Сэлэнгэ аймагт коронавирусын гурван сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Энэ сарын 17-нд ХӨСҮТ-д нэг иргэн, Говь-Алтай аймагт нэг, Сэлэнгэд хоёр иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авсан. Шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан байна. Харин Өчигдөр Сэлэнгэ аймагт гурван сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.

Гуравдугаар сарын 17-нд Берлин - Москва - Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдээс нэг халдвартай тохиолдол бүртгэгдсэн. Нийт коронавирус өвчний халдвартай зургаан тохиолдлыг ХӨСҮТ-д эмчилж байгаа. Нийт тохиолдлуудын дөрвөн хүнийх нь биеийн байдал дунд зэрэг байгаа бол нэг тохиолдлын биеийн байдал хүндэвтэй байгаа юм байна.