Ноцтой зам тээврийн ослын улмаас найман хүний амь нас хохирчээ

Н.Алтанцэцэг / Хууль

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2020.03.16-20-ны өдрүүдэд нийт 738 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 551-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 15 хүн гэмтсэний 1 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 6 хүний амь нас хохирсон бөгөөд 1 хүүхэд байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.03.16-ны өдрийн 20 цаг 46 минутын орчим СХД-ийн 7 дугаар хороо Баянхошууны замд “Toyota Prius” маркийн О жолооч замын хажуугийн гэрлийн шон мөргөж, зорчигч 19 настай, эмэгтэй М, 21 настай, эмэгтэй А, 21 настай, эрэгтэй Ж, 17 настай, эрэгтэй З нар гэмтсэн. Зорчигч 19 настай, эмэгтэй М нь ГССҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан,
  • 2020.03.16-ны шөнийн 23 цаг 27 минутын орчим Төв аймгийн Лүн сумын Рашаант 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй “Dayun” маркийн мотоцикл онхолдож, жолооч 24 настай эрэгтэй Э-гийн амь нас хохирсон,
  • 2020.03.17-ны өдрийн 12 цаг 00 минутын орчим Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 1-р баг “Дугантын отог” гэх газар шороон замд улсын дугааргүй "Супер Dayun" маркийн мотоцикл онхолдож, жолооч 26 настай эрэгтэй Ц-гийн амь нас хохирсон,
  • 2020.03.17-ны өдрийн 17 цаг 40 минутын орчим Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй “Dayun” маркийн мотоцикл онхолдож, жолооч 45 настай эрэгтэй А-гийн амь нас хохирсон,
  • 2020.03.19-ний өдрийн 08 цаг 20 минутын орчим Төв аймгийн Аргалант сумын хөшөөт 2-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд “Toyota Ipsum” маркийн Г жолоочтой автомашин онхолдож, зорчигч 7 настай эмэгтэй З-гийн амь насыг хохироосон,
  • 2020.03.19-ний өдрийн 13 цаг 50 минутын орчим Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй “Dayun” маркийн мотоцикл онхолдож, жолооч 39 настай эрэгтэй Г-гийн амь нас хохирсон,
  • 2020.03.19-ний шөнийн 23 цаг 40 минутын орчим Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багийн нутаг дэвсгэрт асфальтан замд улсын дугааргүй “Чансаа” маркийн мотоцикл онхолдож, жолооч 49 настай эрэгтэй Б-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 8 зөрчил бүртгэгдсэн.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 20,3 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 24,1 хувиар, гэмтсэн хүн 53,3 хувиар, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол, хэрэг 62,5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, өвлийн улиралд мотоциклтой хөдөлгөөнд оролцохгүй байх, баталгаатай зам харгуйгаар замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.


Сэтгэгдэл

generic ventolin [5.62.159.136] 2020-06-02 10:53:14

Have you ever thought about including a little bit more than just your articles? I mean, what you say is important and everything. Nevertheless think of if you added some great pictures or video clips to give your posts more, "pop"! Your content is excellent but with pics and clips, this blog could certainly be one of the greatest in its field. Fantastic blog! https://amstyles.com/

hiZ [5.188.210.52] 2020-05-18 09:03:32

http://reyna.userbet.xyz Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах https://habarovsk.podarki-market.ru/catalog/product-420211/?MID=854&result=reply#message854 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах https://saratov.podarki-market.ru/catalog/product-224213/?MID=1944&result=reply#message1944 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах https://today.kg/news/245844/ - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах 83ffc6c

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:34:51

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:34:51

zochin [202.9.46.45] 2020-03-21 10:41:11

holbogdoh gazruud amhaaraldaa awaachee ...

emch [103.14.36.34] 2020-03-21 08:58:11

yanaa hujaa motorcycles udurt hed yabaad ba daa burhan mini

Зочин [202.179.27.191] 2020-03-20 17:48:00

Хятад мотоциклийн стандартыг өндөржүүл эсвэл үгүй гэж хэлцгээе!

Зочин [59.153.113.99] 2020-03-20 17:35:19

Манай үхэр царайлсан малчид хятадын мотортой дугуйнд дайн зарлаад ялагдаж байх шив дээ?! Иргэний дайн болж байгаа сирий улсаас олон хүн үрэгдэж ыайгаа тул төр засаг нь тусалж чадөхгүй байгаа тул олон улсын тус дэмжлэг хүсэх цаг болжээ!! Дэлхийд ил тод зарлая аа!!! Эдгээр мотортой дугуй орцулу ирж буй компаныг дэлбэлж устгахаас ажлаа эхлэх шаардлагатай байнаа!!

Зочин [192.82.68.60] 2020-03-20 14:01:16

NEG BOL DAYUN ESVEL PIRIUS

Зочин [192.82.67.239] 2020-03-20 13:24:10

Хятад мотоцикл оруулахыг хоригло. тэээврийн яамны хахуулчидаа. Биднийг дуусгах гээд байна цаана чинь

Huuk [49.0.144.72] 2020-03-20 12:37:02

Энд хэн ч ямар ч буруугүй, хүн өөрөө буруутай. Монгол шиг газар нутаг ихтэй, хүн цөөтэй газар ийм байхаас яахавдээ. мал маллаж, мотоцикль унана. Амьдралын хэв маяг ийм. Солонгост хөдөө гадаа явна гэсэн ойлголт байхгүй метрондоо сууж аваал хэдхэн буудал яваал уул, парк, амьтны хүрээлэн, далай руугаа гарчихна. амар шүүдээ. Ер нь ч тэгээд жилийн тэн хагас нь хөлдүү өвөл, хахир хатуу цаг агаартай, хэт их газар нутагтай хэрнээ ашигласан ч юм байхгүй, хүн ам нь тархмал, нийслэлдээ талаас илүү нь бөөгнөрсөн, хөдөө орон нутаг руу бензин тос, тээврийн зардал маш ихтэй, хүн амын наслалт богино. ийм улсад том газрын хэрэг ч алга , зун болохоор хөдөө явж байна гэж ямбий приусандаа чихэж аваад бөөн бөөнөөрөө үхэж далд орно.

зочин [124.158.95.5] 2020-03-20 14:18:20

тийм хүн өөрөө л буруутай.

Зочин [64.53.234.130] 2020-03-20 12:56:46

Oodrog baildaa amidral saihaan

Зочин [64.119.18.247] 2020-03-20 12:27:40

Согтуугаар жолоо барих хэрэг буурахгvй бна шvv дээ! Хvлээлгэх хариуцлагыг нь, шийтгэлийг нь чангаруулаач!!! Хичнээн олон хvн амь насаа алдаж бна!!!

Зочин [192.82.74.139] 2020-03-20 12:23:02

Мотоциклоос болоод байгаа юм биш хамгийн гол нь хөдөө орон нутгийн замд намайг хэн хянахав гэсэн шиг дураараа маш хурдтай давхицгааж байна зарим нь согтуугаар машин мотоцикл унацгааж байна.Мотоцикл 2 дугуйтай тогтворжилт муутай учир хурдтай давхиж байхад овгор товгор замын ховил зэргийн бага зэргийн саад таарахад онхолдох магадлал маш өндөр.Онхолдсон тохиолдолд шууд ил задгай зам болон замын хажуу руу хол шидэгдэж хүнд бэртэл авах болон амь насаа алдах эрсдэл маш өндөр!!!

Зочин [59.153.112.84] 2020-03-20 12:12:46

Асуудлын гол нь Хүндээ байгаа юм биш үү? Чанаргүй баталгаагүй юм бол авахын хэрэг юун. Унаж эдэлж болдог юм бол хурдаа тохируулах архи хэрэглэхгүй байх ёстой юм биш үү? Торгууль шийтгэлийн арга хэмжээ хэтэрхий зөөлөн байна аа. Торгуулиа дийлэхгүй юм бол техник унаж эзэмшихийн хэрэг юун.

Зочин [66.181.161.119] 2020-03-20 11:34:26

Энэ алуурчин мотоциклийг нь оруулж ирж, хэрэглэж унаа болгохоос татгалзаач ээ. Хэдэн хүний амиар тоглож байж татгалзах ёстой юм бэ? Наад хөдөөний дуракууд чинь хориглосон ч гэсэн нэг хэсэгтээ л унана ш дээ. Тийм л амь насаа хайрладаггүй улсууд. Амьдрал амьд байх гэдэг хичнээн үнэ цэнэтэйг хэзээ ухаарах улс вэ? Үр хүүхдүүд үлдэж байгаа нь хөөрхий байна.

mm [66.181.167.69] 2020-03-20 11:33:38

zam teevriin notstoi osol gej bichvel zuv bhaa notstoi zam teever bish

зочин [103.10.22.57] 2020-03-20 11:22:42

хүний амь насанд халтай энэ техникүүдийг хориглож болдоггүй юм уу.Энэ мотоцикль ямар аймшигтай юм бэ.Хятадууд өөрөө унаж харагдадгүй юм билээ.Ямар нэг арга хэмжээ аваач дээ

mm [66.181.167.69] 2020-03-20 11:36:53

zuv hytad mototsikl ayul horih heregtei

Зочин [64.53.234.130] 2020-03-20 11:22:28

Coronagaar bish osloor uheed baigaag taslan zogsooldoo

Зочин [202.179.26.178] 2020-03-20 11:13:29

Коронагаас хамгаалах гэж ядаж байхад мотоциклоор үхээд дуусах юм байна л даа

Зочин [202.9.46.39] 2020-03-20 11:50:48

Huduud b gaa hesgiin baitsaagch nar yu hiij b na dorivtoi arga hemjee avaach sogtuu joloochiig hairlah hereggui ee sainhatuu arga hemjee toots

Зочин [64.119.26.61] 2020-03-20 11:07:16

IRGEDED nhaaruulah zuil bna er ni het hurdtai mashin yvj bval zamiin tsagdaa ruu utasdaj medeelel ogch baih hergtei gej bodoj bnaaa.

зочин [66.181.180.123] 2020-03-20 10:52:49

Шудрага өрсөлдөөний газар баталгаагүй хятад мотоцикиль оруулж худалдаж байгаа компанитай иргэдийнхээ амь насыг бодвол хариуцлага тооцохоор болсон юм биш үү . Нэг долоо хоногт хэдэн хүн онхолдож үхсэнийг дээрхи мэдээлэлээс харж дүгнэлт хийвэл яасан юм бэ ? Хүний төлөө ажиллах ёстой шүү , төр минь. Төрийн нэртэй түшмэдүүд бүгд хүн рүү ажиллах ёстой шүү.

Зочин [182.160.36.132] 2020-03-20 10:47:07

Энэ тээврийн цагдаагийн газар маш муу ажиллаж байна

Чинбат [43.242.241.210] 2020-03-20 10:41:42

Энэ хятад мотоциклийг оруулахыг хоригло оо. Олон зуун хүн үхлээ. Ингээд л үхээд байг уу. Юун короновирус...

Зочин [202.55.191.194] 2020-03-20 10:41:03

Dayun, prius аюултай юм биш үү


28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.