Тусгай үүргийн онгоцоор Истанбулаас 252 иргэн эх орондоо иржээ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Монгол Улсын Засгийн шийдвэрийн дагуу гадаад улсаас хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээд татан авах дөрөв дэх удаагийн нислэг буюу Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоц гуравдугаар сарын 18-19-нд шилжих шөнийн 01:00 цагт газарджээ. Уг онгоцоор 252 иргэн эх орондоо ирсэн байна.

Эдгээр иргэнийг Зүчи зочид буудал, Бага баянгийн амралтын газар, Асралтмед эмнэлгүүдэд тусгаарлахаар бэлтгэлээ хангасан тухай өчигдөр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал ээлжит мэдээллийн хурлын үеэр мэдээлж байв.

Халдварын голомтот бүс нутгаас ирж буй иргэдийг Улаанбаатарт ирсэн даруйд биеийн байдлыг хянаж, тандан халдвар хамгааллын дэглэмийг чандлан сахиж буй.

Тус нислэгээр ирсэн зорчигчдын биеийн байдлыг хянаж, тандах явц 04:23 цагт үргэлжилж байсан тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газар фэйсбүүк хуудаснаа бичжээ.

image

imageimage