Хулгайн гэмт хэргүүдийг илрүүлэн шалгаж байна

Aдмин / Хууль

Өнгөрсөн оны 12 дугаар сард Сайнцагаан суманд Prius-20 маркийн таван автомашины нүүрсэн янданг хулгайлсан хэрэг гарсан төдийгүй он гарсаар хоёр ч удаагийн орон байрны хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэн.

Энэхүү хэргийг үйлдсэн гэмт этгээдүүдийг илрүүлэн шалгаж байгаагаа аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Тодруулбал, Сайнцагаан сумын долдугаар багийн нутаг дэвсгэрт өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө гарсан Prius-20 маркийн 5 автомашины нүүрсэн янданг хулгайлсан гэмт хэргийг Дархан-Уул аймгийн харъяат 23 настай Н, 25 настай Г, Улаанбаатар хотын харъяат 28 настай Б нар бүлэглэн үйлдсэн болохыг тус цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Харин энэ оны хоёрдугаар сарын 13-14, гуравдугаар сарын 3-4-нд шилжих шөнө Сайнцагаан сумын 5, 6 дугаар багийн нутагт дэвсгэрт иргэдийн орон байранд хууль бусаар нэвтэрч мөнгөн эдлэл, хөөрөг зэрэг эд зүйлс хулгайлсан гэмт хэргийг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харъяат Б, Т, Б нар бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн болохыг тус цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид мөн илрүүлэн шалгаж байгаа ажээ.

Тиймээс орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн газраас анхааруулж байгаагаа мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Дундговь /МОНЦАМЭ/


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:34:54

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:34:52

зочин [43.242.242.56] 2020-03-19 05:11:45

1хулгай биш залилан луйвар бас маш их байгаа биеийн амрыг хайсан залхүү нөхдүүд игэж амьдраад байна төр юм бол үзүүлдэг зовлогийн үзүүл хайрлах хэоэг байхгүй эд нараас болж хохирсон хүмүзс хэцүү байна

Гэрэлээ [114.30.17.110] 2020-03-19 00:00:47

Хөөрхийс амьдрахын эрхэнд л хулгай хийгээд биз. Ажил төрөл байхгүй монгол оронд яаж ч амьдармаар юм бэ дээ.

зочин [124.158.95.5] 2020-03-20 01:33:31

гэрэлээ амьдрахын эрхээр хулгай хийнэ гэж юу байсийн.

Зочин [66.181.178.74] 2020-03-18 08:07:43

Хүүхдийг багаас нь анхаарахгүй хаяснаас хүүхэд залуус буруу замаар хүмүүжиж хулгай дээрэм хийж архи ууж тамхи татаж байна.

Иргэн [66.181.161.63] 2020-03-18 07:49:07

Нэгэнт л уйлдэл дээр нь барьсан юм бол шуухийн шийдвэр хулээлгуйгээр зурагтай нь гаргаж байгаач.

Иргэн [202.126.89.64] 2020-03-18 06:53:45

Өндөр албан тушаалд очсон нөхөд нь тэрбумаар төрийн төсөвөөс хулгай хийнэ . Олигтойхон үндэсний үйлдвэргүй болохоор ажил олдохгүй жирийн иргэд нь бие биеээсээ хулгай хийнэ . Сонгуулиар зөв хүмүүсээ сонговол амьдрал аяндаа сайжирах байх .

Зочин [59.153.113.158] 2020-03-18 05:48:46

Онцгой байдал зарласан дайны үед хулгай хийсэн хүмүүсийг эх орноос урвасан ялаар шууд буудаж байсан юм шүү. Энэ үед ч ялгаагүй байх ёстой. Ялыг нь хэд нугалж хүндрүүлж өг.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.