Кевин Дурант болон Брүүклин Нэтс багийн бусад гурван тамирчнаас коронавирусын халдвар илэрчээ

Ц.Анударь / Нүүр

NBA-ийн Брүүклин Нэтс багийн дөрвөн тамирчин коронавирусын халдвар авсан талаар албаны эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Лабораторийн шинжилгээгээр тэдний хариу ЭЕРЭГ үзүүлэлттэй гарсан байна. Шинжилгээгээр халдвартай нь тогтоогдоод буй дөрвөн тамирчны нэгнээс нь өвчний шинж тэмдэг илэрсэн бөгөөд гурав нь одоогоор ямар нэгэн зовуурьгүй байна. Түүнчлэн Юта Жазз багийн дахин хоёр тоглогчоос коронавирус илэрчээ. Одоогоор тамирчдыг тусгаарласан бөгөөд тэдэнтэй нэгдүгээр зэргийн хавьталд орсон хүмүүсийг тодруулахаар ажиллаж байгаагаа Брүүклин Нэтс багийнхан гаргасан мэдэгдэлдээ дурджээ.

NBA-ын тамирчин халдвар авсан анхны тохиолдол болсон Юта Жазз багийн тамирчин Руди Гобертоос гадна Донован Митчелл, Кевин Дурант, Кристиан Вүүд тэргүүтэй долоон тоглогч коронавирусын халдвараар өвчилсөн нь тогтоогдоод байна.

Эх сурвалж: NBA, CNN