭР ХҮМҮҮСТ ЯЛ ӨГЧ ХОРИХЫГ ҮНЭХЭЭР ХҮСЧ БАЙНА.ЭХНЭЭС НЬ ЯЛ ӨГӨХГҮЙ ХОЙШЛУУЛААД ЭХЭЛЛЭЭ.ЭЛБЭГДОРЖ САЙХАНБИЛЭГЭЭ ДАГУУЛЖ ИРЭЭД ШОРОНДОО БАС ХАТАХ ХЭРЭГТЭЙ.

Зочин [66.181.160.10] 2020-03-17 06:03:13

худал ажил хийсэн дүр үзүүлэх бол амархан. үр дүн 0. шийдэх сонирхол бас 0

Зочин [202.55.188.85] 2020-03-17 05:30:19

БОАЖЯ-ны газрын дарга, хэлтсийн дарга, мэргэжилтэн гэсэн 3 хүн байх ёстой атал нэг нь алга яасан байх нь уу сугалсан байх нь!!!!

Bi [64.119.19.7] 2020-03-17 09:45:29

samrin ideeni zuvshuuruld garin useg zurdag 1 gazrin darga 1 mergejilten bgd. Uur shiiddeg garin useg zurdag 3 dahi hun bdaggui sh de.

Зочин [64.119.23.91] 2020-03-17 06:15:13

Яаг үнэн, зөвшөөрөл, шийдвэрийг ямар ч ахлах мэргэжилтэн гаргахгүй. Газрын дарга нь одоо сайдын зөвлөх хийгээд л явж бнашдээ

An [64.119.16.112] 2020-03-17 05:25:42

Puntsadiin Tsagaan where......?

Зочин [64.53.234.130] 2020-03-17 04:00:49

Songuuliin show bolgoj moloigodoh geegui unen monoor hergiin uchiriig olj hujiriig tungaana gej naidaya! MONGOLIIN TOR MONH ORSHIG!

Зочин [66.181.161.95] 2020-03-17 04:29:49

хэрэгхийсэн болоод шүүхэд шилжинэ тэгээд юу ч болоогүй юм шиг гараад л ирнэ дээ сонгуул болох сургаар л ард түмний сэтгэлийг нь хуурч ханахгүй юм аа цагаан захтнууд шоронд орж ял авна гэвэл тэрэн шиг худал зүйл хаана ч байхгүй ээ одоо больчих тэгэх үү одоо энэ муухай Элбэгдоржтонгуудийг бүгд ялаа үүрээд ачигдлаа гэсэн мэдээ сонсмоор байна даа ард үүнийг л хүснэ бас дээр нь бүх хөрөнгө нь улсын орлого боллоо гэж мэдээ байвал бүр сайн байна даа эрхэм ноёдоо өөр та бүгдээс юу ч хүсэхгүй төр шударга ажиилах гэдэг бол мөнх тэнгэрийн зарлиг гэдгийг мартаж болохгүй эрхэм ноёдоо

Зочин [202.21.108.184] 2020-03-17 03:57:39

Элбэгдож Сайханбилэг 2-ыг яах вэ

Зочин [202.55.188.88] 2020-03-17 15:45:20

Адгийн новш з энхболдыг шоронд хорих хэрэгтэй

Зочин [103.10.23.89] 2020-03-17 12:49:24

шүүх хуулитйн байгуулагд МАНАНгийн бууны нохой нар одооч дүүрэн байгаа тэд шудраг шийдэх нь юул бол

Зочин [203.91.118.180] 2020-03-17 03:55:38

Ашгүй энэ хэдэн хулгайч нар шорондоо орох нь дээ.

Зочин [64.53.234.130] 2020-03-17 04:01:31

Tiim bololtoi

zochin [66.181.164.214] 2020-03-17 03:50:42

Ер нь Ко г далимдуулаад энэ шүүх ч тэр сонгууль тэр бүх юмыг гууль болгоно биз

Зочин [202.179.27.228] 2020-03-17 03:41:55

uih-d huuli taniltsuulaad yaltan boldiimuu?

Зочин [66.181.169.116] 2020-03-17 03:27:30

Бас нэг хулгайч Дорлигжавын гэмт хэрэг яасан вэ, Шийтгэх хэрэгтээ шүү........

Зочин [103.10.23.89] 2020-03-17 12:50:30

Дорилог бол дахалагдсан хулгайч

Зочин [64.53.234.130] 2020-03-17 04:02:10

Nyamdorj daraad bainaa

Онцгүй үеэр хэрэг шийдэгдэхэндээ. Ингэж анхнаасаа төлөвлөсөн юм биш үү? [202.131.225.53] 2020-03-17 03:12:42

Хэргүүдийг наадмаас нааш шийдэхгүйдээ. Наана нь хэрэг дутуу мөрдөгдсөн, өмгөөлөгч нь ирсэнгүй, бие муу, коронавирус, энэ тэр гэсээр байгаад зун болгоно. Зун сонгууль болж шинэ Улсын Их Хурал цугларна. Тэгээд 2021 оны Ардын хувьсгалын 100 жилийн ойн өршөөл гарч хэрэг нэг хэсэгтээ шүүхэд урагшилахгүй. Юү болж дуусахыг бид удаан л харах байхдаа.

ЗОЧИН [103.212.118.134] 2020-03-17 03:03:41

ЖАСТЫН БАТХҮҮ, ЭРДЭНЭТИЙН ГАНЗОРИГ НАР МАН-ЫН ТОМЧУУЛТАЙ ХУЙВАЛДАЖ 109 САЯ $ ЗАЛИЛЖ ЛУЙВАРДСАН, ТҮҮНИЙХЭЭ ИХЭНХИЙГ БАТХҮҮ ЭРДЭНЭТИЙН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫГ ЗАРАХ ОНЦГОЙ ЭРХТЭЙН ХУВЬД БАЯЖМАЛ БОРЛУУЛСАН ОРЛОГООРОО ТӨЛЖ ОЛОН АРВАН САЯ $ ЗАВШСАН, ТҮҮНЭЭС ГАДНА 40 САЯ $-г НЬ ЗАСАГ ТӨЛСӨН ХЭРГИЙГ ЯАЖ ШИЙДЭХИЙГ АРД ТҮМЭН ХАРНА.

ЦУХАЛДАГЧ [202.126.89.98] 2020-03-17 02:57:17

ХУЛГАЙЧДЫГ ШИЙТГЭХ ШҮҮХ БАЙГАА ЮМ УУ. ХУЛГАЙЧИЙН ЭРХИЙГ ЯРИАД ХҮНД СУРТАЛ ГАРГАХ БИЗ ХАРЖ Л БАЙЯ. ШИЙТГЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЖИНХЭНЭ БОСЛОГО ГАРГАНА ШҮҮ

Зочин [103.10.23.89] 2020-03-17 12:51:52

Хулгайч нарын төр хулгайчыг шийтгэх нь юул бол зөвхөн дүр үзүүлнэ

Зочин [59.153.115.111] 2020-03-17 02:53:13

Эдгээр хэргийг шийдэж яллаж чадах юм бол нийгэмд шударга ёс тогтох эхний алхам болно

Zoloo [202.126.89.184] 2020-03-17 02:31:16

Elbegdorjtoi hereg zamharch ba. Ene hun mongoliig elgeer ni hewtuulsen mash ih hohirol ychryylsan hun .

Зочин [202.131.243.186] 2020-03-17 02:24:55

ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ШОХОЙН ҮЙЛДВЭР, ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРҮҮДИЙГ САЙН АЖИЛЛАЖ БАЙХАД НЬ ХУВЬЧЛАХ НЭРЭЭР НОХОЙН ЗАМААР ОРУУЛСАН БАЙНА.ЛУЙВАРЧДЫГ ОЛЖ ШИЙТГЭХ ХЭРЭГТЭЙ.

Зочин [64.53.234.130] 2020-03-17 04:03:12

Shiitgenee harj l bai

зочин [202.55.191.205] 2020-03-17 02:21:04

Шүүхийн байгууллага Шударгаар шийдвэрлэж ард түмэнд мэдэгдэх хэрэгтэй байна. дараа дараагийн нөхдүүдэд сургамж болно шүү.

ЗОЧИН [202.9.46.228] 2020-03-17 02:18:10

ЭЛБЭГДОРЖ ХУЛГАЙЧИЙН ГЭМТ ҮЙЛДЛҮҮД ХЭМЖЭЭ ХЯЗГААРААС ХЭТЭРСЭН НЬ УЛАМ БҮР ТОДОРХОЙ ЭЗЭНТЭЙ БИЕТЭЙ ГЭРЧТЭЙ ХОХИРОГЧТОЙ НЭХЭМЖЛЭЛТЭЙ БУЛТАХ АРГАГҮЙ БАРИМТТАЙГААР МӨН Ч ИХ ГАРЧ ИРЖ БАЙНА ДАА. ТЭР ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙН ДЭЭРЭМ ГЭЖ АЙМШИГТАЙ ЮМ БАЙНА, ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙГ НЬ ОРДТОЙ НЬ ЗАЙСАНГИЙН АМНЫ НЭГ ХОРООЛЛЫН 4 ӨРӨӨ БАЙРНЫ ҮНЭЭР АВААД, НЭМЖ БАНКНУУДААС БӨӨН МӨНГӨ АВААД, ТЭГЖ ХУЛГАЙ ЛУЙВРААР АВСАН ХОЙНОО ҮЙЛДВЭРИЙГ НЬ АЖИЛЛАГСАДТАЙ НЬ ГАРГААНД НЬ ХАЯЧИХААД ЗӨВХӨН ТӨМӨРИЙН ХҮДРИЙГ НЬ ӨДӨРЖИН ШӨНӨЖИН ХИЧНЭЭН ВАГОНООР НЬ ЗӨӨЖ ЦӨС МӨНГӨ ХИЙСЭН БУЗАР ХУЛГАЙ БАС Л ТЭР МУУ БУЗАР ХУЛГАЙЧ ЭЛБЭГДОРЖИЙНХ АЖЭЭ

Зочин [66.181.181.215] 2020-03-17 02:13:52

Хулгайчдыг хамгийн хатуугаар гэсгээн цээрлүүлэх хэрэгтэй С. БАЯР лаларыг тамлаж албал зохилтой

Зочин [202.179.31.55] 2020-03-17 02:27:17

Alaad hereggui. 2008 7-1 ny 5 zaluu-n ar ger-g tejeelge. Elbegdorjoor oron gergui huuhduud-g hoolloj unda buh nasaar ni.


38 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
38 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.