Японд цусны сийвэнгээр коронавирусын эм бүтээж эхэлжээ
Японы эмийн үйлдвэрийн “Takeda Pharmaceutical” компани цусны сийвэнгээр коронавирусний эм бүтээж эхэлснээ мэдэгджээ.
“"COVID-19"-ийн халдвар авсан хүмүүсийг эмчлэхэд зориулагдсан, “SARS-CoV-2” вирусний эсрэг “H-IG” хэмээх маш хүчтэй иммуноглобулин /эсрэг бие нь сийвэнсэг эсээс үүдэлтэй уураг/ гаргах авах ажил хийгдэж байна" гэж “Takeda” компанийн мэдээлэлд дурдсан байна.
Эм гаргахын авахын тулд “COVID-19”-ийн халдвар аваад эдгэрсэн эсвэл вакцин бүтээсний дараа вакцин хийлгэсэн хүний цусны сийвэн зайлшгүй шаардлагатай гэж тус компанийн судлаачид тайлбарлажээ. Эрдэмтдийн тайлбарлаж байгаагаар, эдгэрсэн доноруудад “COVID-19” туссан хүмүүсийн өвчний явцыг хөнгөвчлөх болон өвчин хүндрэхээс урьдчилан сэргийлэх чадвартай эсрэг биетүүд бий болсон байдаг гэнэ.
“Takeda Pharmaceutical Co.” компани нь Японы Осака хотод байрладаг. Тус компани 1781 онд байгуулагдсан бөгөөд 1925 оноос хойш зах зээлд корпорац хэлбэрээр ажиллаж байгаа ажээ. Нийт 30 мянга орчим ажилтантай байна.
“COVID-19”-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрснийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гуравдугаар сарын 11-нд зарласан билээ. Өнгөрсөн оны сүүлчээр БНХАУ-д бүртгэгдсэн коронавирусний халдвар дэлхийн 160 гаруй улсад тархсан бөгөөд 200 мянга гаруй хүн халдварлаж, 8000 гаруй хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар коронавирусний эм бэлдмэл бүтээж байгаагаа дэлхийн 66 компани мэдэгдээд байгаа бөгөөд тэдгээрийн 51 нь ДНХ, РНХ эсвэл “жижиг молекулуудад” тулгуурлан вакцин гарган авах арга замыг хайж байгаа аж.
Эх сурвалж: Монцамэ
Л.Оюун-Эрдэнэ: Цаг хугацаа дотоодод ч, гадаадад ч үнэн төрхийг чинь өдөр өдрөөр илчилнэ
Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй, тэд олигархиудынхаа нам руу явж болно
ХҮН: Х.Нямбаатар ТҮК-ийн ажилчдын цалинг нэмж, сэхээтнүүдийг доромжиллоо
Удаа дараа даац хэтрүүлэн тээвэр хийж, авто зам эвджээ
Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна
ЛУУСНЫ ХЭРЭГ БУЮУ АРАН 1
Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл
АНУ: БНХАУ ОХУ-ын зэвсгийн үйлдвэрлэлд мэдэгдэхүйц дэмжлэг үзүүлэх болсон
Ээлжит баривчилгаа эцэстээ замхраад дуусах уу эсвэл олсны үзүүрээс атгасан уу?
12 настай охиныг хөнөөсөн Г-д бүх насаар нь хорих ял оноолоо