Хятадын туршлагыг дэлхий нийттэй хуваалцах дэд цахим хуудсыг нээжээ
Шинэ коронавирусний халдвар дэлхий даяар тархаж, халдвар авсан хүний тоо улам нэмэгдэж байгаа энэ үед дэлхий дахин уг цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтад авах томоохон сорилттой нүүр тулгараад байна.
Үүнтэй холбогдуулан Хятадын “China Daily” сонин “COVID-19” халдварын талаарх мэдээллүүдийг түгээх, уг халдварыг даван туулж буй Хятадын туршлагыг дэлхийн улс орнуудад хуваалцах дэд цахим хуудсыг нээжээ.
Уг цахим хуудас нь вакцин, эмнүүдийн талаар мэдээлэл хүргэх “сүүлийн үеийн нээлтүүд”, “COVID-19” халдварын тархалтын талаарх судлаачдын хариултууд бүхий “асуулт хариулт”, халдвараас урьдчилан сэргийлэх аргууд бүхий “дүрс бичлэгүүд” зэрэг долоон хэсгээс бүрдсэн байна.
Дэд цахим хуудасны мэдээллүүдийг Үндэсний эрүүл мэндийн комисс, Шинжлэх ухаан, технологийн яам зэрэг албан ёсны байгууллагуудаас авах ажээ.
Эх сурвалж: Монцамэ
ХҮН: Х.Нямбаатар ТҮК-ийн ажилчдын цалинг нэмж, сэхээтнүүдийг доромжиллоо
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй, тэд олигархиудынхаа нам руу явж болно
Ч.Отгочулуу: Монголд пиарчид засаглаж, энтрепренерүүд зүдэрч байна
Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө
Д.Ганбат: УИХ-ын дарга индэр дээрээс "П****" гэсэн. Та нарын явуулж байгаа бодлогыг хараад малчид, ард түмэн ингэж хэлж байна
Р.Базар банкиндаа 6 сая долларыг “төвлөрүүлээд” баривчлагдсан уу
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын санаачилсан хуулийн төсөл: 2025 оноос цэцэрлэг, сургуулийн сурагчдад 11 цагт 250 грамм цэвэр үнээний сүү өгдөг болно
С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл