Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

БОАЖЯ-наас шувууны томуугаас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж гаргажээ

  • Зөвлөмжид БНХАУ-ын Ухань болон Цинхай, Зүүн-Өмнөд Азид гарч байгаа шувууны томуугийн дэгдэлтийг хянаж, тогтмол анхаарч байхыг анхаарууллаа. Ингэх нь манай орны төвийн болон зүүн бүсийн нууранд шувууны томуу өвчин дэгдэхээс сэргийлэх үндэс болох юм гэжээ. Цааш нь зөвлөмжид:
  • Нүүдлийн шувуудын дайрч өнгөрөх, өндөглөн зусах газарт мал бэлчээхгүй байх, хүн малын хөл хорио тогтоон мэдээлэх,
  • Орон нутгийн түвшинд бэлэн байдлыг хангах шаардлагатай үед авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө төсөв, нүүлгэн шилжүүлэлт, ариутгал устгалыг хийх, зардал, зохион байгуулалтыг хангасан байх,
  • Аймаг, нийслэлийн холбогдох байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн лабораториудтай байнгын мэдээлэл холбоотой байх,
  • Эрдэмтэд, судлаачид тандалт судалгааны дүн авч хэрэгжүүлэх зөвлөмжийг холбогдох байгууллага, шийдвэр гаргагчдад тогтмол мэдээлж ажиллах.
  • Шувуудын үхэл хорогдлын тухай, ялангуяа гол, нуурын эрэг орчмоор олноор эндэж буй шувуудын мэдээллийг өөрт хамгийн ойр байх малын эмч, байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагч, орон нутгийн удирдлагад мэдэгдэх.
  • Үхсэн болон шархадсан гэх мэт сэжигтэй шувуу харсан үед шувуунд гар хүрч болохгүй, мал болон нохойгоо холдуулах,
  • Шувууд олноор өвчилсөн, үхсэн нуур, голоос малаа услахгүй байх.
  • Шувуу олноор эндсэн гол, нуурын усыг ахуйн хэрэгцээнд хэрэглэхгүй, мөн усанд орохгүй байхыг анхааруулжээ.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:40:00

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:40:00

Зочин [192.82.77.173] 2020-03-20 09:42:52

ухамсарт хүн бид бие биенээ муулдаг , ямар нэгэн байдлаар чадаж бах таваа хангах, гэж ухаан санаагаа уралдуулдан байж янз бүрийн зүйл бодож олдог ВИРУС-ээр өвчилсөн байгаа нь л хамгаас хэцүү шүү дээ.

Зочин [14.0.47.49] 2020-03-20 04:36:06

mod vakum orchind amidrah boloh nee

Зочин [203.98.77.101] 2020-03-20 03:42:21

ХАРИН Ч ГАЙГҮЙ ЗӨВЛӨМЖ САНЖ. БҮР ЗИКА ГАРЧ БАЙХ ҮЕД, БҮР ХӨХӨӨ ӨВЛИЙН ХҮЙТЭНД 2-Р САРД ШУМУУЛЫН ӨВӨЛЖӨӨГ ОЛЖ УСТГААД ЯАЖ ХАЛДВАРГҮЙТГЭСЭНЭЭ ТАЙЛАГНАСАН МЭДЭЭ ЯВУУЛ ГЭСЭН АЛБАН БИЧИГ ХҮРТЭЛ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ИРЖ БАЙЛАА ГЭЖ... ҮНЭНДЭЭ ШУМУУЛЫН ӨВӨЛЖӨӨ ГЭДГИЙГ ОДОО Ч ХҮРТЭЛ ОЙЛГОЖ ЧАДДАГГҮЙ ШҮҮ КККККККККККККК

Зочин [202.179.26.120] 2020-03-20 03:32:29

Яасан хэцүү юм бэ. Дэлхий дээр амьдарч болохнүү гүй юу

Зочин [192.82.77.173] 2020-03-20 09:23:37

өөр хаашаа очтх гээв Амьдарч л таараа шүү дээ

зочин [103.26.193.188] 2020-03-20 02:15:11

Монгол малчид гол ус бараадан буудаг жамтай. Билчээр ус ховордсон. Амьдралаас хол зөвлөмж зарим нь байна.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.