Жак Ма Монгол руу хандив илгээнэ

Ц.Анударь / Нүүр

Хятадын цахим худалдааны “Alibaba” группийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Жак Ма Афганистан, Бангладеш, Камбож, Лаос, Мальдив, Монгол, Мьянмар, Балба, Пакистан, Шри Ланка зэрэг оронд “COVID-19” халдвартай тэмцэхэд нь туслаж амны хаалт, оношлуур, хамгаалалтын хувцас зэргийг хандивлахаар болсон байна.

Тэрбээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан энэ талаар мэдэгдсэн бөгөөд нийт 1,8 сая амны хаалт, 210 мянган оношлуур, 36 мянган хамгаалалтын хувцас, агааржуулагч, халуун шалгах багаж хандивлах юм байна.

Жак Ма өмнө нь Африк тивийн 54 улсад 20 мянган шинжилгээний багаж, 100 мянган амны хаалт, 1000 хамгаалах хувцас, нүүрний хаалт зэргийг хандивлахаа мэдэгдсэн юм. Мөн БНСУ-д халдвар ид эрчээ авч байх үед эмнэлгийн хэрэгсэл хандивлаж байсан юм.

Эх сурвалж: Монцамэ